Газар газрын шоронгийн ялгаа
Дэлхий дээр 10.35 сая хүн шоронд ял эдэлж байгаа гэсэн тооцоо байдаг аж. 2000 оноос хойш хоригдож буй эмэгтэйчүүдийн тоо 50%, эрчүүдийн тоо 18% өссөн байна. Харин 100 мянган хүнд ноогдох хоригдлуудын тоо улс орноосоо хамааран өөр өөр байдаг. Тухайлбал, АНУ-д 100 мянган хүн тутамд 698 хоригдол байдаг бол Данид ердөө 61 бий. Гэхдээ улс орны шоронгуудын ялгаа үүгээр дуусахгүй. Тэдний амьдрах орчин асар өөр байдаг. Зарим улсын хоригдлууд видео тоглоом, хөгжим зэрэг байх бол зарим улсад дундаа хэрэглэх ариун цэврийн цаас ч арай хийж олдох аж.
Ингээд гэмт хэрэгтнүүд аль улсад байхаасаа хамаарч хэрхэн амьдарч байгааг та бүхэнд танилцуулъя.
15
Лузира засан хүмүүжүүлэх газар, Кампала, Уганда
Уганда улсын Лузира шоронд хоригдож буй хүмүүс олон үүрэг хариуцлагатай. Тухайлбал, тэд өөрсдийн идэх хүнсээ тариалж, хураан авч, бэлтгэн боловсруулаад шоронд буй хүмүүст жигд хуваан өгөх ёстой байдаг. Түүнчлэн сурч боловсроход тусгай анхаарал тавих ба хоригдлууд бие биедээ мэддэг чаддаг зүйлээ зааж өгдөг. Шоронгоос хөдөлмөрлөж сурсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэж, шоронд орох магадлал 30%-аас ч бага. Үүнийг Их Британийн 46%, АНУ-ын 76%-тай харьцуулахад Уганда улсын засан хүмүүжүүлэх төв ямар үр дүнтэй ажиллаж байгаа нь тодорхой биз ээ.
14
Аранхуэс шорон, Аранхуэз, Испани
Испанийн Аранхуэс шоронд хоригдож буй бол өөрийн гэр бүлтэйгээ хамт амьдрах боломжтой юм. Уг шорон гэр бүлд зориулсан тохижилттой бөгөөд Диснейн сэдэвт чимэглэлтэй, хүүхдийн тоглоомын талбайтай байдаг. Энэ нь эцэг эхээ шоронд орсон, гэмт хэрэгтэн болсон гэх сэтгэхүйг хүүхдүүдэд өгөхгүй байх зорилготой гэнэ.
13
Норгерхэйвен шорон, Недерланд
Нидерландын Виенхуйзен хот дахь Норгерхэйвен шоронд хүнд хэрэгтэй бүх юм нь өрөөнд нь бий. Ор, тавилга, хөргөгч, зурагт болон хувийн ариун цэврийн өрөө. Нидерландын шоронгуудын талаарх нэгэн сонирхолтой зүйл бол шоронд суух хүн “олддоггүй”-гээс болж эдийн засгийн хувьд хямралд ордог байна. Уг “асуудлыг” шийдэхийн тулд тус улсын Засгийн газар Норвеги улстай гэрээ хийж, тэндээс хоригдол импортолж байгаа ажээ.
12
Бастой шорон, Хортен, Норвеги
Норвеги улсын сул дэглэмтэй хамгийн том шорон бол Бастой юм. Бастой арал дээр байрлах энэхүү шоронд хүн амины хэрэг, хүчин зэрэг аймшигт гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг “торны цаана” хэтэрхий тансаг амьдруулж байна хэмээх шүүмжлэл элбэг байдаг. Гэхдээ тус шоронгоос гарсан хүн эргэн ирэх магадлал маш бага, бүр Европт хамгийн бага байдаг билээ.
11
Сан диегогийн дунд дэглэмтэй эмэгтэйчүүдийн шорон, Картагена, Колумб
Колумб улсын Картагена хотын эмэгтэйчүүдийн шоронд хоригдож буй бүсгүйчүүд орой бүр тодорхой хэмжээний эрх чөлөөг эдэлдэг. Тэд тус шорондоо байрлах Интерно гэх ресторанд үйлчлэгч, тогооч, угаагч зэрэг ажил хийн олон нийтэд үйлчилдэг байна. Энд хоригдож буй хүмүүс ихэвчлэн хулгай, хар тамхи тээвэрлэсэн гэсэн гэмт хэрэг үйлдсэн байдаг аж.
10
Халден шорон, Халден, Норвеги
Норвегийн чанга дэглэмтэй Халден шорон нь тус улсын хоёр дахь том шорон юм. Хоригдлуудыг засан хүмүүжүүлэх тал дээр хамгийн их анхаарал хандуулдаг уг шоронг хэтэрхий эрх чөлөөтэй газар хэмээн шүүмжилдэг байна.
