Арав.мн

Америкийн хамгийн шилдэг 10 револвер

Америкийн хамгийн шилдэг 10 револвер

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 дамарт гар бууг сонгох амаргүй юм. Загвар, хийцийн хувьд шилдэг байсан ийм төрлийн буунууд хүмүүсийн таашаалд төдийлөн тохирохгүй болж, хагас автомат гар буунуудад түрэгдэн гарч байна. Гэвч 200 жилийн турш цэрэг, цагдаа, болон буу сонирхогчдын сонголт байсаар ирсэн 6 сумтай дамарт гар буунууд эдэлгээ илүү даадаг тул хагас автоматуудаас хамаагүй найдвартай гэгддэг. 


10

Colt 1860 Army

Улс: АНУ
Дайн: Америкийн Иргэний дайн, Индианчуудын дайн
Дизайнер: Самуэль Кольт
Үйлдвэрлэл: 1860-1873
Үйлдвэрлэгдсэн тоо: 200,000+
Жин: 1.22 кг
Урт: 355.6 мм
Өндөр: 133.35 мм
Сум:
.44 калибрын цаасан ороомогтой бөөрөнхий сум

Бүх цаг үеийн хамгийн үзэмжтэй револверуудын нэг 1860 Army бол хэрэглээнд таарсан жинтэй, эргономик, олон давтамжтай буудах боломжтой анхны гар буу гэдгээрээ алдартай. Мэдээж үүнээс өмнө илүү нарийн, хэврэг .36 калибрын Patterson гарбуу, хэт том, нүсэр .44 калибрын Walker зэрэг револверууд байсан. Харин Colt1860 Army бол бүснээсээ зүүх боломжтой анхны гар буу байсан юм. Уг бууг АНУ-ын Иргэний дайны үеэр өргөн хэрэглэж байсан билээ.

Өдгөө энэ бууг A.UBertiгэх мэт цөөн тооны үйлдвэрлэгчид үйлдвэрлэдэг байна.


09

Colt Single Action Army (SAA)

Улс: АНУ
Дайн: Индианчуудын дайн, Испани-Америкийн дайн, Филиппин-Америкийн дайн, Мексикийн хувьсгал, Дэлхийн дайн-I, Дэлхийн дайн-II
Дизайнер: Уильям Мэйсон, Чарльз Бринкерхофф Ричардс
Үйлдвэрлэл: 1873-1941, 1956-1974, 1976-одоог хүртэл
Жин: 1.048 кг
Урт: 279 мм ба 318 мм
Сум: .45 Colt, 44-40 WCF, 38-40 WCF, .357 Magnum гэх мэт

Металаар хийсэн хонгиотой, дотроо дарьтай сум галт зэвсгийн хөгжлийг цоо шинэ төвшинд хүргэсэн юм. Эдгээрээс Хурандаа Кольтын SAA бол хамгийн анхны амжилттай загвар байсан гэж болно. Colt SAA бол бүтэн нэг зууны турш цэргүүд болон хууль сахиулагчдын бүснээс зүүлттэй байсан гайхамшигтай гар буу юм. “Ковбойчуудын хаан” гэгддэг жүжигчин Рой Рожерс, домогт Жон Уэйн зэрэг цэнхэр дэлгэцнээ хоногшсон зэрлэг өрнөдийн дүрүүд ч Colt SAA-гаар бууддаг. Шалтгаан нь тун энгийн -Colt SAA-г гүйцэх буу байхгүй.


08

Smith & Wesson Model 19

Улс: АНУ
Дизайнер: Smith & Wesson
Үйлдвэрлэл: 1957-1999, 2014-одоог хүртэл
Сум: .357 Magnum

Smith & Wesson-ы бүтээсэн 19-р Модель бол .357 магнум сумаар бууддаг хүчирхэг зэвсэг. Асар хүчтэй хэдий ч маш хөнгөн тул уг гар буугаар зэвсэглэсэн хууль сахиулагчдын өмд буунаас болж шувтарна гэсэн ойлголт байхгүй. Домогт цагдаа, гар буугаар үзүүлбэр үзүүлдэг Билл Жордантай хамтран 1950-аад онд бүтээсэн уг гар буу S&W-гийн “К” загварын рамыг ашигласан байдаг нь тухайн үеийнхээ буунуудаас илүү эргономик, илүү хөнгөн болсон юм. Бууны хэрэглээ хэт замбараагүй болж байснаас зарим зэвсгийн үйлдвэрлэлийг хязгаарласнаас болж Model 19-ийг үйлдвэрлэхээ больсон байдаг. Харин саяхнаас S&W компанийнхан тус бууг зэвэрдэггүй ган төмрөөр дахин үйлдвэрлэж, Model 66 нэрээр гарган худалдаалж эхлээд байгаа юм.


07

Colt Python

Улс: АНУ
Үйлдвэрлэл: 1955-2005
Жин: 1.1 кг
Сум: .357 Magnum

Хурандаа Жефф Купер мэт түүхэнд нэрээ мөнхөлсөн шилдэг буучдын хамгийн шилдэг револвер хэмээн нэрлэсэн гар буу бол Python юм. Зах зээлд дээд зэрэглэлийн хэмээн нэвтэрсэн уг буу эргономикийн хувьд тун сайнаас гадна цэц маш сайтай. Өнөөг хүртэл алдартай Python-ыг 1990-ээд оноос эхлэн үйдвэрлэхээ больсон тул зах зээлд тун ховор байдаг. Хэрэв та Colt Python-ыг худалдан авахаар сэтгэл шулуудсан бол чамгүй их мөнгө төлөхбэлтгэлтэй байх хэрэгтэй. Ёстой л цуглуулагчдын гангараа болсон энэ гар буу .357 Магнум сумаар бууддаг. 


06

Ruger Blackhawk

Улс: АНУ
Үйлдвэрлэл: 1955-одоог хүртэл
Жин: 1.021-1.361кг
Урт: 260-343 мм
Сум: Загвараасаа хамааран 0.30 карбин,.357 Magnum, .45 Colt гэх мэт 15 гаруй төрлийн сум

Хууль сахиулагч Скийтер Скелтон болон түүний хүү Барт Скелтон, мөн Жон Вүүтерс, Жим Вильсон нарын хамгийн дуртай зэвсэг болох Ruger-ын Blackhawk зах зээлд буй хамгийн шилдэг револверуудын нэг маргаангүй мөн. Colt SAA-г бодвол хамаагүй хүчтэй бөгөөд илүү хүчирхэг магнум суманд тохирсон байдаг.

Эдэлгээ сайн даадаг төдийгүй тохиргоо хийж, хэрэглээндээ тохируулан сайжруулж болдог Blackhawk-ын үнэ харьцангуй хямд. Овоо харааг нь тохируулж болох ба дээр нь дуран ч тогтооход хялбар. 


05

Smith & Wesson Model 29

Улс: АНУ
Үйлдвэрлэл: 1955-одоог хүртэл
Жин: 1.178 кг
Урт: 304.8 мм
Сум: .44 Magnum, .44Special

1950-аад онд хэрэглээнд нэвтэрсэн Model 29-ийг алдарт Клинт Ийствүүд “Dirty Harry” кинондоо барьснаар буу сонирхогчдын дунд алдартай болсон билээ. Уг револвер нь тус компанийн N загварын рам дээр хийгдсэн ба .44 Магнум сумаар бууддаг ч хэмжээний хувьд тийм ч том биш. Энэ ч утгаараа хэрэглэхэд хялбар.

Цэц сайтай Model 29 хурдан буудахад нэн тохиромжтой. Дээр нь хэлбэр, хийцийн хувьд тун үзэмжтэй тул бүх цаг үеийн хамгийн шилдэг, хамгийн өргөн тархсан буунуудын нэг болсон юм.


