Арав.мн

Ираны сүүлчийн хаан Мохаммед Реза Пехлевитэй хийсэн ярилцлага

Ираны сүүлчийн хаан Мохаммед Реза Пехлевитэй хийсэн ярилцлага

"Таван настай хүүхдийг жагсаалд оролцуулах нь ардчилал биш"
Мохаммед Реза Пехлеви (
1919-1980)

Энэ хүн бол эртний түүхт Перс буюу өнөөгийн Иран орны 2500 гаруй жилийн түүхтэй хаант төрийн сүүлчийн шах нь байв. 22-хон настайдаа хаан ширээнд заларч, 1979 оны Исламын хувьсгалаар эх орноо орхин зугтсан тэрбээр өнгөрөгч зууны дэлхийн түүхийг бичилцсэн, бүхэл бүтэн бүс нутгийн хувь заяа хийгээд өрнө, дорнын харилцааг буцаашгүйгээр өөрчилж, өнөөгийн чиг голдрилд оруулсан түүхэн бие хүний нэг юм.

Тэрбээр дараах яриаг 1973 онд Италийн нэрт сэтгүүлч Ориана Фаллачид өгчээ. 

-“Дахиад амьдрах боломж олдвол хийлч, мэс засалч, эсвэл археологич болох байх. Лав л хаан болохгүй” гэж та нэг ярилцлагадаа хэлсэн байсан. 

 -Яг тэгж хэлснээ санахгүй байна. Гэхдээ хаан байх нь тамын ажил гэдгийг хэнээс ч нууж байгаагүй. Гэлээ гээд ямар титмээ шилжүүлэлтэй биш. Би өөртөө, өөрийнхөө хүч чадалд итгэдэг. Сайн хаан байж чадна гэдгээ ч мэддэг. Хаант төрийнхөө сүр хүчээр бахархдаг. Хаант засаглал үгүй бол анархи, олигархи үзэл газар авч, дарангуйлал тогтоно. Ялангуяа Иранд хаант засаглал л хэрэгтэй. Хүн л болсон хойно би алдаж, эндэнэ. Гэхдээ улс орныхоо төлөө эцсээ хүртэл чадах бүхнээ хийнэ. Барууны засаглалын олон хэлбэртэй харьцуулахад манай хаант төр хавьгүй удаан оршин тогтноно гэдэгт эргэлздэггүй. 

-Таныг хөнөөх оролдлого нэг бус удаа гарсан байх аа?

-Албан ёсоор хоёр удаа. Харин яг хэдэн удаа алах гэж завдсаныг бурхан л мэдэх байх. Хийхийг зорьсон бүхнээ гүйцэлдүүлтлээ алуурчдад бууж өгөхгүй шүү. Амьсгал хураах өдрийг минь тэд биш, бурхан шийднэ. 

-Эрхэм дээдэс ээ, та нэг л гунигтай харагдах юм.

-Би угийн ийм хүн. Хэзээний л гуниглангуй, дуу цөөтэй байсан. Уг нь надад уруу дорой царайлах өчүүхэн ч шалтгаан байхгүй.Ийм байгаа минь удам судрын маань ямар нэг нууцлаг шинж байж мэдэх л юм. Хувь хүний хувьд ч, хаан эзний хувьд ч би хүссэн бүхэндээ хүрсэн. Надаас илүү жаргалтай хүн энэ хорвоод байхгүй байх. Гэтэл ийм нэг нухацтай, зовуурьтай төрх надаас салахгүй юм. 

-Өдгөө төр жолоодож байгаа цөөхөн хаан байна. Тэднээс эмэгтэйчүүдтэй хамгийн их нэр холбогддог нь та. (Хаантан гурван удаа гэрлэсэн). Гэхдээ таныг эмэгтэй хүнд нэг л тоомжиргүй, дээрэнгүй ханддаг байх гэж би хардаад байгаа.

