Арав.мн

Физикийн шинжлэх ухааны СОНГОМОЛ БҮЛГҮҮД - цахим лекц #1

Физикийн шинжлэх ухааны СОНГОМОЛ БҮЛГҮҮД - цахим лекц #1

Шинжлэх ухааны хаан нь Математик бол түүний хатан нь Физик гэж үг байдаг. Физикийн шинжлэх ухаан нь Хими, Биологи зэрэг бүхий л төрлийн байгалийн шинжлэх ухааны үндэс нь юм. Орчлон ертөнц хэзээ хэрхэн үүссэнээс эхлүүлэн, молекулуудын хөдөлгөөн, лазерийн физик, хэт урсамтгай шингэн зэрэг байгалийн бүхий л үзэгдлийг физикчид судалдаг ба компьютер, техник технологи зэрэг нь эдгээр судалгааны явц дахь нээлт, ололт амжилтуудын нэгээхэн хэсэг билээ.

Физик Технологийн Хүрээлэн болон МУИС-н физикийн багш, доктор профессор Х.Цоохүү нар хамтран физикийн шинжлэх ухааны ойлголт, онолыг мэргэжлийн бус хүмүүст энгийнээр тайлбарлах, түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд "Сонгомол бүлгүүд" хэмээх цахим лекцийг та бүхэнд хүргэж байна.

Лекцийн зорилго нь эртний Грекийн байгалийн философиос эхлүүлэн Квант физик, Харьцангуйн онол зэрэг орчин үеийн физикийн шинжлэх ухааны ойлголтуудыг томъёо тэгшитгэл ашиглалгүй, энгийн үгээр тайлбарлахад оршино.

2-3 лекц тутамд чөлөөт асуулт хариултын булан лекц болон "live" хэлбэрээр та бүхэнд хүргэх болно. Тиймээс та бүхэн өөрийн хүссэн асуулт, санал шүүмжийг Физик Технологийн Хүрээлэн цахим хуудсанд хувийн чатаар эсвэл сайтын маань сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү.

Мөн түүнчлэн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Физик Технологийн Хүрээлэнгийн хамт олон "Cosmos Spacetime Odyssey" шинжлэх ухаан танин мэдэхүйн баримтат киног орчуулж эхлээд буй бөгөөд 5 сарын эхний долоо хоногт багтаан нэг дүгээр ангийг хүргэхээр зорин ажиллаж байна.


9.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
термодинакийн 3-р хууль, шреденгерийн амьдралын тухай томъёлолыг жирийн уншигчдад энгийнээр тайлбарлаж өгөөч. гүн ухаан талыг нь.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start