04

Ruger Super Redhawk

Улс: АНУ
Үйлдвэрлэл: 1987-одоог хүртэл
Жин: 1.502кг
Урт: 194-330 мм
Сум: .44 Magnum, .454 Casull, .480 Ruger

Smith & Wesson-ы том голтой револверууд болон Ruger-ын Blackhawk, Super Blackhawk зэрэг бусад гар буунуудтай адил өргөн тархаагүй ч Super Redhawk бол дутахааргүй сайн буу юм. Харьцангуй хүнд, эдэлгээ сайн даадаг уг гар буу нь өндөр даралтат хүнд сумаар буудахад зориулан бүтээгдсэн билээ. Тухайлбал, .454 Cassul, .480 Ruger болон мэдээж .44 Магнум сум ашиглахад тохиромжтой.

Бууны их биед дуран тогтооход зориулсан хийцлэлтэй тул гар буугаар ан хийх сонирхолтой хүмүүсийн сонгох дуртай зэвсэг юм. 


03

Freedom Arms Model 83

Улс: АНУ
Дизайнер: Дик Касулл
Үйлдвэрлэл: 1983-одоог хүртэл
Сум: .45 Colt, .44 RemingtonMagnum

Хэрэв та Швейцарь хутга, эртний Jaguar машин сонирхдог бол Freedom Arms компанийн Model 83 револверыг сонгох хэрэгтэй. Хийцлэл, цэц болон чанарын хувьд маш сайн чанарын урт буутай ижил гэгддэг Model 83-ыг та өөрийн хэрэгцээнд тохируулан калибр, өнгө, нэмэлт тоноглолуудаа сонгох боломжтой. Гэхдээ ингэж өөрчиллөө гээд цэц, чанар, тохиргоо нь хэзээ ч алдагдахгүй – Яг л Швейцарь цаг шиг гэсэн үг.

Энэ револверын ганц дутагдал нь үнэ юм. Та нэг Freedom Arms Model 83 худалдан авах мөнгөөр Ruger Blackhawk-аас тавыг авах боломжтой. Гэхдээ та шилдгийг нь сонгох хэрэгтэй бол түүнээс илүүг олохгүй л болов уу.


02

Colt Detective Special

Улс: АНУ
Үйлдвэрлэл: 1927-1986, 1993-1995
Жин: 0.595кг
Урт: 171.45 мм
Сум: .32 New Police, 0.38 New Police

1920-оод онд зах зээлд нэвтэрсэн Detective Special бол орчин цагийн хамгийн шилдэг револверуудын нэг. Дамар нь шидэгдэж гардаг ба ингэснээр хэрэглээний үед хоосон хонгионуудыг хурдан гаргаж, дахин цэнэглэхэд хялбар болгосон анхны гар буу гэгддэг. Уг буунд .38 Special сум ашигладаг. Мөн бусад бууг бодвол богино байдаг нь авч явахад хялбар. Энэ ч утгаараа дэлхий даяар цагдаа, хүчний байгууллагын албан хаагчдын ашигладаг зэвсэг болсон билээ.

Өнөө цагт харьцангуй классик револвер болоод буй Detective Special-ууд дамарт гар буунууд дундаа хэрэглэхэд хамгийн хялбар буунуудын нэг болжээ.


01

Smith & Wesson J-Frame

Улс: АНУ
Үйлдвэрлэл: 1965-одоог хүртэл
Жин: 0.680кг
Урт: 190.5 мм
Сум: .38 Special,  .357Magnum

Дэлгүүрээс сайн чанарын, жижиг револвер авах гэж байгаа бол S&W J-Frame-ийг авах хэрэгтэй. Энэ гар бууг та цагдаатай кинон дээрээс зөндөө харсан байх. Тус компанийн J загварын рамтай энэ бууг скандийгаар, хөнгөн, эсвэл урт голтой, дурантай гээд олон янзаар хийсэн байдаг ч маш найдвартай, цэц сайтай, хялбархан тохиргоо хийж болдог зэрэг олон давуу талтай. Жижиг револверуудад байдаг нийтлэг дутагдал болох дамар нь дүүрэн бол буудахад тийм ч таатай биш. Гэхдээ 3 инчийн голтой Model 60 хамгийн шилдэг нь.

Зэвэрдэрдэггүй ган төмрөөр хийгдсэн дэлхийн хамгийн анхны револвер аж.


9.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start