Арав.мн

Хамгийн олон түрүү бөхтэй аймгууд

Хамгийн олон түрүү бөхтэй аймгууд

1922 онд Ардын хувьсгалын анхны ойгоор Луу гүний Вандан аварга 10 давж түрүүлснээс эхлүүлэн 2020 онд Увс аймгийн Давст сумын харъяат улсын арслан П.Бүрэнтөгс 9 даван түрүүлж аварга цол хүртэх хүртэл нийт 99 жилийн түүхийг хамруулав.


09

Түрүүлж байгаагүй

99 жилийн түүхэнд нийт 14 аймгийн бөхчүүд түрүүлсэн байдаг бөгөөд харин 7 аймаг ганц ч түрүү аваагүй байна. Эдгээрт: Баян-Өлгий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь болон сүүлд шинээр нэмэгдсэн 3 аймаг болох Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгууд багтдаг аж.


08

1 түрүү

Ховд, Баянхонгор, Өмнөговь, Сэлэнгэ гэсэн 4 аймгийн бөхчүүд тус бүр 1 удаа түрүүлж байсан байна.

  • 1940 онд Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын арслан Ш.Ванчинхүү
  • 1949 онд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат улсын арслан П.Аюуш 
  • 1969 онд Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат улсын арслан Г.Дэмүүл 
  • 2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын аварга Г.Эрхэмбаяр

07

2 түрүү

Говь-Алтай, Завхан, Дорнод аймгууд нь 2 удаа түрүүлж байжээ.

  • Завхан аймгаас 1930 онд С.Шагж арслан, 1933 онд М.Лхагва арслан
  • Дорнод аймгаас 1936 онд Л.Балсан арслан, 1937 онд Ш.Гэлэг арслан (эдгээр 4 бөх бүгд 10 давсан)
  • Говь-Алтай аймгаас 1947, 1948 онд дархан аварга Ш.Батсуурь түрүүлж байв.

06

8 түрүү

8 удаа түрүүлсэн амжилтаар Өвөрхангай аймаг 7-р байранд орж байна.

  • 1928 онд Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат улсын арслан О.Аюур 10 давж түрүүснээс хойш ахин түрүү авалгүй яг 50 жил завсарласан байдаг. 
  • Үүнийг дархан аварга Д.Цэрэнтогтох зогсоосон бөгөөд тэрээр 1978, 1980, 1983, 1984 онуудад буюу 4 удаа түрүүлжээ.
  • 1985 онд улсын арслан Б.Ганбаатар 
  • 2006 онд улсын аварга Д.Сумъяабазар (10 давсан)
  • 2008 онд улсын арслан Д.Ганхуяг нар түрүүлэв.

05

9 түрүү

Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор анхныгаа түрүүг авч байсан Булганыхан 9 удаа түрүүлснээр жагсаалтын 6-р байранд орж байна.

  • 1931 онд улсын арслан М.Бэх-Очир
  • 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онд дархан аварга Б.Түвдэндорж
  • 1961 онд улсын аварга С.Цэрэн түрүүлж байв.

1961 оноос хойш Булганы бөхчүүд түрүүлээгүй бөгөөд 56 дахь жилдээ үргэлжилж байна.


04

11 түрүү

Улсын их баяр наадамд анх удаа 5 дарааллан түрүүлж байсан дархан аварга Дарийн Дамдин тэргүүтэй Хөвсгөлийн хүчтэнүүд 11 удаа түрүүлсэн амжилтаар 5-р байранд орж байна. 

  • 1924 онд улсын арслан С.Шагдар ("Босоо")
  • 1942 онд улсын арслан Ө.Чүлтэмсүрэн
  • 1951 онд улсын аварга Ж.Цэвээнравдан
  • 1956, 1957, 1958, 1959, 1960 онд дархан аварга Д.Дамдин
  • 1970 онд улсын аварга Ч.Бээжин 
  • 37 жил завсарласны эцэст 2007 онд улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлсэн бөгөөд
  • Хамгийн сүүлд буюу 2017 оны наадмаар улсын арслан Ц.Содномдорж түрүүлээд байна.

