Зөвхөн хоол хүнсээ бэлтгэх гэж хүний анх сэдэж бүтээсэн зэр зэвсэг, багаж, хэрэгсэл цагийн аясаар хувьсан өөрчлөгдөж, улам боловсронгуй болсоор өдгөө улс орнуудын улс төр, нийгэм цаашлаад хүн төрөлхтний хувь заяаг шийдэх чухал зүйл болжээ.
Хүн жад ашиглаж эхлэв. Одоогоор олдоод байгаа хамгийн эртний жад Германы Шёнинген хотын ойролцоогоос олджээ. Гэхдээ Сенегалд нутагладаг орчин цагийн бичний нэгэн бүл авд гарахдаа жад, саваа хэрэглэдэг нь тогтоогдсон бөгөөд энэ нь хүн багаж, зэвсэг бүтээх эрдмээ дээд өвөг нэгтэй хүн дүрст оюун ухаантнуудаас авсан гэх таамаг дэвшүүлэхэд хүргэж байна.
Чулуун зэвсгийн үеийн “Калашников” гэгддэг атлатлийг хүн хэрэглэж эхлэв. Жад харвагч буюу том оврын уг чавх хүчтэй, бат бөхийн дээр ямар ч мэсийг 40 хүртэлх метрийн зайд шиддэг байж. Өнөөгийн хойд Африкийн нутагт бүтээгдсэн атлатль хожим дэлхий даяар тархаж, улмаар боловсрон, овор хэмжээ багатай орчин цагийн нум сумны эх загвар болжээ.