-Та зөв харжээ. Гэхдээ би эмэгтэй хүнийг үзэн яддаггүй.Хуулийн өмнө эрчүүдээс дутахааргүй тэгш эрх эдлэх ёстой гэж боддог. Тиймдээ ч эмэгтэйчүүдийг Зэвсэгт хүчинд алба хаахыг зөвшөөрч, бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэхэд тэднийг дайчилж байгаа. Аав маань иран эмэгтэйчүүдийг гивлүүрээс салгасан шинэчлэгч байсныг хэн ч мартаагүй байх. Гэсэн ч би бүсгүй хүн нууцлаг, эмэгтэйлэг, даруу төлөв байж, гэр бүлийнхээ өмнө зохих ёс журам сахих ёстой гэж боддог хүн. Ингэж хэлж байгааг минь өршөөгөөрэй. Эмэгтэй хүн яагаад ч эрчүүдтэй эн зэрэгцэхгүй. Энэ бол байгалийн хууль. Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний хөдөлгөөн гэж нэг утгагүй зүйл байна. Тэдний юу хүсээд байгааг ойлгодоггүй юм. Хуулийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг нь өнөөгийн дэлхий нийт бүрдүүлчихээд байхад ингэж жагсаал, цуглаан хийх нь илүү зан. Би бүдүүлэг сонсогдож магадгүй. Гэхдээ хуулийн өмнө тэгш эрх эдлэх, бодит амьдрал дээр тэр эрхээ эдлэх чадвартай байх гэдэг хоёр өөр асуудал.

-Эмэгтэйчүүд бид тийм чадваргүй гэж үү?

-Та нарын дундаас Микеланжело юм уу, Бах шиг суутан төрсөн үү?Онцгой гоц ухаантан гарсан уу? Үгүй шүү дээ. Ядаж л төр улсын хэргийг та нар хэр мэддэг билээ? Төрийн эрх барих чадвартай хэдэн эмэгтэйтэй та иймэрхүү ярилцлага хийсэн бэ?

-Хоёр ч эмэгтэй бий. Голда Меир, Индира Гандийг та мэдэхгүй гэж үү?

-Эмэгтэйчүүдийг би үзэн яддаггүй гэдгээ дахин хэлье. Тэд зүгээр л олон зүйл хийж бүтээхэд зориулагдаагүй. Ялангуяа эрх мэдэлтэй болбол эрчүүдээс илүү харгис зан гаргадаг. Үүнийг нотлоход Катерина де Медичи, Оросын Екатерина хатан хаан, Английн I Элизабет нарыг дурдахад хангалттай байх. Эмэгтэй хүн бүрт хатуу ширүүн, бараг л ад зэтгэрийн гэмээр шинж байдаг юм.

-Энд, Тегеранд жирийн ард олонтой таны талаар ярих гэхээр хүмүүс дөлж, зугтаад байх юм.Таны нэрийг хэлэхээс ч айдаг бололтой. Яагаад ийм байна?

-Намайг хэтэрхий их хүндэлдэг болохоор тэр юм болов уу. Миний эргэн тойронд тэгж айж, сүрддэг хүн уг нь байхгүй дээ. Намайг саяхан Америкт айлчлаад ирэхэд бараг хагас сая хүн хотын гудамж талбайд цуглаж, намайг баяр хөөртэй угтсан. Намайг хаан болоход хүмүүс яаж баярласныг та мэдэх үү? Миний суусан машиныг өргөж, бараг гурван км газар явсан гээд бод доо. Та надаас яг юу гэж асуух гээд байна? Ард түмэн миний эсрэг байдаг гэж хэлэх гээд байна уу?

-Яалаа гэж дээ. Таныг хатуу удирдагч гэдэг нь ортой эсэхийг л мэдэх гэсэн юм.

-Тийм яриа байдгийг үгүйсгэхгүй. Нэг талаар би харгис хаан. Гэхдээ шинэчлэл хийх гэж шийдэмгий хөдөлсөн хэн ч дайсантай болдог шүү дээ. Ялангуяа хүн амынх нь ердөө 25 хувь нь л бичиг үсэгтэй байсан Иран шиг улсад улс төр, нийгмийн дорвитой шинэчлэл хийх хэцүү байлаа. Би хэрэв хатуу байгаагүй бол хөдөө аж ахуйн салбарыг өөд татаж, тариачдын аж амьдралыг сайжруулж чадахгүй байсан биз. Миний Цагаан хувьсгал яагаад ч ялахгүй байсан. Тэгсэн бол ардчиллын талаар ярих ч хэрэггүй болно.

-Гэхдээ Иранд ардчилал бий гэж үү?

-Манай улс зарим талаар Европын олон орноос илүү ардчилсан засаглалтай шүү. Яах вэ, үйлдвэрлэл, газрын асуудлаа бид шийдэж чадаагүй байж магадгүй. Гэсэн ч манай сонгууль жижиг гэлтгүй тосгон, гацаанд хүртэл ямар шударга, нээлттэй болдог гэж санана. Одоогоор манай парламентад хоёрхон нам суудалтай байгаа нь үнэн. Тэглээ гээд бид ардчилалгүй байна гэсэн үг биш. Төрийн тогтвортой байдал, үндсэн хуульт хаант засаглалаа хамгаалахын тулд төрийн хэрэгт миний оролцуулахыг хүсдэггүй хэд хэдэн бүлэг, цөөнхийн төлөөлөл бий. Жишээ нь, коммунистууд алан хядагчдаас дээрдэх юмгүй. Тийм болохоор би тэднийг хууль зөрчигчид, гэмт этгээдүүд гэж үздэг. Эдгээрийг эс тооцвол манай улсыг ардчилалгүй гэж хэн ч хэлж зүрхлэхгүй байх. 

