Дэлхийн хотуудыг эдийн засгийн хөгжил, хотжилт, хүрээлэн буй орчны төлөв байдал, шинжлэх ухаан, технологийн хөгжил, амьдрах орчны чанар, дэд бүтцийн хөгжил зэрэг олон үзүүлэлтийг харгалзан эрэмбэлэн жагсаадаг олон байгууллагууд байдаг. Эдгээрээс НҮБ /ХАБИТАТ/-ын World city ranking, A.T. Kearney-гийн Most Global Cities ranking, Economist-ийн Most Liveable Cities ranking, Mercer-ийн Quality of Living ranking, ARCADIS-ийн Sustainable cities index, Forbes сэтгүүлийн Ranking The World's 'Smartest' Cities зэрэг нь нарийвчилсан судалгаанд суурилсан дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалт болдог байна.
Эдгээрээс АНУ-ын Нью-Йоркт төвтэй “Marsh & Mclennan” даатгалын компанид хамаардаг "Mercer" компани жил бүр танилцуулдаг "амьдрах орчны чанарын индекс"-ээр дэлхийн дөрвөн зуу гаруй хотуудыг эрэмбэлсэн жагсаалт нь энэ салбартаа хамгийн нэр хүндтэй . 2017 оны хувьд "Quality of living rankings" -аар өмнөх жилүүдийн адил Европын хотууд тэргүүлсээр байна. Энэ удаад Азийн топ хотоор Сингапур шалгарсан нь дэлхийд 25-д орж байгаа үзүүлэлт юм. Энэ нь Азийн хотуудын хувьд өндөр үнэлгээ. Азидаа 2-т орж байгаа Токио энэ жагсаалтын 47 дугаар байрт жагссан байна. Дэд бүтцийн хөгжил, дотоодын тогтвортой байдал, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний болон орон сууцны зах зээлийн нөхцөл, бараа бүтээгдэхүүн үл хөдлөх хөрөнгийн чанар, байгалийн гамшиг болох эрсдэл зэргийг харгалзан үзсэн шалгуураар ийнхүү хотуудыг үнэлдэг юм байна. Харин дайн байлдааны нөхцөлд байгаа зарим хотууд жагсаалтын сүүл мушгижээ.
Тус компани нь дэлхийн хотуудыг амьдрах орчны чанараар нь эрэмбэлэхдээ дараах үндсэн 10 ангиллын 39 үзүүлэлтийг авч үздэг байна.
2017 оны судалгааны /2017 quality of living rankings/ үр дүнд дараах хотууд эхний 10-д багтжээ.
Үүнд:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.