Зүүн Азийн аймшигт 10 хоол
Хүн төрөлхтөн аливаа амьтны махыг зооглохдоо аль болох “хүнлэг” байдлаар алахыг хичээх хэрэгтэй гэдэг дээр ерөнхийдөө санал нэгддэг. “Ерөнхийдөө” гэхийн учир нь энэ үзэл бодол байнга хэрэгждэггүй агаад улс орон бүрд ямар нэг байдлаар бусад хүмүүст эвгүй, сэжиг хүрэм, магадгүй огт байж боломгүй арга барилыг ашиглан амьтны амь хороож, хоол хүнсэндээ хэрэглэх нь бий. Монголчуудын уламжлалт хонь, ямаа гаргаж байгааг хараад гаднынхан ухаан алдах дөхдөг шүү дээ? Тэгэхээр энэхүү жагсаалтад буй хоолнуудыг бэлтгэх арга барилуудыг бусад улс үндэстнийг ялгаварлан гадуурхах, үзэн ядах бус ялгаатай байдлыг олж хараасай гэж хүсэж байна.
Согтуу сам хорхойг олон янзаар хийж болдог ч бүгд сам хорхойг согтоож, дараа нь амьдаар нь болгодог нийтлэг арга барилтай. Зарим тогооч нар сам хорхойг архинд дүрээд дараад нь гал асаадаг бол зарим газар архин дотор сам хорхойг хийн сэлүүлэн согтоож байгаад дараа нь ногоотой хамт амьдаар нь жигнэж иддэг байна.
Хэдийгээр хэрцгий сонсогдож байж болох ч үнэндээ байж болох л зүйл. Учир нь далайн амьтад шимэгч хорхой ихтэй бөгөөд тухайн амьтан үхэхэд маш хурдан өсөж үрждэг байна. Энэ ч утгаараа бид хавчийг амьдаар нь болгодог аж.
Дожо хэмээх энэ загас нь бараг л тэжээвэр амьтан гэсэн үг. Сургах боломжтой төдийгүй илүүлэх тун дуртай аж. Тус загас олон зуун жилийн турш Японы дундаж давхаргынхны гол хүнсний нэг байсаар ирсэн юм. Одоо энэ хоол жуулчдын дуртай хоолны нэг. Токио хотын Асакуса бүс дэх Комагата Дожо ресторанд та шөлөнд чанаж, амталсан дожо загасыг зооглох боломжтой. Толгой, сүүл, ястай нь идэж болохуйц болтлоо зөөлөрсөн уг загастай шөлийг хийх хэрцгий нэгэн арга бас байдаг юм.
Дожо загасыг хүйтэн устай саванд хийгээд дотор нь дөрвөлжин дүфү тавина. Ингээд температурыг аажмаар нэмсээр усыг буцалгадаг байна. Ус халахын хэрээр амиа аврах гэж оролдох загаснууд дүфү рүү шигдэн ордог боловч тэндээ амьдаараа чанагддаг аж.
Хятадын Кантон мужийн уламжлалт хоол гэгддэг “гурван час”-ын талаар та сонссон байж магадгүй. Мэдэхгүй хүмүүст хэлэхэд энэ бол амьд гөлчгий юм. Үс ноос нь ургаагүй, улаанаараа байгаа гөлчгийнүүдийг тавганд хийн ширээнд чинь авчрах болно. Хоолны нэрийг тайлбарлахад маш энгийн. Гөлчгийг савхаараа авахад час хийж дуугарах бол сүмсэнд дүрэхэд хоёр дахиа, амандаа хийн зажлахад гурав дахиа час хийн дуугарснаар таны ходоодонд орох нь ээ.
Яст мэлхийн шөлийг Зүүн Азийн олон улс оронд зооглох дуртай. Гэхдээ энэ хоолыг энэ жагсаалтад оруулах болсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, уг яст мэлхийн тоо толгой асар ихээр буурч байгаа. Удахгүй байгаль дээрээс олдох боломжгүй болох магадлал өндөртэйд тооцогддог байна. Хоёрдугаарт, усны яст мэлхийг идэх нь хордож ухаан алдаж комд орох, дотор эрхтэнд нөлөөлөх зэрэг эрсдэлтэй.
Эцэст нь, яст мэлхийн халуун шөлийг хийх арга нь маш харгис. 1917 онд бичигдсэн “Хятадын хоолны ном”-д бичсэнээр “Гурван амьд яст мэлхийг хүйтэн устай тогоонд хийнэ. Бага багаар галыг нь нэмсээр буцалга” гэж бичсэн байна. Хавчийг шууд халуун усанд хийж буцалгадгаас ялгаатай нь хүйтэн усыг буцалтал нь байлгана гэдэг тухайн амьтанд маш их өвдөлт мэдрэгддэг байна. Халууцсан яст мэлхий сэрүүцэхийн тулд усыг уух ба удалгүй хуяг дотроо жигнэгддэг аж.
Вьетнамд олноор байх могойн махан хоолны газруудад амьд могойн зүрхийг идэж, цусыг нь ууж болно. Гэхдээ энэ нь тийм эртний уламжлалт хүнс биш аж. Уламжлалт анагаах ухаанд могойн зүрх идэх арга бичигдсэн байдаг ч 2000 онд “The Beach” хэмээх Леонардо Ди Каприогийн кино гарснаас хойш энэ зоогийг сониуч жуулчдыг татах зорилгоор ресторанууд цэсэндээ оруулсан байна. Үйлчлүүлэгч идэх могойгоо сонгоход үйлчлэгч могойг уртааш нь зүсэж, цохилж буй зүрхийг нь гаргаж өгнө. Үйлчлүүлэгч зүрхийг шүдээрээ могойн биеэс тас татан сугалж аваад шууд залгина. Түүнийгээ цагаан будаан дарс, эсвэл дөнгөж юүлсэн цусаар нь даруулна. Харин могойн үлдсэн хэсгээр шөл, хуурга гээд олон төрлийн хоол бэлдэж өгдөг байна.