-Би өөрийгөө дутуу ойлгуулах шиг боллоо. Ардчилал гэж би олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үндэстний цөөнхийг хүртэл дэмжих учиртай барууны маягийн тогтолцоог хэлсэн юм.

-Гэхдээ ардчилал улс бүрт зохихгүй шүү дээ. Би л гэхэд тийм ардчиллыг хүсэхгүй байна. Та ойлгохгүй байна гэж үү? Үзэл бодлоо илэрхийлэх эрх гэж хашхирч, таван настай хүүхдийг жагсаалд оролцуулах нь ардчилал биш. Би таныг ордондоо уриад иймэрхүү сэдвээр чөлөөтэй ярилцаж байна. Энэ бол манай оронд ардчилсан тогтолцоо байгаагийн хамгийн энгийн нотолгоо биш үү?

-Иранд одоо улс төрийн хэдэн хоригдол байна вэ?

-Тодорхой хэлж мэдэхгүй юм. Ямар хүнийг улс төрийн хоригдол гэхээс шалтгаалах байх. Хэрэв та коммунистуудыг хэлж байгаа бол тэд манай хуулиар хориотой үйл ажиллагаа явуулсан, ердийн эрүүгийн хэрэгтнүүд. Тэд хаант төрийг эсэргүүцэх нэрээр гэмгүй хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настнуудыг хөнөөсөн террористууд. Амь насыг минь хөнөөхийг завдсан этгээдүүдийг би өршөөсөн. Харин тийм хүмүүсийг ял шийтгэлээс хэлтрүүлж чадахгүй. 

-Та Иракийг хамгийн аюултай хөршөө гэж үздэг. Харин хамгийн сайн анд чинь газар зүйн хувьд хол байдаг АНУ. 

-Америкийн эрх баригчид ашиг сонирхлоо дагаад биднийг ойлгож, хүндэлдэг. Бидэнтэй ойр байх нь тэдэнд улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч ашигтай. Энэ харилцаанаас бид ч гэсэн багагүй ашиг хүртдэг. Тэглээ гээд бид америкчуудыг үг дуугүй дагадаг боол нь болно гэсэн үг биш. 

-Америкчууд гэхдээ Израильтай ч гэсэн сайн харилцаатай шүү дээ. Энэ нь таны байр суурьтай зөрчилдөж, таныг бүс нутагтаа олон дайсантай болгож байгаа юм биш үү?

-Иран бол НҮБ-ын гишүүн улс.Арабууд энэ байгууллагад итгэхээ больж, бусад улстай дайсагнах гээд байдаг нь манай улсын биш, тэдний л асуудал. Арабууд газрын тосоо зэвсэг болгосоор байгаад эрүүл ухаанаа алдсан.

-Арабын орнуудтай харилцдаг хэрнээ Израильд газрын тос худалдах нь хэцүү биш үү?

-Бизнес эрхлэгчид нефть худалддаг. Тэд хүссэн хэнтэйгээ ч наймаа хийж болно. Гэхдээ үүнийг зөвшөөрлөө гээд Иран, Израилийн хооронд дипломат харилцаа тогтоохыг би дэмжиж байгаа юм биш. Израильчууд олон улсын хууль зөрчин байж эзэлсэн газар нутгаасаа цэргээ татах ёстой. 

-Нефтийн асар их нөөцтэйн ачаар иранчууд компьютертэй, хивсний үйлдвэртэй, ойрын хэдэн жилдээ дундрахааргүй баялагтай байгаа. Газрын тосны тал дээр та ямар бодлого баримтлахыг хичээдэг вэ?

-Их энгийн шүү дээ. Бидэнд их хэмжээний нефть байна. Даанч түүнийг ууж болохгүй. Тэгэхээр худалдаж, ашиг олох хэрэгтэй. Тэгэхийн тулд хэнд ч гай болохгүй, хэн нэгнийг заналхийлэхгүйгээр бизнес хийх ёстой. Бид ислам шүтлэгтнүүд ч гэсэн араб биш. Үүнийг дэлхий нийт мэднэ. Тиймээс бид арабуудыг биш, Иран улсын ирээдүйг бодож хөдөлдөг. Газрын тосны арвин нөөцтэй байх нь хүмүүсийн хэлээд байдаг шиг хараал биш. Аюултай нь үнэн ч гэсэн нефтийн бизнесийг тооцоотой хийвэл маш олон давуу талтай. Харин хэт шуналтвал дэлхий бүхлээрээ энэ хар тосноос болж сүйрч мэднэ.

