Арав.мн

2001 оны Нобелийн шагнал - Физикийн салбар

2001 оны Нобелийн шагнал - Физикийн салбар

Материйн онцгой төлөв болох Бозе-Эйнштейний тунамал (БЭТ) төлөвийн үзэгдлийг 1924 онд Энэтхэгийн физикч Бозе болон Германы физикч Эйнштейн нар анхлан онолоор таамагласан. Бүхэл спинтэй бөөмсийг бозон, бутархай спинтей бөөмсийг фермион гэдэг. Бозе бөөмс нь нэг төлөвт олноор тунаж болдог бол ферми бөөмс  Паулын хоригийн зарчмаар нэг төлөвт зөвхөн нэг бөөм оршдог. Хоёр буюу түүнээс олон ферми бөөм нэг төлөвт байж болохгүй.

Бозе бөөмсөөс тогтох хийг маш бага температурт хөргөхөд, хийн төлөв нь БЭТ-д шилждэг. БЭТ төлөвт олон тооны хийн атомууд (голдуу 103 - 106 тооны) нь конденсацлагдан нэгэн цул болж бүгдээрээ ижил квант төлөвт ордог ба нэгэн адил долгион функцээр дүрслэгдэх боломжтой. Ингэснээр квант үзэгдэл болох долгион функцийн интерференц нь ажиглагдахуйц болдог.

Рубиды, натри, лити  зэрэг атомт хийн хувьд шингэрүүлсэн сул харилцан үйлчлэлцэж буй БЭТ-ийг Eric A. Cornell, Wolfgang Ketterle, Carl E. Wieman  нар туршлагаар 1995 онд гарган авсан юм. Улмаар 2001 онд энэхүү ололтод физикийн Нобелийн шагнал олгосон билээ. Үүнээс хойш бүх л тогтвортой шүлтийн  болон устөрөгчийн атомуудын хувьд, мөн 2-атомт молекул  бүхий хийгээр БЭТ-ийг туршлагаар гарган авсан байна.

БЭТ нь өндөр нарийвчлалтай атомын интерферометр болон хэт шингэний судалгаа гэх мэт олон салбарт чухал ач холбогдолтой.  

Шингэрүүлсэн сул харилцан үйлчлэлийн ойролцоололд атом бүр нь эргэн тойрныхоо атомуудын үйлчлэлийг конденсацийн тухайн цэг дээрх нягтад пропорционал болох эффектив потенциал энерги-ээр (дундаж орны ойролцоолол) дамжуулан авч байна гэж үздэг. Мөн квант флуктуац нь маш бага гэж үзнэ. Энэхүү нөхцөлийн үед абсолют тэг (0К эсвэл -273С) температурт хийн динамикийг Гросс-Питаевскийн тэгшитгэл гэж нэрлэгдэх шугаман бус Шредингерийн тэгшитгэлийн шийдээр дүрсэлж болдог.


01

БЭК-ийн туршлагаар гаргаж авсан зураг


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start