09
Пенал де Сьюдад Барриос, Сан Мигель, Эль Сальвадор
Өмнөх шоронгууд Эль Сальвадорын энэ шоронгийн дэргэд диваажин. Учир нь 3.5 метр өргөн, 4.5 метр өндөр энэ шоронгийн камерт 30 гаруй хүнийг хорьдог. Анх энэ торнуудыг 72 цаг түр саатуулах байр болгон ашиглах зориулалттай байгуулсан боловч энд бүтэн жил гаруй амьдарч байгаа хүмүүс олон байдаг.
Хоригдлууд хувцсаа нийлүүлэн оёж, дүүжин ор хийгээд, дээр дээрээ давхарлан унтдаг байна.
08
Хар дельфин шорон, Соль-Илецк, ОХУ
ОХУ-ын алдарт Хар дельфин шорон нь Казахстаны хил дагуу оршдог. Дөрвөн хоригдол 4.5 м2 талбайтай камерт хоригдоно. Гяндангууд гурван давхар төмөр хаалгатай ба 24 цагийн хараа хяналттай байдаг аж.
Шотландын HMP Аддивэл шоронгийн хоригдлууд гэмт хэрэг үйлдэх чиг хандлагаа дарахын төлөө тэмцэхэд зориулагдсан засан хүмүүжүүлэх төв юм. Гэмт хэрэгтнүүд сурч боловсорч, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авахаас гадна хөдөлмөр эрхэлдэг байна.
06
Маула шорон, Лилонгве, Малави
Малави улсын Лилонгве дахь Маула шорон ёстой л хоригдлуудаар хахаж цацаж байгаа газар. 2015 оны байдлаар л гэхэд 60 хүнийг хорих багтаамжтай өрөөнд 200 хүн байгаа юм. Түүнчлэн 120 хүн тутамд нэг жорлон, 900 хүн тутамд нэг угаалтуур бий. Засгийн газраас санхүүжилт тун бага олгодог тул хоригдлуудыг өдөрт нэг л удаа хооллодог.
05
Чамп-Доллон шорон, Женев, Швейцарь
Швейцарийн Женев хот дахь Чамп-Доллон шоронгийн үндсэн зориулалт нь хоригдлуудыг шүүх хурал болох хүртэл байрлуулах юм.
04
Гайтигийн шорон, Аркахайе, Гайти
Гайтигийн шорон нь эрэг дагуу байрлах Аркахайе тосгонд байрладаг. Шоронгийн даац хэтэрсэн бөгөөд хоригдлуудын амьдрах нөхцөл үнэхээр тааруу. 2016 онд үүнийг эсэргүүцсэн хоригдлууд бослого гаргаж, 174 хоригдол оргосон байдаг. Энэ үеэр нэг харгалзагч амиа алдаж, хэд хэдэн хүн бэртжээ.
03
Ономичи шорон, Ономичи, Япон
Япон улсын Ономичи хотод байрлах уг шорон нь өндөр настай хүмүүст зориулагдсан хорих газар юм. Тус улсын хүн амын наслалт маш өндөр болж, настай хүмүүсийн тоо их буйгаас болж зөвхөн ахмадуудад зориулагдсан шорон байгуулах шаардлагатай болсон гэдэг. Энд хоригдож буй хүмүүсийн хоол нь илүү зөөлөн байх ба босч, суухад нь туслах тусгай бариулууд суулгасан байдаг.
02
Скиен шорон, Осло, Норвеги
Норвегийн шоронгууд хоригдлуудыг засан хүмүүжүүлэхийн тулд аль болох хэвийн амьдрах орчинг үүсгэхийг зорьдог нь тодорхой. Тухайлбал, Осло хотын Скиен шоронд хоригдож буй хоригдууд өөрийн гэсэн ариун цэврийн өрөө, зурагт, видео тоглоомууд, бэлтгэл хийх газар болон зугаалах талбай руу чөлөөтэй орох боломжтой аж. Чухам энэ шоронд 2011 онд тэсрэх бөмбөгөөр 9 хүн, галт зэвсгээр 69 хүнийг хөнөөсөн масс алуурчин Андерс Бехринг Брэйвик 21 жилийн хорих ял эдэлж байгаа юм.
01
Ландсберг шорон, Герман
Ландсберг шоронд Адольф Гитлер “Mein Kampf” номоо бичсэн гэдгээр алдартай. Түүнчлэн дайны гэмт хэрэгтэй холбогдуулан 278 Нацист оффицерыг энд цаазалсан байдаг. Өдгөө уг шоронгийн нөхцөл байдал харьцангуй сайжирчээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.