Байлдан дагуулагч гэгддэг Нормандын гүн Уильям 1066 онд Английг эзэлж, I Уильям нэрээр хаан болсон цагаас хойш титмийг зүүж буй 40 дэх хүн нь одоогийн Хатан хаан II Элизабет юм. Гэвч хаан ширээнд суулаа гээд улсаа захирдаг гэсэг үг бас биш ээ. Үнэндээ улсыг Ерөнхий сайд удирдана. Харин II Элизабет хатны үед нийт 13 Ерөнхий сайд солигдож, засаг барьсан байна.
Улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлуудаа Засгийн газартаа даатгаж, үндэстний эв нэгдэл, төр улсын бэлгэдэл болдог Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Хатан хааны эрх мэдэл яг ямар хэмжээнд байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Засгийн газар түүний нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж, сөрөг хүчин ч түүний нэрийн өмнөөс эрх баригчдыг эсэргүүцнэ. Шүүх хурлууд түүний нэрийн өмнөөс хүн яллаж, хүчний байгууллагууд мөн л түүний нэрийн өмнөөс хүн баривчилдаг. Тэгвэл тэр бэлгэ тэмдэг, нэр төдий хүн үү?
Энэхүү жагсаалтад буй эрх мэдлүүдийг Парламент, Засгийн газрын оролцоогүйгээр хэрэгжүүлсэн тохиолдол сүүлийн 200 жилд тоотой хэд, сүүлийн 50 жилийн хугацаанд нэг ч гараагүй юм. Заримдаа Хатан хаанд эдгээр эрх ямба байх шаардлагатай эсэх асуудал ч сөхөгдөх нь бий. Гэвч улс орон уруудаж, төрийн зүгээс буруу шийдвэр гарган ард түмэн хохирно гэж үзвэл Хатан хаан бүх эрх мэдлээ хэрэгжүүлж, зөв замд нь оруулах ёстой гэсэн утгаараа заавал байх ёстой зүйл гэж үздэг юм. Өөрөөр хэлбэл ихэс дээдэс төрийн дээр залрах, төр засгийн хянагчийн үүрэг гүйцэтгэнэ.
Гэхдээ Хатан хаан бас яг ч зөвхөн бэлгэ тэмдэг биш юм. Магадгүй Хатан хааны хамгийн хүчирхэг эрх мэдэл нь сайд нартаа зөвлөх, сэрэмжлүүлэх эрх байх. Энэ ч утгаараа Ерөнхий сайд долоо хоног бүр Хатан хаанд бараалхаж, хийх гэж буй зүйлийнхээ талаар ярилцаж, зөвлөгөөг нь авдаг билээ.
Ингээд II Элизабет хатны эрхүүдээс дурдвал:
УЛС ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ
ЦЭРГИЙН ЭРХ МЭДЭЛ
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна