Дэлхийн алдартай сэтгүүл болох "Forbes"-оос тухайн жилд салбар салбартаа тэргүүлсэн шилдгүүдийг нэрлэдэг билээ. Тэгвэл тус сэтгүүл 2017 оны 6-р сараас 2018 оны 6-р сарын хооронд буюу 1 жилийн хугацаанд хамгийн их ашиг олсон 10 эрэгтэй жүжигчнийг нэрлэсэн байна. Энэхүү жагсаалтад Болливуудаас хоёр ч жүжигчин багтсан нь Энэтхэгийн кино урлаг хэр хурдацтай хөгжиж байгаагийн илрэл гэлтэй. Нийт 748 сая долларыг хувааж авсан эдгээр 10 жүжигчинтэй танилцъя.
Түүний жилийн орлого “Avengers”-ийн нөгөө од Роберт Даунигийн олдог мөнгөний талд нь ч хүрэхгүй байж мэдэх ч Ахмад Америк маань Марвелийн кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ хэдэн саяыг халаасалсаар байна. Эванс бол хамгийн их ашиг орлоготой эрэгтэй жүжигчдийн жагсаалтад багтсан “Avengers”-ийн гурван жүжигчний нэг юм.
Энэтхэгийн хинди хэлт кино үйлдвэрлэл буюу Болливудын од Салман Хан “Tiger Zinda Hai” зэрэг олон хит киногоороо хөрөнгө мөнгөө арвижуулсаар байна. Түүний ивээн тэтгэгчдийн дунд “Suzuki motorcycles”-аас эхлээд “Chlormint” бохь хүртэл бий.
Гэрийн видеоны хаан гэгддэг Адам Сандлер Netflix-тэй хийсэн ашигтай гэрээнийхээ ачаар өөрийнхөө бичиж, найруулж, гол дүрд нь тоглосон инээдмийн кинонуудаараа сая саяыг олохоос гадна инээдмийн амьд тоглолтуудаараа мөн зургаан орноор бичигдэх ашигтай ажиллаж байна.
Болливудын хамгийн том оддын нэг энэ жүжигчин нийгмийн сэтгэл зүйд чиглэсэн хүнд драмаас гадна инээдмийн кинонд хүртэл тоглодог онцлогтой. Тэрээр “Tata”, “Eveready” зэрэг 20 гаруй брэндийн нүүр царай болсноороо мөн олон саяын ашиг олдог.
50 дөхөж байгаа ч олон жилийн өмнөх байр сууриа алдаагүй Холливудын цөөхөн эрэгтэй жүжигчний нэг Уилл Смит Netflix-ийн “Bright” цувралаар 20-иод сая ам.доллар олжээ. Удахгүй дэлгэцнээ гарах Уолт Диснейн “Aladdin”-д бирдийн дүрийг бүтээсэн нь мөн түүний ашиг орлогыг нэмэх төлөвтэй байна.
Хятадын №1 кино од хэвээр байгаа Жэки Чан өнгөрсөн онд нээлтээ хийсэн зургаан ч кинонд тоглосон билээ. Тэдгээр нь боломжийн ашиг олсноос гадна продюсерээр ажилласан төслүүд, хувийнх нь кино театрууд түүний хөрөнгийг арвижуулжээ.
Аянгын хаан маань өнгөрсөн жилийн ашиг орлогоо энэ жил хоёр дахин өсгөжээ. Энэ амжилт нь ирэх жил дахин давтагдаж мэдэх юм. Учир нь тэрээр ирэх жил нээлтээ хийх “Avengers”-ийн дөрөв дэх кинонд тоглох нь баттай болоод байна.
Бага Роберт Дауни өнгөрсөн онд зөвхөн “Хүн аалз”-ын цувралд тоглосон дүрээрээ 15 сая ам.доллар халаасалснаар өнгөрсөн оны ашиг орлогоо хоёр дахин нэмээд байна.
Нэгэн цагт бөх явсан Дуэйн Жонсоныг энэ жагсаалтад оруулсан гол кино нь “Жуманжи: Тайгад тавтай морил” кино юм. Тэрээр мөн нийгмийн сүлжээнд дагагч олонтой тул олон ч брэндийн нүүр царай болж ашиг орлогоо нэмэгдүүлжээ.
Британийн шарзны томоохон брэнд “Diageo” Клүнигийн үүсгэн байгуулалцсан “Casamigos” хэмээх тэкилагийн компанийг 700 сая ам.доллараар худалдаж авсан нь түүнийг энэ жагсаалтыг эхэнд оруулж байна.