03

14 түрүү

Улсын их баяр наадамд хамгийн олон удаа буюу 11 удаа түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргын үнэмлэхүй амжилтын ачаар Хэнтийн бөхчүүд 3,4-р байранд 14 түрүүтэйгээр орж ирлээ.

  • 1925 онд улсын аварга Г.Самдан ("Босоо") түрүүлснээс хойш Хэнтийн бөхчүүд 63 жил түрүүлээгүй байсан юм.
  • 1988, 1989, 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999 онуудад дархан аварга Б.Бат-Эрдэнэ
  • 2015, 2019 онд улсын аварга Э.Оюунболд нар түрүүлжээ.



Дархан аварга Ж.Мөнхбат, А.Сүхбат, аварга Д.Хадбаатар тэргүүтэй Төв аймгийнхан улсын баяр наадмын 14 түрүү авсан амжилтаар Хэнтий аймагтай эн тэнцүү амжилттайгаар 3,4-р байранд орж байна.

  • 1932 онд улсын арслан П.Бат-Очир
  • 1935 онд улсын арслан Л.Чимэд нар түрүүлснээс хойш 20 жилийн дараа буюу
  • 1955 онд улсын арслан С.Оргодол
  • 1963, 1964, 1965, 1966, 1967, 1974 онд дархан аварга Ж.Мөнхбат
  • 1976, 1986 онд улсын аварга Д.Хадбаатар
  • 2000, 2001, 2004 онд дархан аварга А.Сүхбат нар түрүүлж байв.

02

16 түрүү

Өнгөрсөн жилийн наадам хүртэл арын сайхан хангай нутгийнхан 16 түрүүтэйгээр Увс аймгийнхантай хамт бусад аймгаа хошуучилж байлаа. Олон түрүүтэй бусад аймгийнхнаас ялгаатай нь 1 хүний давамгайлал байхгүй бөгөөд нийт 11 хүчтэн улсын их баяр наадамд түрүүлж байжээ.

  • Ардын хувьсгалын анхны ойгоор буюу 1922 онд улсын аварга Г.Вандан 
  • 1923 онд улсын арслан Д.Далантай 
  • 1926, 1927 онд даян аварга Н.Жамъян ("Буур")  
  • 1929 онд улсын арслан Б.Банзар 
  • 1934 онд улсын арслан Х.Дэлэг 
  • 1938 онд улсын арслан Б.Төрбат (дээрх бөхчүүд бүгд 10 давсан)
  • 1943 онд улсын арслан Д.Лувсанжамц 
  • 1944, 1950 онд даян аварга Ц.Чимэд-Очир 
  • 1962 улсын арслан Д.Жамц түрүүлснээс хойш яг 40 жил Архангайн бөхчүүд түрүүлж үзээгүй байсан юм.
  • 2002, 2003, 2005, 2009 онд дархан аварга Г.Өсөхбаяр 
  • 2016 онд улсын аварга Ч.Санжаадамба (10 давж) түрүүлжээ.

01

17 түрүү

Архангайн түрүү 16, Увсын түрүү 15 болоод байсан 2018 оны наадмын үзүүр түрүүнд Увс, Архангайн хоёр бөх үлдэж, улсын арслан Н.Батсуурь улсын аварга Санжаадамбыг хаясан юм. Ийнхүү 1922 оны Ардын хувсгалын анхны ой болсон барилдаанаас 1968 он хүртэл буюу домогт аварга Х.Баянмөнхийг анх удаа түрүүлэх хүртэл 46 жилийн хугацаанд нэг ч удаа түрүүлж байгаагүй хэдий ч Увсын бөхчүүд 16 удаа түрүүлсэн амжилтаар Архангайн бөхчүүдтэй тэнцсэн юм. Өнгөрсөн жилийн баяр наадмаар үзүүр түрүүнд  П.Бүрэнтөгс Н.Батсуурь аваргаар ес даван Төрийн их баяр наадамдаа хоёр дахь удаагаа түрүүлэн аварга цол авснаар Увсынхан 17 түрүүтэй болж бүх аймгуудаас хамгийн олон түрүүлсэн амжилтыг ийнхүү эзэмшиж байна.