“Oldboy” /2003/ гэх киноны дараа “сан-накжи” гэх хоол ихэд дэлгэрчээ. Могойн зүрхнээс ялгаатай нь энэ хоол нь Солонгосын уламжлалт хоол юм. Энэ хоол бол нялх наймаалжуудыг түүхийгээр нь иддэг билээ. Тогооч наймаалжийн тэмтрүүлүүдийг нэг нэгээр нь таслана. Бүх үе мөчийг чинь нүдэн дээр чинь нэг нэгээр нь таслах ямар аймшигтай болох нь ойлгомжтой биз. Ингээд үүнийг нь шар буурцагны сүмсэнд хийхэд тэмтрүүлүүд нь хөдөлж, хөхөгч нь аманд чинь наалдах болно.
Наймаалж маш ухаантай амьтан бөгөөд тун мэдрэг. Мэдрэлийн систем нь маш өндөр хөгжсөн агаад тархинаасаа салсан ч гэсэн мөчүүд нь хөдөлж, хөхөж наалдах чадвартай байдаг.
Солонгос эрчүүдийн дуртай хоолнуудын нэг сан-накжиг ихэвчлэн согтууруулах ундааны хамт зооглодог байна. Учир нь архи наймаалжийн тэмтрүүлийг хоолойд наалдахаас сэргийлдэг юм.
Икизукури гэдэг нь “амьдаар нь бэлтгэх” гэсэн Япон үг. Хүнсийг байгальд ямар байдгаар нь, шинээр нь идэх дуртай уг үндэстэн “шинэ” гэсэн үгийг өөр төвшинд авчирсан нь энэ. Энэ бол жинхэнэ урлаг, асар нарийн ур чадвар билээ. Тогооч загасыг аквариумаас авч, хайрс болон дотор эрхтнийг нь авч хаяна. Дараа нь махыг нь. Гэхдээ загасыг алахгүйгээр шүү! Махыг нь идэж байх үед хөөрхий загас тавагтай мөсөн дээрээс нүдээ бүлтэлзүүлж, амаа ангалзуулан, таныг харах аж.
Арга-билэг загас бол эрс тэс зүйлсийн тэнцвэрийг олсон хоол юм. Чихэрлэг-исгэлэн, халуун-хүйтэн, амьдрал-үхэл. Энэ хоолыг жагсаалтыг 4 дүгээрт буй икизукуригийн арай царай муутай хувилбар нь гэж хэлж болох. Амьд үхсэн хоёрын хооронд буй мөрөг загасыг амьдаар нь шарах боловч толгойг нь болгохгүй. Мах нь болсон ч толгой нь амьд байгаа уг загасыг чихэрлэг, исгэлэн сүмсээр амтлан танд өргөн барих болно.
Уг хоолыг хийхэд хамгийн гол зүйл нь хурд юм. Ингэхдээ загасны толгойг нойтон даавуугаар ороох ба шарах үед дотор эрхтнүүд нь гэмтдэггүй гэнэ. Загас энэ байдалтай хагас цаг орчим амьд байж чаддаг байна.
1984 онд гарсан “Индиана Жонс ба Хувь заяаны сүм” кинонд гардаг хүндэтгэлийн зоогийн хэсэг тухайн үед үзэгчдийг ихэд цочирдуулсан билээ. Үйлчлэгчид сармагчин хөтлөн ирж, толгойг нь ширээний нүхээр гарган гацаасны дараа гавлыг нь нээн, дотроос нь тархийг нь амьдаар нь зооглодог. Гэхдээ энэ хоол үнэхээр байдаг эсэх нь тодорхой биш юм. “Hou tou” (сармагчны толгой) гэх хоол нь үнэндээ мөөг бөгөөд “nao” (тархи) гэдэг нь дүфүний өөр нэр юм.
Өмнө нь амьд сармагчны тархи иддэг байсан байж болох ч одоо бол ийм зүйл байхгүй. Харамсалтай нь саяхан буюу 2017 онд Вьетнамын хэдэн залуу сармагчин барьж аваад, амьдаар нь гавлыг нь нээн, тархийг нь идэж байгаа бичлэг интернетэд тавигдсан нь “жинхэнэ” бичлэг болох нь тогтоогдсон байдаг.
Илжигний арьснаас гаргаж авдаг желатиныг хавдар, үрчлээний эсрэг эм болгон ашиглах, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх зэрэг ач тустай хэмээн үздэгээс БНХАУ-д эрэлт хэрэгцээ өндөр байдаг. Үүнээс гадна илжигний мах бас тансаг зоогийн тоонд ордог. Зарим махнаас харьцангуй үнэтэй байдаг тул худалдан авагчид үнэхээр илжигний мах мөн гэдгийг баттай мэдэхийг хүсдэг гэнэ. Ингээд худалдаачид зам дээр илжгийг нядалж, хүмүүст өгдөг.
Хэдийгээр маш ховор ч гэлээ зарим газар “чарлаж буй илжиг” гэх хоол хийдэг байна. Тогооч нар илжгийг хүлж байгаад амьдаар нь махыг нь огтолж, зоогийн газар дахь үйлчлүүлэгчдэд түүхийгээр нь идүүлдэг аж. Энэ хооронд хөөрхий илжиг өвчнөөсөө болж ихэд зовж, чарладаг байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.