"Wonder Woman" Галь Гэйдот энэхүү жагсаалтын 10-р байранд 10 сая долларын ашигтайгаар бичигдсэн байна. Эхний анги нь амжилттай болсон гайхамшигт эмэгтэйн талаар өгүүлэх киноны 2-р ангийн зураг авалт яг одоогоор явагдаж байгаа билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй энэхүү киноноос гадна гайхамшигт эмэгтэй дүрээ цахилгаан мэт хурдалдаг "Flash"-н талаар өгүүлэх бүрэн хэмжээний кино болон сүпер баатруудын нэгдэл "Justice League" киноны 2-р ангид мөн бүтээх ажээ.
Өөрийн нөхөр найруулагч Бен Фалконыхоо хамтаар уран бүтээлээ хийж, өөрөө кино зохиолоо бичин, гол дүрд нь тоглож, Бен Фалкон найруулагчаар нь ажиллан гэр бүлээрээ кино бүтээдэг жүжигчин эмэгтэй бол Мелисса Маккарти юм. Тэрээр 2017 оны 6-р сараас 2018 оны 6-р сар хүртэлх хугацаанд 12 сая долларын ашигтай ажиллажээ.
Оскарын 2 удаагийн шагналт Австрали гаралтай жүжигчин Кэйт Бланчетт 1 жилийн хугацаанд 12.5 сая доллараар түрийвчээ зузаатгажээ. Түүний тоглосон "Thor: Ragnarok", "Ocean's Eight" кинонууд нь Бокс Оффист тун сайн өрсөлдсөн нь алдартныг ийм хэмжээний орлого олоход нөлөөлсөн нь дамжиггүй.
"Хөөрхөн хүүхэн" Жулиа Робертс жагсаалтын 7-р жагссан байна. Түүний гол дүрд нь тоглосон Wonder хэмээх гэр бүлийн, драм төрлийн кино үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бол мөн түүний тоглосон "Ben is Back" хэмээх кино ирэх 12-р сард үзэгчдийн хүртээл болох билээ. Алдартан өнгөрсөн 1 жилийн хугацаанд 13 сая долларын ашигтай ажилласан юм.
Жүжигчин Аштон Кэтчертэй гэр бүл болж, богино хугацаанд хоёр ч хүүхдийн ээж болоод амжсан Украйн гаралтай жүжигчин Мила Кунис өнгөрсөн жил 16 сая долларын ашигтай ажиллажээ. Сар гаруйн өмнө "The Sky Who Dumped Me" киногоороо үзэгчидтэй уулзсан тэрээр 2019 оны эхээр "Wonder Park" гэх анимэйшн киногоороо эргэн ирэх юм байна.
Оскарын шагналт Рийс Уйтэрспүүн тус жагсаалтын 5-р байранд бичигджээ. Тэрээр дараа дараагийн жил энэхүү жагсаалтанд тогтмол дээгүүр өрсөлдөх нь гарцаагүй байна. Учир нь тэрээр ирэх жилүүдэд нилээд завгүй байх бөгөөд хэд хэдэн бүрэн хэмжээний болон телевизийн цувралд ажиллах юм.
Жил бүрийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчний жагсаалтад тогтмол дээгүүр бичигддэг жүжигчин Жэннифер Лоурэнс өнгөрсөн 12 сарын хугацаанд найруулагч Даррен Аронофскийн "Mother" болон Фрэнсис Лоурэнсийн "Red Sparrow" хэмээх 2 кино төсөлд гол дүр бүтээсэн. Мөн тэрээр "X-Men" франчайзын ээлжит анги "X-Men: Dark Phoenix" кинонд одоогоор тоглож байгаа билээ.
Нөхөр Жастин Тероксоосоо салсан ч ганц бие амьдралдаа гутралгүй уран бүтээлээ үргэлжлүүлж яваа дайчин бүсгүй Жэннифер Анистон энэхүү жагсаалтын 3-р байранд жагсчээ. Тэрээр өнгөрсөн 1 жилийн хугацаанд 19.5 сая долларын ашигтай ажиллажээ.
Эрүүл мэндийн хувьд хүнд хэцүү он жилүүдийг туулж байгаа ч Анжелина Жоли бууж өгөлгүй, уран бүтээлээ тасралтгүй хийж байгааг та олж буй ашгаас нь харж болно. Найруулах, продюсерлах, жүжиглэх зэрэг олон авъяастай тэрээр 2020 онд нээлтээ хийх "Maleficent 2" киноны гол дүрд тоглон, зураг авалт нь дууссан бол түүнээс гадна хоёр ч кино төсөлд тоглохоор гэрээ хийгээд байна.
Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг Скарлетт Йоханссон Марвелын "Black Widow" дүрийг бүтээж эхэлснээс хойш түүний орлого жил бүр тасралтгүй өссөөр байгаа. Тэрээр өнгөрсөн 1 жилийн хугацаанд 40.5 сая долларын ашиг олж чадсан байна.