Арав.мн

Хүмүүс зохисгүй газраас нь барьдаг 10 хөшөө

Хүмүүс зохисгүй газраас нь барьдаг 10 хөшөө

Хэрэв та жуулчид их цугладаг хотуудад очвол хүрэх, илэх, үнсэх, өөр бас бус үйлдэл хийх хэрэгтэй хэмээгддэг хөшөөнүүдтэй тааралдах боломжтой. Зарим хөшөөтэй холбоотой түүх домог хүртэл бий. Хүмүүс аль нэг хэсэгт нь хүрвэл аз авчирна гэж итгэдэг хөшөөнүүд байдаг бол зарим нь зүгээр л дүрсгүй хүмүүсийн гарын загатнааг тайлдаг. Ийм хөшөөнүүд илт элэгдсэн, өнгө нь өөрчлөгдсөн байх нь элбэг. Дараахь 10 хөшөө бол хүмүүсийн хамгийн их зохисгүй хэсгүүдэд нь хүрдэг хөшөөнүүд юм.


10

Галзуу охид – Лас Вегас

“Нүглийн хот” Лас Вегаст байрлах энэ хөшөөний аль хэсэг нь хүмүүсийн анхаарлыг татдаг нь ойлгомжтой. Мөрийтэй тоглоомонд азаа үзэхээр ирсэн хүмүүс аз дуудах (магадгүй зүгээр л дүрсгүйтэх зорилгоор) “Галзуу охид”-ын өгзөгийг илдэг. (Дотроо “бурзай, бурзай” гэж шивнээд...)

Эгнэж зогсоод өгзөгөө тонтойлгосон халуухан охидын өгзөгнүүд илүүлсээр байгаад өнгө нь бага зэрэг хувирч, гялтайсан байгааг анзаарч байгаа байх. Галзуу охид нь үнэндээ 28 жилийн өмнө Riviera Hotel and Casino дахь амьд шоу тоглолт байсан бөгөөд 2015 онд онд уг зочид буудал хаалгаа барьж, хөшөөг Planet Hollywood руу нүүлгэжээ. 


09

Виктор Ноир – Парис

Энэ хөшөө оршуулгын газар байдаг бөгөөд улс төрийн сэтгүүлч Виктор Ноирын дурсгалд зориулсан юм. Түүнийг 1870 онд Ханхүү Пиерре Бонапарте буудан хөнөөсөн бөгөөд түүний ажил хөдөлмөрийг нь үнэлсэн 100’000 гаруй хүн оршуулгын ёслолд ирж, хүндэтгэл үзүүлж байжээ. Түүний шарилыг 20-р зууны төгсгөлд нүүлгэн шилжүүлж, энэхүү хөшөөг босгосон аж.

Хөшөө нь Виктор Ноирыг хэвтэж буй байдлаар дүрсэлсэн бөгөөд 1 “хэсгийг” нь мэдэгдэхүйц товойлгож урласан байна. Өдгөө тэр хэсэгт нь хүрсэн хүнд үр заяана хэмээн итгэсэн бүсгүйчүүдийн цуваа оршуулгын газраас салахаа байжээ. 


08

Давшилж буй бух – Нью-Йорк

“Charging Bull” гэх энэхүү 3,2 тонн жинтэй мөргөхөөр давшилж буй бухны хөшөө алдарт Wall Street-д байдаг. Хамгийн анх 1989 оны 12-р сард Зул сарын баярын үзүүлэн болж Нью Йорк хотноо ирсэн бөгөөд баярын дараа буцаан авахад оршин суугчид ихэд дургүйцсэн байна. Ингээд хөшөөг мөнгөний гудамжинд эргүүлэн байршуулжээ. Уран бүтээлч нь бухыг АНУ-ын хүч чадлын бэлгэ тэмдэг болгохоор хийсэн гэж тайлбарладаг ч Wall Street-ийн амжилтыг бэлгэддэг гэж хүмүүс итгэдэг юм.

Бухын “бөмбөлөг”-ийг үрэх нь аз авчирдаг гэж итгэдэг тул өдгөө хажуугаар нь өнгөрч буй бүх хүн хүрээд өнгөрдөг. Бухын доодох олон хүнд ноолуулсаар байгаад илт цайвар болсон байдаг. 


07

Долли Партон – Теннесси

Алдарт дуучин Долли Партоны чулуун дээр суугаад, гитараа тоглож буй энэхүү сайхан хөшөө мөн л хүмүүсийн гарт өртдөг. Долли Партон Теннесси мужийн энэ хэсэгт төрсөн бөгөөд дурсгал болгож хөшөөг нь нутагт нь босгосон байгаа нь энэ.

Хачирхалтай нь түүний зүүн хөхнөөс базвал хайр дурлалд азтай байна гэж итгэсэн хүмүүс хөшөөний хажуугаар зүгээр өнгөрдөггүй аж. 


06

Молли Малоун – Дублин

Ирландын нийслэл Дублин хотын Графтон гудамжинд энэхүү сайхан бүсгүйн хөшөөг олох боломжтой. Энэ хөшөө бол жуулчдын очих дуртай газар юм. Хөшөөнд дүрсэлсэн бүсгүйн хөх олны анхаарлыг маш их татдаг бөгөөд өдгөө уг хүрэл хөшөөний өнгө нь нилээдгүй өөр болсон байдаг аж.

