Энэ удаагийн жагсаалтаараа үхлийн аюултай 10 амьтны танилцуулгыг хүргэж байна. Эдгээр амьтдын зарим нь (ялангуяа нэгт орсон) гэм хоргүй мэт харагдавч, жилд сая сая хүнийг үхэлд хүргэдэг. Ингээд хамгийн аюул багатайгаас нь эхлэн танилцуулья.
Хорт мэлхий араатнуудаас биеэ хамгаалахын тулд нуруунаасаа мэдрэлд нөлөөлөх хор ялгаруулдаг. Энэ мэлхийн хор 10 хүнийг алж чадах хүчтэй ч, баригдсан үедээ тэр хороо ялгаруулж чаддаггүй нь гайхалтай. Олон янзын өнгөтэй энэ мэлхий Төв болон Өмнөд америкийн ширэнгэн ойд тархсан.
Нурууны хурц өнгө нь түүнийг хортойг илтгэх бөгөөд ихэнх ангууч аль болох түүнээс хол байдаг.
Африкийн зэрлэг одос үхэр 1.5 тонн жинтэй ба аюулд орсон үедээ хурц үзүүртэй эврээ ашигладаг. Тэд 1.7 метр өндөр, 2.8 метр урттай байдаг. Үндсэндээ xүмүүс л тэдний хувьд араатан болдог ба арслан хүртэл тэдэнтэй тулгарахаас эмээдэг. Одос үхэр жилд маш олон хүний аминд хүрдэг бөгөөд Африкт ямарч амьтан хүнийг үхэлд хүргэсэн тоогоороо түүнийг гүйцдэггүй гэж үздэг юм.
Умард туйлын энэ аварга биет амьтан ихэвчлэн далайн хаваар хооллодог ба хүний толгойг салтал алгадах чадалтай. Цагаан баавгай бусад төрлийн баавгайнуудаасаа хамгийн махчин нь ба далайн арслан, халим, цаа буга, шувуу, загас, тэр ч бүү бусад цагаан баавгайгаа ч иддэг.
Хурц соёотой африкийн заан нь бидний боддогтой адил тийм ч найрсаг амьтан биш аж. Тэд жилд 500 гаруй хүнийг гишгэж эсвэл соёогоороо сүлбэж алдаг байна. Африкийн заан бол хуурай газрын хамгийн том амьтан бөгөөд 10 гаруй тонн жинтэй юм.
Австралийн хойд хэсэг, зүүн өмнөд азид амьдардаг энэ матар нь хамгийн том хэвлээр явагч юм. Нас биед хүрсэн энэ матар дунджаар 4.8-7 метр урт, 1.6 тонн хүртэлх жинтэй байдаг. Энэнээс ч том хэмжээтэй үзэгдсэн тухай баримт бий. Тэд усны одос үхрийн хэмжээтэй амьтдыг ч алж идэх чадвартай. Тэд хамгийн аюултай үхлийн дайралтаа хийхдээ хүн юмуу амьтныг амаараа зуугаад усанд "үхлийн эргүүлэг" хийн алдаг. Нэг тонн жинтэй амьтныг энэ үйлдлээрээ нэг минут ч хүрэхгүй хугацаанд алдаг байна. Энэ матар усан дотор дельфин шиг л хурдан хөдөлдөг юм.
Африкийн арслан хагас тонн жинтэй байдаг. Зөвхөн Танзани улсад л гэхэд жилдээ 70 орчим хүн арсланд бариулж амь насаа алддаг гэсэн тоо бий.
Энэ аварга том махчин загас нь бүх далайн эрэг орчмоор амьдардаг. Тэд 6 метр урт, 5 тонн жинтэй. Аварга цагаан дулан бол дэлхийн хамгийн том махчин загас юм. Өөрийн төрлөөс үлдсэн цорын төрөл нь тэд билээ. Тэд хүн рүү алахаар довтолдоггүй ба харин тэдний юу болохыг шалгаж үзэхээр хаздаг. Учир нь тэд тухайн олз нь идэхэд тохиромжтой эсэхийг шалгахын тулд ихэвчлэн хазаж үздэг байна. АНУ-д сүүлийн 100 жилийн хугацаанд махчин загасанд бариулж нас барсан хүний тоо нохойд хазуулж өнгөрсөн хүмүүсийн тооноос олон гэсэн дүн гарчээ.
Энэхүү хөндий биет амьтан хор бүхий хатгадаг тэмтрүүлээрээ өөрийгөө хамгаалахаас гадна идэш болох амьтнаа алах хэрэгсэл болгон ашигладаг. Тунгалаг биетэй учир усанд байхдаа бусад амьтдад харагддаггүй. Тус бүртээ мянга мянган хатгагч эсээр тоноглогдсон 15 хүртэлх тэмтрүүлтэй. Тэдний нэг тэмтрүүлнээс гарах хор нь 50 хүнийг ч алах хүчтэй.
Тэмтрүүл бүрт эгнэн байрласан хэдэн мянган эс нь хатгах зориулалт бүхий хурц үзүүрээр тоноглогдсон утастай. Энэ нь хясааг ч цоолох чадвартай юм.
Тэд Австрали, Вьетнам, Филиппин зэрэг халуун орнуудын тэнгисийн усанд тохиолдоно. 1884 оноос хойш хамгийн багадаа 5500 гаруй хүн энэ амьтнаас хордож үхсэн гэсэн баримт байдаг.
Азийн наж могойн хор хамгийн хортой нь биш ч гэлээ, жилд могойд хатгуулж үхдэг 50 мянган хүний дийлэнх нь тэдэнд хатгуулж үхсэн байдаг. Дундаж хэмжээний наж могой нэг метр орчим урттай.
Шумуулаар дамжин халдварладаг хумхаа өвчний улмаас жилд 2 сая гаруй хүн нас бардаг. Мөн, жилд 70 гаруй сая хүн шумууланд хазуулснаас үүдэн халдварт өвчин тусдаг юм. Их Британи, Шинэ зеланд, Япон зэрэг тийм ч халуун уур амьсгалтай биш орнуудад ч шумууланд хазуулснаас болж жил бүр хүмүүс үхэж байна.