*** Өнгөрсөн зууны нэр алдартай эрхмүүдийн ховор ярилцлагуудын эмхэтгэл орчуулагч Г.Лхагвадуламын хөрвүүлснээр гурван дэвтэр болон хэвлэгдэн гарч буйн эхний хоёр нь “Оршихгүйгээр оршихуй”, “Амьдрал нэрт кафед” нэрээр уншигчдын гарт очоод байна. “Алдартнуудын ховор ярилцлага” цувралын дэвтэр тус бүрт 36 алдартны ярилцлага багтжээ. "Оршихгүйгээр оршихуй" номонд багтсан 36 алдартантай хийсэн ярилцлагын нэг нь энэ юм. 
Цувралын сүүлийн дэвтэр ирэх оны эхээр хэвлэгдэнэ. Уг хоёр ном "Аз Хур", "Интерном", "Мажестик", "Мир" номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.


8.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (4)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


ДУРЛАЛЫН СОЛИОРОЛ 2025 оны 7 дугаар сарын 06-ны аагим халуун өглөө би дээгүүрээ цээж нүцгэн доогуураа саарал шорт өмсөөд aавын төрсөн ахын том охин үеэл эмэгтэйгийн хамт гадаа алхлаа. Харин гэв гэнэтхэн бид хоёр гар гараасаа барилцаад хөтлөлцөөд замдаа ганц нэг юм ярьсаар байлаа. Удалгvй, хар өнгийн даашинзтай ер бусын үзэсгэлэнтэй үеэл эмэгтэйгийн тэв тэгш нуруутай, араас нь том өгзөг рүү харахгүй өнгөрөх эрчүүд гэж үгүй гэхэд болно. Хүмүүсийн нүдээр хосууд болов уу гэж бодол төрүүлэн бид 2 зуслан руугаа очиж модон байшиндаа орууллаа. Эхэндээ хамт ганц нэг вино задалж нээсэн. Тэгэхэд “Би чамд хайртай” хурьцахгүйгээр зүгээр тэврээд үнсэж хий оцогнох маягаар дур хүслээ хангая гэж хэлдэг. Харин үеэл эмэгтэй надруу бөгтийн зогсоод ширтэж гайхна. Гэсэн ч би интернетээр порно сайт үзэх үү үеэл эмэгтэй за яахав гээд байхад битгий давраад байгаарай хоёр гараараа нүүрээ дараад уурлаж билээ. Ойролцоогоор 1 минут хэртэй би үеэл эмэгтэйгийнхээ дээр гарна. Тэгэхэд хайртай хосууд шиг л бие биедээ наалдсан чигтээ нүүр нүүрээ харсан гээд боддоо. Яасан ч хөөрхөн юм бэ ямар ч будаггүй төрх маш дур булаам нүд салгахын аргагүй болно. Хамаатны дүү цааш нааш цээжин хэсэгтэй ноцолдоостой даашинзны хоёр мөр нь унжсан атганд багтахгүй базаад барахгүй 2 том цав цагаан мөөм цулцагнаад янаг тачаангуй болгодог. Байнга энэ байрлалаар би хошуугаа цорвойлгон дээд доод уруулаараа идэх нь үү гэлтэй шуналтайяа үнсээд 20 орчим минут удаан байхад галзуурам мэдрэмж төрүүлнэ. Дур булаам үеэл эмэгтэйгийнхээ нүдэн дээр шортоо хагас шувтлаад боовоо гаргаад “барьж үзэх үү” гэхэд үеэл эмэгтэй пэээээ, бүү үзэгд “Ямар муухай юм бэ” гээд Ёоооё гэж дуу алдсан. Анх удаа би хоёр гараа үеэл эмэгтэйгийнхээ гуян дээр тавьж өөрлүүгээ татчихсан. Удалгүй би бэлэг эрхтэнээ салтаанд нь наагаад үеэл эмэгтэйгийнхээ дээрээс нь хөнжлөө нөмрөөд хэвтсэн. Тухайн үед би хамаатныхаа хүүхнээ тэвэрч нүүр лүү эгцлэн харан хэд хүчтэй түлхэн арьс цохилцох пад пад чимээ гарна даа. Иймэрхүү маягаар бэлхүүсээр нь хоёр гараараа ороож бариад ёстой галзуу хөдөлөөд үеэл эмэгтэй дуу гаргахгүй гэж хичээж байгаа бололтой