Молли Малоун бодит хүн мөн байсан эсэх нь одоо хүртэл эргэлзээтэй. 17-р зууны үед ховорхон тохиох гоо үзэсгэлэнт бүсгүй Графтон гудамжаар загас зардаг байсан гэсэн ярианаас үүсэлтэй энэ хөшөө ямар нэг байдлаар аз дууддаг тухай яриа огт байдаггүй. Хүмүүс зүгээр л хөшөөний хөхөнд хүрэх дуртай аж. 


05

Адамын хөшөө – Нью-Йорк хот

АНУ-ын Shops дэлгүүр дотроос та Адам, Ева хоёрын том хөшөөг олж болно. Хоёр хөшөө 3,7 метр өндөртэй тул олны анхаарлыг татахад амархан. Гэхдээ Адамын хувьд Евагаас хамаагүй илүү алдартай. Та зүгээр хоёр хөлнийх нь завсрыг харахад ойлгох болно. Учир нь Адамын эрхтэнд маш их хүрдэг бөгөөд одоо бараг алтлаг шар өнгөтэй болсон байдаг аж. Аз хийморьтой холбоогүй бөгөөд хүмүүс "зүгээр л" хүрдэг юм байна. 


04

Агуу Юүгийн эхнэр, БНХАУ

Агуу Юү болон түүний эхнэрийн хөшөө БНХАУ-ын Уханьд бий. МЭӨ 2070 онд Хятадын анхны гүрэнг байгуулсан гэгдэг Юүгийн эхнэрийн нэг хөх нь ил гарсан байдаг. Нэгэнт ийм ил байгаа юманд хүмүүс дуртай байдаг бололтой. Учир нь жуулчид бүсгүйн хөхөнд их хүрдэг бөгөөд тэр хэсгийн өнгө нь алдагджээ. Эрх баригчид жуулчдын энэ үйлдлийг хөшөөг гэмтээхийн хажуугаар Хятадын түүх соёлыг нь үл хүндэтгэж байгаа хэрэг хэмээн гомдоллож эхэлж байгаа ч байдал хэсэгтээ л зогсохгүй болов уу?


03

Жулиет – Мюнхен

Алдарт Ромео, Жулиетийн хайрын түүхийн Жулиетийн дүр бүхий бүсгүйн хөшөөний нэг хөх шал өөр өнгөтэй болчихсон байгааг харж байгаа байх. Италийн Веронад байсан уг хөшөөг Мюнхенд бэлэглэжээ. Веронад байхад нь хүмүүс хөшөөний баруун хөхөнд хүрэх маш дуртай байсан бол Мюнхенд ирснээс нь хойш зүүн гарт нь цэцэг бариулдаг уламжлал тогтоод байгаа юм байна. 


02

Андрас Хадик – Будапешт

Унгарын алдарт морьт баатар Андрас Хадики бол Австри, Унгар хоёрын Долоон жилийн дайнд оролцсон хамгийн дээд цолтой цэрэг байв. Баатарлаг үйлсийг нь үнэлж, 1937 онд түүний хөшөөг босгосон бөгөөд Маттиасын сүмийн гадаа байрлуулсан байдаг. Эр зоригийн бэлгэ тэмдэг болсон энэ морьт хөшөөнд нэг л сул тал бий. Энэ нь түүний унасан азарганы төмсөг юм. Техникийн их сургуулийн оюутнууд шалгалтаа сайн өгөхийн тулд азарганы төмсөгт хүрсээр өдгөө энэ үйлдэл маш түгээмэл болжээ. Хотын захиргаа үүнд маш таагүй ханддаг бөгөөд түүхийн дурсгалт хөшөөнүүдийг хамгаалах ёс зүйн акт хүртэл гаргасан юм байна. 


01

Хаесиндан цэцэрлэг, БНСУ

Жагсаалтад буй бусад хөшөөнд хүрэх явдал ихэвчлэн нүднээс далдуур хүрч, цаанаа л буруу мэт сэтгэгдэл төрөхүйц байдаг бол энэ цэцэрлэгт эр эрхтний хөшөө дүүрэн төдийгүй бүр хүрэх зориулалттай гэхэд болно. Дотоод, гадаадын жуулчдын очих дуртай энэ газар чулуу болон модоор сийлсэн эрхтнээр дүүрсэн нь учиртай.

Домогт өгүүлснээр, хайрт залуутайгаа гэрлэхийн өмнөхөн энд амьдарч байсан онгон бүсгүйг далайн давалгаа залгин одсон байна. Энэ цагаас хойш загасчид нэг ч загас барьж чадахаа больж, хүмүүс өлсөж эхлэв. Нэг өдөр нэгэн загасчин далайд бие засахад загас эргэн ирсэн гэдэг. Хараал ариллаа хэмээн баярласан хүмүүс маш олон эр эрхтний хөшөөнүүдийг урлан далайн эрэг дагуу байрлуулсан нь энэ аж.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Молли Малоун бодит хүн байсан бол амьддаа их л зовж байсан байх даа. Эрчүүд зүгээр байлгахгүй. Одоо хөшөө болоод бас л зовсоор. Хүссэн нь хөхнөөс нь базаастай.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start