Арав.мн

Германы хамгийн алдартай 10 зүйл

Германы хамгийн алдартай 10 зүйл

Герман улсын нутаг дэвсгэрт хүн амьдарч байсан баримт багаар бодоход 600 мянган жилийн өмнө хэмээн тогтоогдсон байдаг. Дэлхийн хамгийн эртний "төгс" зэвсэг мөн энэ нутгаас олдсон ба энэ нь 380 мянган жилийн настай модон жад юм. Өнөөдөр Герман улс газар нутгийн хэмжээгээр 62-т, хүн амын тоогоор 16-д буюу 83 сая, 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ 4-т явж байгаа улс билээ. 
Хэн нэгэн "Герман" гэхэд л хамгийн түрүүнд санаанд ордог 10 зүйлийг хамтдаа сонирхоё.


10

Автомашин

Volkswagen, Audi, BMW, Mercedes Benz, Porsche зэрэг дэлхийн хамгийн алдартай автомашины үйлдвэрүүд бүгд Герман. 


09

Түүхт нийслэл

Герман улсын нийслэл Берлин хотод олон алдартай түүх, дурсгал бий. Тэдгээрээс хамгийн алдартай нь Берлиний хана. Тус хана нь Берлин хотыг баруун, зүүн хэмээн хоёр хувааж байсан бөгөөд өдгөө жуулчдын хамгийн их очиж үздэг газруудын нэг юм. Берлиний хана нь зөвхөн үзэл суртлаар тусгаарлаж байсан төдийгүй ханыг давахыг оролдсон хэн ч амь насаа алдах эрсдэл дагуулж байсан билээ. 


08

Октоберфест

Дэлхийн хамгийн том шар айрагны баяр болох Октоберфест нь Герман улсаас гаралтай бөгөөд бүтэн хоёр долоо хоног үргэлжилж, зөвхөн германчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс сая сая жуулчид зөвхөн тус баярт оролцохоор зорин ирдэг байна.


07

Үзэсгэлэнт цайзууд

Та алдарт Уолт Диснейн “Үнсгэлжин”, “Нойрсож буй гүнж”, “Цасангуа ба долоон одой” зэрэг хүүхэлдэйнүүдэд дуртай юу? Хэрэв та Диснейн бүтээлүүдэд дуртай бол Герман улс танд гарцаагүй таалагдах болно. Учир нь Германд байдаг олон үзэсгэлэнтэй цайз шилтгээнүүд Диснейн уран бүтээлчдийн онгодыг хөглөсөөр ирсэн аж.


06

Шар айраг

Германчуудын шар айрганд зарласан “хайр” Оросуудын “водка”-ндаа дуртайгаас ялгаагүй гэхэд болно. Гэвч Германчууд өөрсдийн үйлдвэрлэдэг 2500 гаруй төрлийн шар айргаа зөвхөн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнээс л гаргаж авахыг хуулиар зөвшөөрдөг аж. Гэсэн ч Европын өөр хаанаас ч олохгүй сайн шар айраг зөвхөн Германд бий.


05

Зул сарын мод

Германд жил бүр Зул сарын баяраар мянга мянган мод худалдаалагддаг. Германчууд гацуур модыг зүгээр л баярын чимэглэл болгон авахаас илүү 16-р зууны үеэс улбаатай заншлын дагуу байшингийхаа дээврийг чимэх гэж авдаг байна. Хамгийн анх Зул сараар гацуур мод чимэх уламжлал Герман улсад үүсчээ.


04

Зайдас

Дэлхийн хамгийн амттай зайдсыг зөвхөн Германд үйлдвэрлэдэг. Мөн сонголт ч ихтэй. Зөвхөн маханд дурлагсдад зориулсан 1500 орчим төрлийн сайн чанарын зайдас бий.


03

Герман талх, нарийн боов

Талх бол хамгийн түгээмэл хүнс. Германчууд бараг бүх зүйлийг талхтай хольж иддэг. Мөн Герман талхчид дэлхийн хаана ч маш алдартай. Үржил шимт хөрсөнд ургасан сайн чанарын гурилаар хийсэн шинэхэн талх үнэхээр янзтай биш гэж үү?


02

Хөлбөмбөг

Жилийн турш хөлбөмбөгийн стадион дүүргэлтээрээ Германыг гүйцэх улс дэлхийд алга байна. 1900 онд байгуулагдсан цагаасаа хойш Германы хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн 4 удаагийн, Европын 3 удаагий аваргаар тодроод байгаа билээ.


01

Олон алдартны өлгий нутаг

Европын хамгийн завгүй, хөл хөдөлгөөн ихтэй хотууд Германд байдаг. Энэ хотуудаас, энэ улсаас, энэ агуу үндэстнээс дэлхийн өнцөг булан бүрт танигдсан олон арван алдартнууд төрөн гарсан юм. Нэр дурдвал, агуу эрдэмтэн Нобелийн шагналт Альберт Эйнштейн, хөгжмийн суут зохиолчид болох В.Моцарт, Л.Бетховен, онолч Карл Маркс, зохион бүтээгч Рудольф Дизель, сүм хийдийн шинэчлэлтийг хийсэн Мартин Лютер гээд тоочоод баршгүй алдартнуудыг Германчууд төрүүлжээ. 20-р зууны хамгийн том гамшгийг эхлүүлсэн Адольф Хитлер ч бас герман үндэстэн юм.


8.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-1
Уншихад сонин содон гоё зүйлс их байна аа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start