амьсгаадахаас өөр чимээгүй байлаа. Гэнэт би сарын тэмдэг ирсэн салтаанаас нь цусын урстал зэрлэг балмад хий оцогнож жинхэнэ секс хийснээс илүү гоё мэдрэгдэнэ. Надад үеэл эмэгтэй маань босох тэнхэлгүй болтлоо жихүүцмээр солиотой нүдүүлээд орондоо үе үе уйлагнаж амьсгаадаад хурууныхаа салаагаар нулимсаа арчиж эхлэнэ. Хэдэн минутын турш би тэчъяадаж үнсэх бүрт шоб шоб гээд уруул ам дуугараад л байна. Ингээд үеэл эмэгтэйгээ харах тоолонд ёстой хөөрхөн дуралчлаа би тэссэнгүй нэг хөхнөөс нь чимхээд Ёооооооооооё гэж хоёр нүдэнд нь нулимс цийлэгнэн байна шүү. Ядаж байхад би наашаа хар л даа гэв. Одоо үеэл эмэгтэй өөдөөс харах харц, нүүрний хувирал нойтон сормуустай хар будаг нулимстайгаа холилдож хацар руу нь урсаж гомдтол уйлуулсан байна лээ. Нэгэнт уйлж байгаа үеэл эмэгтэйгээ аргадахын оронд амьсгалыг нь түгжин, бүттэл нь уруул дээр нь үнсэхэд ямар сайхан байсан гээч? Өдрийн турш цээжинд минь наалдаастай нүцгэн эмэгтэй лусын дагина шиг маш гоё хоолойтой намуухан дуугаар ооон ооон ооон гэх дуу чихэнд минь одоо ч сонсогддог. Тиймээ би гомдож байна уу гэж асуудаг. Үнэндээ үеэл эмэгтэй намайг үзэн ядаж нулимс ч гарахаа байсан шүдээ зууж нүдээ аньсаар байсан шүү дээ. Саяхан уурлаж бачимдаж жигтэйхэн жигшиж шаналж цуцахдаа сүүлдээ биеийн жаргалыг ханатал өгье гээд аяархнаар гиншиж эхнэр минь болж хувирсан даа. Би дур тавьчихлаа. Бараг бүтэн шөнөжин хэвтсэн байх аа үеэл эмэгтэйгийн улаан өнгөтэй ацан бандааш бүхэлдээ өтгөн цав цагаан үрийн шингэн нялцайсан байлаа. Тиймээс үеэл эмэгтэй надруу үзэн ядсан харцаар шүдээ зуун би “гэртээ харья” гэхэд би үгүй шаалцая гэнэ. Энэ болгонд би дотоожны гадна талаас хөвчирсөн бэлэг эрхтнээрээ хатгадаг. Ийм эхлэлтэй гурав дөрөв түлхээд орыг эвдэх шахам хурдан хурдан балбаад энэ эрчээ битгий алдаарай дур тавьхаар чинь гэртээ харьна гэсэн. Мэдээж хайр найргүй балбаж нүүр рүү нь алгадан жинхэнэ таашаал авдаг. Мөн жинхэнэ эзэмдүүлж байгаагаа хүчтэй мэдэрч байгаад дур тавьдаг. Доороос шорт нойтон үрийн шингэн үнэртэж байлаа
+3
Америкийн тоглоом болоод байгаа ч юм биш л дээ бас. Саудын араб гэх мэт өчнөөн хаант засаглалтай орнууд АНУ-тай харилцаа сайтай, түүнийхээ хэрээр хөгжиж байна. Иран энэ хааны үед АНУ-тай сайн харилцаатай, хөгжил нь ч өндөр байв. Гэтэл шинэ засаглал нь ЗХУ-тай саймширсны гайгаар одоо ямар байна?
+2
Хараад байхад Үндсэн хуульт хаант засаг л хамгийн хөгжингүй тогтолцоо юмдаа. Скандинавын орнууд, Нидерланд, Англи гээд арай эрүүл нийгэмтэй газрууд дандаа л хаант засагтай байна. Иран, Ирак, Египет гэсэн орнууд хаангүй болоод их юм алдсан. Одоо Америкийн тоглоом болж дууслаа.
+4
Энэ хааныг хөөж явуулаад шаших давамгайлсан улс болоогүй бол Иран өдийд хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэх гүрэн болчих байлаадаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start