Арав.мн

Хамгийн өвөрмөц төрийн далбаанууд

Хамгийн өвөрмөц төрийн далбаанууд

Эртний Энэтхэг, Хятадад туг далбааг анх хэрэглэсэн гэж үздэг. Улмаар дайн тулааны өрнөл, явцыг мэдээлэх, бүс нутгийн бэлгэ тэмдэг болох төрөл бүрийн өнгө, хэмжээ, дүрс, зураг бүхий даавуу, торго сэлтийг хэрэглэх ёс зэргэлдээх Бирм, Сиам болон Зүүн өмнөд Азийн бусад бүс нутгаар дэлгэрсэн байна. Харин персүүд туг далбааг өнөөгийн ойлголтоор буюу улс үндэстнээ илтгэх зорилгоор хэрэглэсэн анхны үндэстэн бөгөөд драфш-е-кавиан нэрт далбааг МЭӨ 550-330 оны үед оршин тогтносон Ахеменийн эзэнт гүрэнд ашиглаж байжээ. 

Гэхдээ далбааг төрийн сүлд болгон ашигласан анхны улс нь нийтийн тооллын 224-651 онд оршин тогтносон, мөн л перс угсааны Сассанидын төрт улс Эрэншар юм. Европын орнуудад дайн самууны үед ашиглагдаж байсан туг далбаа Кристофер Колумбын үеэс хойш тухайн улс үндэстнийг илтгэх болсноор өнөөгийн төрт улсын туг далбааны хөгжил эхэлсэн байна. Сонирхуулахад туг далбаа, дарцаг судлалыг вексиллологи гэнэ.

(Зураг дээрх Бениний эзэнт гүрний далбааг 1897 онд Британийн адмирал Ф.Кеннеди Баруун Африкт орших Бенин дэх экспедицээс эргэн ирэхдээ авчирчээ)


10

Гурван өнгө ашигласан анхны далбаа

Нидерландын хаант улсын далбаа гурван өнгө ашигласан дэлхийн анхны далбаа юм. 1572 онд батлагдсан эл далбаа анхандаа улбар шар, цагаан, цэнхэр өнгөнөөс бүрдэж байлаа. Харин 1630-аад оноос улбар шар нь улаан болж өөрчлөгджээ. Хожим Европын орнуудад цэнхэр, улаан, цагааны хослол нэлээд түгээмэл болсон нь Нидерландаас гадна Орос, Франц зэрэг томоохон орнуудын нөлөө юм.


09

Хамгийн эртний далбаа

Дани улсын далбаа бол өнөөг хүртэл ашиглагдаж буй хамгийн эртний түүхт далбаа юм. Данниборг гэгддэг уг далбаа XII зуунаас хойш ашиглагдаж байгаа бөгөөд Данийн хөрш зэргэлдээ орнуудын төрийн далбааны эх загвар болжээ. Норвеги, Швед, Финланд, Исланд болон Фарерийн арлууд, Эланд, Скания, Борнхольм зэрэг улс орон, өөртөө засах бүс нутгуудын далбаа данниборгоос эхтэй.


08

Хамгийн их хэрэглэгддэг далбаа

Их Британийн далбаа буюу Холбооны тугийг Британийн эзэнт гүрний харьяанд байсан улс орон, бүс нутгууд одоо ч төрийн сүлд, далбаандаа залж байна. Австрали, Фижи, Шинэ Зеланд, Тувалу зэрэг туурга тусгаар улс орнуудаас гадна Манитоба, Онтарио, Британийн Колумб зэрэг Канадын мужууд, Америкийн Хавайн арлууд энэхүү эвслийн далбааг хэрэглэдэг.


07

Буутай далбаа

Орчин цагийн галт зэвсгийг сүлд, далбаандаа залсан цорын ганц улс бол Мозамбик юм.
Тус улсын далбаан дээр AK-47 бууг дүрсэлсэн байдаг.


06

Ганц өнгөт далбаа

Ганцхан өнгөнөөс бүрдэх, дээр нь ямар нэг дүрс, тэмдэглэгээгүй цор ганц “нүцгэн” далбаа бий нь дан ногоон өнгөнөөс бүтсэн Ливи улсын далбаа юм. 

(1977-2011)


05

Хүнтэй далбаа

Белиз бол төрийн сүлд, далбаандаа хүнийг дүрсэлсэн дэлхийн цорын ганц улс юм. Тус улсын далбаа хар, цагаан арьст хоёр хүнтэйгээс гадна нийт 12 өнгөнөөс бүрддэгээрээ бусад улсын далбаанаас ялгарна.


04

Хамгийн олон өнгө орсон далбаа

Гэхдээ Белизийн далбаа хамгийн олон өнгө орсон далбааны жагсаалтыг тэргүүлэхгүй. Уг жагсаалтын эхэнд нийт 16 өнгөнөөс бүрдэх далбаатай Мексик улс орж байна. Тус улсын далбаа мөн зурж дүрслэхэд хамгийн хэцүү далбаануудын нэг бөгөөд амандаа могой зуун кактусан дээр суугаа бүргэдийг харуулсан тун содон дүрслэлтэй.


03

Өвөрмөц өнгөтэй далбаа

Дэлхийн бараг бүх улсын далбаанд улаан, цэнхэр, цагаан гурван өнгөний аль нэг нь заавал орсон байдаг. Харин Ямайк улсын далбаа бол эл гурван өнгөний аль нь ч байдаггүй дэлхийн цорын ганц далбаа юм.


02

Хамгийн содон хэлбэртэй далбаа

Бүх тусгаар орны далбаа мөн тэгш өнцөгт хэлбэртэй байхад Швейцарь, Ватиканы далбаа л тэг дөрвөлжин байдаг. Харин энэ дүрмийг бүр үндсээр нь зөрчдөг хамгийн содон хэлбэртэй далбаа бол Балба буюу Непалынх юм.


01

Дайнд ашиглаж болох ганц далбаа

Улс орнуудын дайны үеийн туг далбаа төр улсын ердийн далбаанаас нь өөр байдаг. Харин дайны үед шууд ашиглаж болох ганц далбаа бол Филиппинийх юм. Тус улсын далбааны дээд хагас нь цэнхэр өнгөтэй бөгөөд дайн самууны үед доод хагасын улаан дэвсгэр нь дээд талын өнгөтэй солигддог хуультай.


8.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Хоньтой цагаан дэвсгэртэй далбаа хаанах вэ
+9
Ливийн ногоон далбаа бол алдарт дарангуйлагч Муамар Каддафигийн үед ашиглаж байсан далбаа юм. Тийм ч учир Каддафи үзэл суртлын "Ногоон" номоо бичиж, төрийн далбаагаа ч ногооруулж байсан юм. Одоо бол Америкууд Ливи улсад цэргийн ажиллагаа явуулж, "ардчилсан" улс болсноос хойш өөрчлөгдөөд байгааг сануулъя
+2
сонирхолтой
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start