Дэлхий дээрх газар орны хамгийн урт нэрэнд 85 үсэг ордог. Copy-Paste гээч зүйл байдаг нь сайн хэрэг шүү. Үгүй бол энэ жагсаалтын эхэнд орсон тэрхүү урт нэрийг бүү хэл, 10-т орсон үгийг ч хуулж бичих амаргүй байх вий.
Энэ бол Австралийн өмнөд хэсэгт орших жижигхэн толгодын нэр. Марла нэрт хотоос баруун хойд зүгт 108.8 км зайд байх уг толгодын нэр 26 үсэгтэй бөгөөд энэ нь Австрали дахь нэг үгээс бүтэх албан ёсны газар орны нэрсээс хамгийн урт нь юм. Австрали тивийн уугуул иргэдийн питянтятяра хэмээх хэлээр энэ нь “ад зэтгэрийн мөр харах газар” гэсэн утгатай.
Тус улсын Кейп Таун хотын хойд захын дүүрэгт орших энэ газар ердийн нэг сангийн аж ахуй юм. Нийт 27 үсгээс бүтэх ганц үгээр нэрлэгдсэн уг ферм далайн төвшнөөс дээш 923 метрт орших бөгөөд ойр тойрныхоо хамгийн өндөрлөг газарт тооцогдоно. Нэр нь африкаанс хэлээр “хоолойгоор татсан хөндийн дээд зах” гэсэн утгатай.
Өмнөд Энэтхэгийн тэлүгү хэлээр “Вэнката Нарашима нэрт их хааны хот” хэмээх утга бүхий нэртэй энэ өртөө тус улсын Андра Прадеш мужийн нутагт оршино. Нутгийн иргэд болон галт тэргээр зорчигчид 28 үсэгтэй энэ нэрийг товчлон ердөө Шри өртөө хэмээн ярьж заншжээ.
Энэ бол Канадын Манитоба мужийн нутагт байх нуурын нэр. Нутгийн уугуул иргэдийн кри хэлээр “жижиг дэгээгээр аварга тул загас барих газар” хэмээгдэх энэ нуур Манитобагийн Онтариотой залгаа хилийн ойролцоо, тус мужийн зүүн хойд хэсэгт оршдог байна. Уг нэрэнд орох нийт үсгийн тоо 31.
35 үсгээс бүтэх энэ нэр Финландын хамгийн урт газар орны оноосон нэр төдийгүй, Европтоо хоёрт орно. Тус улсын Савукоски мужийн балчиг намаг ихтэй, буйдхан газарт уушийн газар нээсэн нэгэн эр шинэхэн бизнесээ бүртгүүлэх гэтэл мөнөөх нутаг орон нь албан ёсны нэр усгүй болж таарчээ. Ингээд бодож олсон хэд хэдэн нэрээ бүртгүүлэх гэтэл бүгд хэдийн бүртгэлтэй нэрстэй давхцаад байж. Иймд мань эр уушийн газар нь байрлах жижигхэн сууринд болон эргэн тойрны бүс нутагт нь хэний ч санаанд оромгүй, хаа ч давтагдахааргүй этгээд хачин нэр бодож олсон нь энэ юм. Харин энэхүү урт нэрэн дээр “baari” буюу баар гэсэн үг нэмснээр түүний уушийн газар хууль ёсны нэртэй болжээ. Баарны эзний бодож олсон энэ нэр ямар нэг тодорхой утгагүй бөгөөд дунд нь “намаг” гэсэн үг орсныг эс тооцвол зүгээр л ойлгомжгүй үгсийн цуглуулга юм.
Нийт 39 үсгээс бүтэх энэ нэр баск хэлээр “Азпилкюэтагийн өндөр хашааны харалдаах тал хөндий” гэсэн утгатай ганц үг юм. Испанийн болон Европын хамгийн урт нэртэй газар болох уг бүс нутаг Испанийн хойд зах дахь Наварр мужийн нутагт оршино.
Өмнөд Африкийн нийслэл Преториягаас баруун зүгт 200 орчим км-т 5200 гаруй га талбай эзлэн байх энэ фермийн нэр африкаансаар “хоёр үхэр нэг суманд оногдож үхсэн оргилолт булаг” гэсэн утгатай. 44 үсгээс бүтэх энэ нэр Африк тивийн хамгийн урт газар орны нэр юм. 1866 онд албан ёсоор ийм нэртэй болсон уг фермийг нутгийнхан нь товчоор Хоёр үхэртийн эдлэн гэдэг.
Америкийн Массачусеттс мужийн нутагт байх уг нуурыг оршин буй газрынх нь нэрээр Вебстерийн нуур гэдэг ч албан ёсны болон түүхэн нэр нь энэхүү урт үг юм. 45 үсгээс бүтэх энэ үг нутгийн уугуул нипмук индианчуудын хэлээр “олон хилийн зааг дахь загасчлах цэг, олон хүний уулзах дундын бүс” гэсэн утгатай.
3000 гаруйхан оршин суугчтай энэ жижигхэн сууринг товчоор Ланвайр ПЖ гэнэ. 1860-аад онд албан ёсоор ийм урт, нийт 58 үсэгтэй нэртэй болсон энэ газар Их Британийн нэгдсэн хаант улсыг бүрдүүлэгч дөрвөн орны нэг Уэльсийн баруун хойд хязгаар Англси аралд оршино. Энэхүү нэр уэльсээр “хувилгаан Тисилиогийн улаан агуйт сүмийн усан эргүүлгийн дэргэдэх морин улааганын хөндий дэх Гэгээн Мариягийн сүм” гэсэн утгатай агаад нутгийнхны яриагаар бол жирийн нэг оёдолчин эрийн бодож олсон нэр гэнэ.
Энэхүү урт нэрт толгод 305 метр өндөр бөгөөд Шинэ Зеландын Порангахау хотын ойролцоо оршино. Товчоор Таумата гэгддэг, маори хэлээрх энэ нэрийг орчуулбал “уулс нуруунд авирагч, хөндий газрыг залгигч том хөлт Таумата хэмээгч аялагч эрийн энхрий дотно хүмүүстээ хамраараа лимбэ үлээж өгсөн газар” гэсэн утгатай. Нийт 85 үсгээс бүтэх энэ нэрийг нутгийн маоричууд бүр үүнээс ч уртаар хэлж заншжээ. Харин тэр нь албан ёсны нэр болоогүй нь сайн хэрэг.
Жич: Гиннесийн номонд бичсэнээр Тайландын нийслэл Бангкок хотын хүндэтгэлийн нэр нийт найман үг, 168 үсгээс бүтэх, дэлхий дээрх хамгийн урт газар орны нэр юм. Гэхдээ албан ёсны оноосон нэр биш учир энэ жагсаалтад оруулсангүй.