  • 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 онд дархан аварга Х.Баянмөнх
  • 1991 онд улсын аварга О.Балжинням
  • 2010 онд улсын арслан Б.Ганбат
  • 2011 онд улсын аварга С.Мөнхбат (10 давсан)
  • 2012, 2020 онд улсын аварга П.Бүрэнтөгс
  • 2014, 2018 онд улсын аварга Н.Батсуурь нар түрүүлж байв. 

7.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (45)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Говь-Алтайн түрүү гэж байхгүй. Завхан луйвардуулж, хүчээр даруулаагүй бол 7 түрүүтэй аймаг байх шүү.
Улсын арслан Далантай түрүүлээгүй үзүүрлээд арслан болсон гэж байсандаа. Бас 1934 оны Дэлэг арслан Өвөрхангайгаар явдаггүй юм уу? Сумъяабазар, Асашёорюү нарын нагац өвөө гэх юм уу. Ээжийн талын хүн
+1
Говь-Алтайн Батсуурь аврага бол Завханы гэж цоллуулж байлаа
+1
1921 оны түрүүг яагаад тооцохгүй байгаа юм бэ
+2
Баяд бох Намхай аврагийг давсан гэж худлаа байх алдарт Намхай аврага чинь ахдаа нэг туруу огох гэж албаар нэг удаа унаж огч байсан гэдэг Намхай аврагийн амжилтийг хэнч эвдэж чадахааргуй гэх юм.
96 жилийн хугацааны барилдаан тооцоход Увсын бөхчүүд 47-н жилд нь огт барилдаагүй юм байна. Харин сүүлийн 49.-н жилийн 16-г нь авчихсан юм байна шдээ. Нутаг хол тээвэр холбоо хөгжөөгүйгээс ирж чаддаггүй байж.
Хөвсгөл 12түрүү. Банзар арслан Хөвсгөлийн Рашаант сумын хүн. Сүүлд Архангайн Өлзийтэд суурьшсан
Дорнод Дамчаа арслан, Эрдэнэ очир. Өлзийсайхан гээд аав хүү 2 ороогүй бна. Хэн бичсэн юм бэ дээ.
+3
Baterdene avragiin aav ni arhangain hun aaviinhaa nutgaar yvsan bol arhangai buur olon turuulsen boloh bjee gehde yaahav hentii avgee .
-1
УВС , ХОВД БУЮУ БАРУУН МОНГОЛЧУУД "БУХ НООЛДООН" ГЭХ ӨӨРИЙН БӨХТЭЙ ДАНШИГ НААДМАА ХИЙДЭГ БАЙСАН ҮРСИЙН НААДАМ ГЭЖ ДОМОГТ ХҮЧТЭНҮҮДТЭЙ БАЙСАНАА ТА НАРЫН ХЭЛДЭГ ШИГ ТИЙМ ЗҮЙЛ БАЙХГҮЙ БАРУУН МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭР БЯРТАЙ ХҮЧТЭЙ БӨХИЙН УДАМТАЙ ШҮҮ ТЭР ТУСМАА МАНАЙ ДӨРВӨД, БАЯДУУД УДАХГҮЙ ТҮРҮҮ БӨХӨӨРӨӨ УЛСДАА ТЭРГҮҮЛДЭГ АЙМАГ БОЛНО
-2
УВСЫН ҮНЭХЭЭР БӨХИЙН УДАМТАЙ МУНДАГ ШҮҮ
охаохаоаоххоахо
Дорнод аймгаас Гулзгай Дамчаа ороогүй байна .
Batsuuri burentugs baljinnyam awarga bna sh dee
+1
Baynmunkh Bayad Ganbat Munkhbat khalh yg durvud bukh turuu awsiin boluu
-1
Baynmunkh Bayad Ganbat Munkhbat khalh yg durvud bukh turuu awsiin boluu
Baynmunkh Bayad Ganbat Munkhbat khalh yg durvud bukh turuu awsiin boluu
Baynmunkh Bayad Ganbat Munkhbat khalh yg durvud bukh turuu awsiin boluu
+1
Uwsiihan suuliin heden turuu taria mungu umnuh n uls turiin nuluu shuu
+3
Bal dargiin demjlegeer baynmunh 10 turuulsen Damdin awargiig bnga gadagshaa ywuulaad beltgel hiilgedeggui bsn
-1
