Penn State-ийн Их сургуулийн судлаачид шинэ төрлийн Натри-ионы электролитыг гарган авчээ. Энэ электролит нь хатуу төлөвт байх бөгөөд уламжлалт шингэн электролитын материалуудтай харьцуулахад аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллана хэмээн судлаачид дүгнэжээ.
Батарей нь анод, катод, электролит хэмээх үндсэн 3-н хэсгээс бүрддэг. Бидний ашиглаж буй ихэнх дахин цэнэглэгддэг батарей буюу зөөврийн хэрэгслүүдэд ашиглагдаж байгаа батарейн хувьд шингэн электролитыг ашиглаж байна. Шингэн электролит нь аюулгүй ажиллагааны хувьд эрсдэлтэй буюу шатах тэсрэх аюултай гэж Penn State-ийн Их сургуулийн профессор Donghai Wang хэлжээ.
Судалгааны багийн гарган авсан шинэ материал нь натри, фосфор, цагаан тугалга, хүхэр зэрэг элементүүдээс бүрдэх бөгөөд кристалл бүтцийн хувьд тетрагональ бүтэцтэй. Натри нь литиг бодвол илүү олдоц сайтай байдаг учраас одоо бидний хэрэглэж буй лити-ионы батарейн технологиос илүү хямд байх юм. Хамгийн гол үзүүлэлт болох аюулгүй байдлын хувьд хэд дахин илүү байж чадах юм.
"Бидний гарган авсан материал нь өндөр температурт маш тогтвортой" гэж судалгааны багт зочин судлаачаар ажиллаж байгаа доктор Zhaoxin Yu хэлжээ. Хэрэв шингэн электролитыг 1500С ээс дээш температурт халаавал шатах, тэсрэх аюултай. Харин судлаачдын гарган авсан материал нь 4000С хүртэлх температурт ажиллаж боломжтой ажээ.
Бэлтгэсэн: ФТХ, Материал судлалын салбарын Хатуу биеийн физикийн лабораторийн эрхлэгч Л.Сарантуяа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна