Арав.мн

Бархасбадь гаригийн тухай сонирхолтой баримтууд

Бархасбадь гаригийн тухай сонирхолтой баримтууд

06

Нэр

Манай эриний 100 оны орчим бүтээгдсэн гантиг хөшөө

МЭӨ 7-р зууны үед бархасбадь гаригийг эртний Ромчууд “Jupiter” хэмээн нэрлэжээ. Энэ нь эртний грекийн аянгын бурхан Зевсийн Ром хувилбар байсан юм. Мөн түүнчлэн Германд “Thor” хэмээн нэрлэдэг байжээ.


05

Дагуул гаригууд

Бархасбадь гаригийн хамгийн том дөрвөн дагуулыг 1610 онд Галилей нээжээ. Энэ нь хамгийн анхны дэлхийгээс өөр гаригийг тойрч эргэдэг сансрын биетүүд байдгийн баталгаа болсон байдаг. Өнөөдөр бархасбадь гариг нь дор хаяж 67-н дагуул сартай болохыг нээгээд байгаа байна.


04

Бүслүүр

Бархасбадь гариг нь маш бүдэг бүслүүртэй. Нарны аймгийн сүүлт одод болон бага гарагууд нь бархасбадийн дагуулуудтай мөргөлдсөнөөс бий болсон сансрын тоосонцрууд нь гаригийн гадаргаас 92000-225000 км зайд хүртэл тархан байрласан байдаг бөгөөд 2000-12500 км зузаантай бүслүүрийг бий болгодог байна.


03

Тод гариг

Бархасбадь гариг нь тэнгэр дэх дөрөв дэх хамгийн тод биет. Нар, Сар, Сугар гаригийн дараагаар орох дөрөв дэх хамгийн тод тэнгэрт үзэгдэх биет юм. Мөн дэлхийгээс энгийн нүдэнд харагддаг таван гаригийн хамгийн тод нь билээ.


02

Илүү том байсан бол

Хэрвээ бархасбадь гариг нь 80 дахин илүү масстай байсан бол түүний цөмд цөмийн нэгдэх урвал бий болон од болж хувирах байжээ.


01

Масс

Бархасбадь гариг нь манай нарны аймгийн хамгийн хүнд гариг юм. Манай дэлхийгээс ойролцоогоор 318 дахин хүнд масстай ба хэрвээ бид нарны аймгийн бусад бүх гарагуудыг нэгтгэн бархасбадьтай харьцуулбал, тэдгээрээс 2.5 дахин хүнд масстай болно. Сонирхолтой нь хэрвээ бархасбадь гариг маань илүү хүнд хэмжээний масстай болсон бол түүний хэмжээ жижгэрэх байжээ. Учир нь нэмэлт масс нь түүний нягтыг ихэсгэж гаригийн хэмжээг багасгахад нөлөөлөх байсан байна.


7.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+4
Хахаахахах уйддынму ядийн
+2
Bayrlalaa
+8
Гайхалтай
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start