Хувцас загвар, гоо сайхантай холбоотой сонирхолтой 10 баримт
Сахал ургуулбал татвар төлдөг байсныг, Францын эзэн хаан анх цамцны ханцуйд товч хадсаныг та мэдэх үү? Хувцас загвар, гоёл чимэглэл, гоо сайхантай холбоотой хачирхалтай 10 түүхэн баримтыг дэлгэж байна.
Орчин цагт нэг ч үнэт эдлэл хэрэглэдэггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй. Харин гоёл чимэглэл анх эмэгтэйчүүдийнхээс илүү эрчүүдийн загварыг тодорхойлж байлаа. Үнэт эдлэл эрт нэгэн цагт эр хүний зэрэг зиндаа, удам судрыг илтгэдэг байв. Энэ нь нэн ялангуяа Америкийн уугуул иргэдийн дунд болон Египет, Энэтхэг, Хятад, Перс зэрэг эртний түүхт соёл иргэншилд түгээмэл байжээ.
Эмэгтэй хүн богино юм уу, бүр халимаг үстэй байх нь өнөө цагт хачирхалтай үзэгдэл байхаа больсон. Харин Ази, Европын олон оронд үнэнч биш эхнэрийн үсийг тайрах ёс саяхныг хүртэл байв.
08
Мона Лизагийн үзэсгэлэн
Сайхан зассан хөмсөг эмэгтэй хүнийг гоо үзэсгэлэнтэй, өв тэгш харагдуулдаг. Харин Сэргэн мандалтын үеийн Европ болон эртний Японы эмэгтэйчүүд хөмсгөө хусдаг байсан нь нүүрэндээ үсгүй эмэгтэй дур булаамд тооцогдож байсантай холбоотой. Эл хачирхалтай уламжлалаас үлдсэн хамгийн алдартай түүхэн эх сурвалж бол Леонардо да Винчийн бүтээл Мона Лизагийн хөрөг билээ.
07
Хүүхдийн хувцас гэж байгаагүй
Хүүхдийн хувцасны загвар өдгөө эрэгтэй, эмэгтэй хэмээн бие даан хөгжсөн загвар шиг чухал болжээ. Гэтэл хүүхдэд зориулсан тусгай загвар ердөө 200 гаруйхан жилийн өмнөөс л олон улсад дэлгэрсэн байна. Түүнээс өмнө хүүхдүүд томчуудын жижгэрүүлсэн хувцас өмсдөг байлаа.
06
Загвар өмсөгч хүүхэлдэй
XIX зуунаас өмнө загвар өмсөгч гэх ойлголт байсангүй. Загвар зохион бүтээгчид тохойн чихээ хүүхэлдэйнд загварынхаа жижгэрүүлсэн хувилбарыг өмсгөдөг байж. Энэ нь мөнгө, материал хэмнэсэн арга байв.
Өдгөө сахал эрчүүдийн загварыг тодорхойлдог чухал “гоёл” болсон. Харин I Пётр хааны үеийн Орос оронд сахал ургуулахыг хүссэн эрчүүд төр засагтаа татвар төлдөг тусгай хууль үйлчилж байв. Их Пётр хаан улс орноо шинэчлэх бодлогын хүрээнд орос эрчүүдийг тухайн үеийн европчуудаас дутахааргүй цэвэр цэмцгэр харагдуулахыг зорьж, ийм хууль баталжээ.
04
Хувцсаа өөрсдөө урладаг улс
Зөвхөн гараар урлах, захиалгын хувцас эдүгээ аль ч оронд тун бага хувиар бүтээгдэж байгаа. Харин 1850 он хүртэл дэлхий нийтийн 70 гаруй хувь нь хувцсаа өөрсдөө оёдог байв. Өдгөө хүн амынх нь дийлэнх хувь гараар урласан юм уу, дотооддоо үйлдвэрлэсэн хувцас өмсдөг үзүүлэлтээр Энэтхэг улс дэлхийд тэргүүлж байна.
Ханцуйны товчийг Наполеон Бонапарт сэджээ. Францын эзэнт гүрнийг сэргээсэн тэрбээр ам, хамраа ханцуйгаараа арчдаг цэргүүдээ боловсон болгож, ханцуйг нь хиртүүлэхгүйн тулд оёдолчдодоо цэргийн цамцны ханцуйд товч хадахыг тушаасан байна.
02
Хотын даргын санаачилга
Орчин үеийн эмэгтэйчүүдийн бүчтэй дотоожийг Нью-Йорк хотын захирагчаар 1934-1945 онд ажилласан Фьорелло Ла Гардия гэгч сэджээ. Нэгэн цэнгүүний үеэр эмэгтэй бүжигчид дотоожгүй бүжиглэж байхыг хараад ихэд уурссан тэрбээр бүжигчдэд ядаж “хагас” дотоож өмсгөхийг шоуны дизайнерт даалгасан гэдэг.
Хөл хүнд эмэгтэйчүүдэд зориулсан загвар сүүлийн хэдхэн жилд л эрчимтэй хөгжжээ. Хачирхалтай нь XV зууны үеийн Европт нэгэн үе жирэмсэн биш атлаа охид хүүхнүүд намбалаг харагдах гэж даашинзан дотроо дэр хийх, зузаан даавуу давхарласан бүс бүслэх моод дэлгэрч байв.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.