ubsiihan mundag uimaa.shigshmel bohto gazar uim.havchad navchad ene shv de.mongoliin neg bant uls.hvchirheg uls shv.20r zuuniig uvsiihan udirdaj ene saihan gazar nutagiig hondolgvi hoich vede vldeesen hvmvvs.
+2
1921 оны тїрїїг зарим нь оруулаад зарим нь оруулахгїй юм
Chimed-ochir avarga 1944 1950 ond turuulsen 1955 gj buruu bichsen bn
+2
Uvs aimag gazar zuin ih ontslogtoi saihan gazar yumaa ih tesiin gol harhiraa turgenii uuls ih nuuruudiin hotgor hanhuhii hairhan geed ih ugugdultei humuus tordog yum bna
-1
Увсынхан оорийн гэсэн ойрадын бух ноолдоон гэж бохтэй байсан учир Халх бохоор ирж барилддаггуй байсан.анх ирсэн лхамжав гэж бох жин тээж яваад халхад ирээд хальт барилдахдаа тухайн уеийн халхын алдарт аварга намхайг хаяж туруулчихээд тоосон юмгуй жингээ тээгээд явчихсан гэдэг..Баядын жинчдэд халхынхан ялангуяа говийнхон охидоо овортлуулж хонуулдаг байсан гэдэг
+2
Baynmunkh avarga hor nairuulj haraal hiilgej hadaa avargiig shorond hiij bj hed turuulsen shudargaar barildsan bol dorvoduud 3 turuutei l bh blaa
+1
Бөхчүүд түүхээ мэддэг бол ч ..... хуучин цагийн засаг захиргааны хил хязгаараар тогтоон тоолбол арын хангайнхан хөвүүд /төв халх/ илүү илүү байх л даа.
+3
Бат- Эрдэнэ 11 түрүүлсэн. Нууц товчооны ой бол ардын хувьсгалтай хамаагүй
-2
hentii aimag 14 tvrvv awsan bna.samdan avarga 1,Baterdene avarga 12,oyunbold arslan 1
-7
Баагий аваргыг Архангайгаар тоолооч.Хүн улсаараа, эцгээрээ овоглодог шүү дээ
+15
Аятайхан мэдээлэл аваад, мэдлэгээ нэмчихгүй манайх танайх, увс дүрвэд гээд өнөө балай жалга довны үзэлээ гаргасаар цөөхүүлээ байж юун талцах дуртаймдээ
+1
Arhangainhan Bugd dr ueiinh. Amid buh 2 l bn
mori ch bas adil
+5
er ni 1950 aad on hurtel hodoo oron nitgiin bohchuud ulsad barilddag baisiim? oiroor ni tov arhangai l turuuliishde
-5
Ariin saihan hangain huchit avarga arslanguud niitdee 20 garui turuu 40 orchim uzuur avsan baidagdaa yun uvs durvuduud en zeregtseh yum be buur suuld 70 aad ond uvsiin baynmunkh garch irj hedn turuu avsan dq hoorhii...
+5
Увс нэг түрүүлчүүл тэнцкээд бган биз дээ
+5
hervee danshig naadmiig oruulsan bol Bulgan zoolttoi 1t baih bsndaa
Сайхан аваргууд
+4
Дархан аварга Батсуурь бол Завхан аймгийн бөх юмаа. Жаргалан сум Завхан аймгаас Говь Алтай руу шилжсэн ч Батсуурь аваргаби Завхан аймагт төрсөн хүн учир энэ л аймгаараа дуудуулна гэж цолоо дуудуулдаг бсан юм гэнэ лээ. Бөхийн түүх өгүүлсэн номууд дээр тодорхой бгаа.
+2
Suhbaatar t Буянтогтох аварга байгаа
+1
goe medeelel bnda
+2
янзтай. Ахиад бөхчүүдийн тухай статистик мэдээ уншмаар байна. Цалин пүнлүү гээд кккк
+9
Азжаргал 9 давж үзүүрлээд арслан болсон биздээ? Түрүүлээгүй
-9
Азжаргал яасын? Говьсүмбэр биш үү?
+6
Ёстой гоё мэдээлэл байнадаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start