Арав.мн

Acer tataricum subsp. ginnala - Гиннал агч

Acer tataricum subsp. ginnala - Гиннал агч

Гиннал агч (орос нэр Клен приречный - гиннала, латин нэр Acer tataricum subsp. ginnala - A. ginnala) нь Алс Дорнод, Зүүн хойд Хятад, БНСУ-д өргөн тархсан бөгөөд ил задгай чийглэг газар, голын хөндийд төгөл үүсгэн ургадаг. 4-7 м өндөр мод, ихэвчлэн өргөн титэмтэй бут хэлбэртэй, харьцангуй хурдан ургадаг. Холтос нь гөлгөр, суурь дээр үрчлээстэй, саарал; найлзуурууд нь цайвар ногоон эсвэл улаавтар, хүрэн өнгөтэй. Навчнууд нь эсрэг байрлалтай, гурвалжин – өндгөрхүү хэлбэртэй, 4-8 (14 хүртэл) см урт, гурван судалтай, дунд хэсэг нь хажуугаасаа урт, үзүүртэй; дээд хэсэг нь хар ногоон, гялалзсан, доод хэсэг нь цайвар ногоон өнгөтэй,  цэцэглэж байх үед ягаан, намар тод улаан өнгөар хувирдаг. Цэцэг нь жижиг, шаргал өнгөтэй, 20-60 ширхэг залаатай. Тавдугаар сараас зургаадугаар сард цэцэглэж, есөөс аравдугаар сард үр жимс боловсордог. Жимс - 3 см хүртэл далавчтай, хурц өнцгөөр хувааж, ногоон эсвэл тод ягаан өнгөтэй.                

  

      Цэцэглэлтийн үе шат                                       Үрлэлтийн үе шат

Тарих онцлог: хурдан ургадаг, олон тооны шижим үүсгэдэг. Тайралт, шилжүүлэн суулгалт, хотын нөхцөл байдлыг сайн тэсвэрлэдэг. Онцгой арчилгаа  шаарддаггүй.

Ургуулах газар: гэрэлд дуртай, сүүдэрсэг газарт хэвийн ургаж чаддаггүй.

Хөрсний шаардлага: үржил шим шаарддаггүй,  хөрсний хүчиллэг байдал зэргээс үл хамаарах боловч чийгийн агууламжтай байхыг шаарддаг. Хөрсний давсжилт, усны дутагдлыг тэсвэрлэдэггүй.

Ашиглах хэлбэр: Бүлгээр  ба дангаар нь чөлөөтэй ургуулах эсвэл тайрч танадаг ургамлан хашлаганд, эмжээрэнд тарихад тохиромжтой. Гол, цөөрмийн эргийн бүсэд тарих боломжтой. Намрын өнгө нь дунд, том шилмүүст  модны ногоон дэвсгэр дээр тод ялгардаг.   Сайхан цэцэгтэй  жижиг бут сөөг  бүхий холимог бүлэгт ашиглахад  өөрөө гол үүлдэр нь болж чаддаг. Балт ургамал. Хотын хашаанууд, тоглоомын талбай, сургуулийн талбай, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, хотын гудамж талбйан тохижолтонд ашиглахыг зөвлөж байна.

Үржүүлэх  арга: үндэсний шижмээр, эртжүүлсэн үрээр үржүүлнэ. Зуны ногоон мөчрөөр үржүүлэх боломжтой.  Үрээр тарьсан 2 настай тарьцыг  бойжуулгын талбайд 4 жил бойжуулж ургуулсаны дараа байнгын талбайд шилжүүлэн суулгана. Хамгаалагдсан үндэстэй суулгац ургуулах боломжтой.

Өвөлжилт: Өвөлжилт сайтай.

Бэлтгэсэн: ОУУБИС-ийн Ойн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Чанцалням

 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start