Арав.мн

Пикассогийн өөрийн хөрөг зургуудын хувьсал

Пикассогийн өөрийн хөрөг зургуудын хувьсал

Дэлхийн модерн урлагийн хамгийн суут зураачдын нэг Пабло Пикассогийн авьяас чадварыг хэн ч үгүйсгэхгүй. Испани гаралтай зураач уран зураг, таталбар, коллаж болон баримал туурвидаг олон талын чадвартай байсан билээ. Зөвхөн материал, техникийн хувьд ч бус олон стилиэр зурдаг байв. Түүний уран сайхны мэдрэмж амьдралынх нь турш хэрхэн өөрчлөгдөж байсаныг өөрийгөө зурсан хөрөг зургуудаас нь төвөггүй харж болно.

Авант-гранде, модерн чиглэлийн зургуудаараа илүү алдартай Пикассогийн 1896-1900 оны үеийн зургуудыг харахад маш гайхамшигтай реалистик зургууд зурж чаддаг байсныг харж болно.

“Рафаэло шиг зурж сурах гэж би 4 жилийг, харин хүүхэд шиг зурахын тулд бүх амьдралаа зарцуулсан” хэмээн хэлж байсан Пабло Пикассо реалист стилиэ удаан хадгалаагүй бөгөөд 1901 онд “Цэнхэр үе” нь эхэлсэн байдаг. Хамгийн сайн найз нь болох Карлос Касагемас баруун чамархайдаа буудан амиа егүүтгэсний дараа Пикассо баяр баясалгүй, зовж шаналсан хүмүүсийг зурдаг болсон юм. Түүний өөрийн хөрөг ч ялгаагүй хөх өнгийн, гунигтай болсон байгааг харж болно.

Харин “Цэнхэр үе”-ийн төгсгөлд Пикассогийн примитивизмийн үе эхэлж, үүнийх нь араас Rose үе, 1907 оноос Кубист үе нь эхэлсэн байдаг. Геометрийн дүрс, эвдэрхий хэлбэр, бүдүүн хар зураасаар дүрслэгдсэн эдгээр зургуудыг дагаад нео-классик, сюрреалист стиль рүү орсон байдаг ч 1973 онд буюу 91 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ кубизм рүүгээ үе үе эргэн орж байсан юм.

“Бүтээлээ туурвихдаа ашигладаг стилийг маань хувьсал, эсвэл уран зургийн үл мэдэгдэх туйлд хүрэх гэсэн алхам гэж үзэх хэрэггүй. Зарим сэдэв яалт ч үгүй өөр аргаар илэрхийлэгдэх ёстой байдаг. Үүнийг дэвшил, эсвэл хувьсан өөрлөлт гэж үзэх хэрэггүй бөгөөд өөрийнхөө илэрхийлэхийг хүссэн санаагаа өөрийнхөө хүссэн хэлбэрээрээ л илэрхийлж байгаа гэж бодох хэрэгтэй” хэмээн Пикассо хэлж байсан юм.

Ингээд Пикассогийн 15-90 насныхаа хооронд өөрийгөө зурсан хөргүүд “Пикассогийн урлагийн мөч” бүрт хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоё.


14

15 настай Пикассо (1896)


13

18 настай Пикассо (1900)


12

20 настай Пикассо (1901)


11

24 настай Пикассо (1906)


10

25 настай Пикассо (1907)


09

35 настай Пикассо (1917)


08

56 настай Пикассо (1938)


07

83 настай Пикассо (1965)


06

85 настай Пикассо (1966)


05

89 настай Пикассо (1971)


04

90 настай Пикассо (1972оны 6-р сарын 28)


03

90 настай Пикассо (1972 оны 6-р сарын 30)


02

90 настай Пикассо (1972 оны 7-р сарын 2)


01

90 настай Пикассо (1972 оны 7-р сарын 3)


8.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
нас ахих тусмаа зурагнууд нь илүү нарийн утгатай бас илүү техниктэй болсон байна
+1
..
+8
Сүүлдээ чулуу болоод дуусвуу яав?
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start