Хятадын Жянсү мужид энэ сарын 15-нд болсон “Тяньчуаньхү” одон орны форумын үеэр FAST-ийн ахлах эрдэмтэн, Хятадын одон орны судалгааны багийн ахлагч Ли Вэй 500 метрийн диаметртэй “Тэнгэрийн нүд” дуранг танилцуулжээ.
Тэрбээр, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд FAST-ын хамт олон энэхүү дурангийн хайлтын аргачлалыг ашиглан нийт 44 ширхэг пулсар одыг илрүүлсан бөгөөд тус амжилт нь мэргэжлийн хүрээнд хэд хэдэн гол шалгуур үзүүлэлтүүдийн хүлээлтээс давсан явдал болсон гэж онцолжээ. Мөн ирэх оны сүүлийн хагас жилээс FAST дуранг Хятад улсын одон орны судлаачдад нээлттэй болгож магадгүй тухай ярилаа. Зарим нейтрон одны эргэлтийн тогтмол чанар нь атомын цагаас илүү өндөр нарийвчлалтай байдаг учир эдгээр оддыг ашиглаж оддын аймаг /тэнгэрийн заадас/ доторх байршлыг тогтоох нь оновчтой юм. Пулсар одны физикийн өндөр нарийвчлалтай тогтмол шинж чанарыг ашиглан одон орныг судлах нь дэлхий дээрх лабораторид ажиллахаас илүү үр дүнтэй арга хэмээгээд энэ нь хар нүхний нууцыг тайлахад хамгийн дөхөм аргачлал болохыг үгүйсгэхгүй гэжээ.
Пулсаруудыг хайх, илрүүлэх нь FAST дурангийн үндсэн зорилго.
Тэгвэл Пулсар од гэж юү вэ? Ертөнцийн ихэнх одод нь нартай ойролцоо хэмжээтэй бөгөөд олон тэрбум жил амьдарсаар сүүлдээ цагаан одой од болж дуусдаг бол, тоогоор маш цөөн манай нарнаас хамаагүй том одод нь хэдхэн сая жилийн дотор бүх түлшээ барж дуусаад хэт шинэ одны дэлбэрэлтийг бий болгосны дараа асар их эргэлтийн хурдтай нейтрон од эсвэл болдог. Нейтрон дотор цэнэгтэй бөөмс (протон, электрон) зөндөө бий. Аливаа цэнэгтэй зүйл нь цахилгаан оронтой байх ба энэ орон нь хөдөлж буюу өөрчлөгдөж байгаа үед соронзон оронг бий болгоно. Тиймээс энэ асар хурдан эргэж байгаа цэнэгтэй биет нь цахилгаан соронзон цацаргалт биенээсээ гаргах буюу гэрэл радио долгионыг хоёр туйлаасаа цацруулна. Манай дэлхий рүү чиглэсэн цацаргалттай нейтрон оддыг бид пулсар од гэж нэрлэдэг. 1967 онд анхны Пулсарыг илрүүлсэн бол түүнээс хойш сүүлийн 50 жилд хамгийн багадаа нийт 2700 пулсарыг хүн төрөлхтөн илрүүлээд байна .
БНХАУ-ын байгуулсан пулсар одыг илрүүлэгч цогцолбор байгууламж бол “Тэнгэрийн нүд” буюу FAST дуран. 2013 оны 3-р сараас Хятадын хэдэн мянган эрдэмтэн, инженер, мэргэжлийн ажилчин, барилгачид Гүйжөү мужийн Чяннан Жөүгийн Пинтан сяньд анх ажлаа эхлүүлж байсан юм. Тэдний цуцашгүй хөдөлмөр, урам тэмүүллээр уулын хавцалд энэхүү бүтээн байгуулалтын хамгийн сүүлийн хавтанг 2016 оны 7-р сарын 3-нд суурилуулж дууссан юм.
Эх сурвалж: CCTV