Монгол орны шувууд #2
Ятга шаазгай - Eurasain Jay (Garrulus glandarius)
Зайсангийн ам 2017.12.07
(Э.Идэрбатын хувийн цуглуулгаас)
10
Монгол болжмор - Mongolian lark (Melanocorypha mongolica)
Гүнгалуутай 2017.05.17
"Энэ шувуу аль ч хэлээр Монгол болжмор гэж нэрлэгдсэн нь тун сонин. Би буруу ажиглаагүй бол, Булган хавиар харсан Монгол болжморуудаас зүүн тийшээ Багануурын ойролцоо тааралдснууд нь арай биерхүү байх шиг санагдсан. Хотод хаа сайгүй байдаг жижиг бор шувуудыг ихэнх хүн болжмор гэж ярьдаг ч үнэндээ бол тэдний албан ёсны нэр нь “Хээрийн бор шувуу, оронгийн бор шувуу” болохыг шувууны зураг сонирхож эхлээд удалгүй мэдэж авсан юм даг "
09
Улаан хошуут жунгаа - Red-billed chough (Pyrrhocorax pyrrhocorax)
Сонгинохайрхан дүүрэг 2017.06.21
"Бага байхад энэ шувуу хаа нэгтээ зуслангийн байрны дээвэрт завсар зайд нь үүрээ засчихсан, сониучирхаад харахаар, ангаахайнууд нь хоол нэхээд чанга орилолддог байсан нь санаанд үлджээ. Монголоор нэрийг нь Google-лдээд үзсэн чинь Улаан хошуут жунгаагийн тухай Р. Эмүжингийн “Ногоохон” хэмээх өгүүлэл байдаг юм байна"
08
Шугуйн хөгчүү - Wood Sandpiper (Tringa glareola)
Багануур, Гүнгалуутай 2017.07.14
"Эргийн шувууд гэх ангилалд багтдаг хөгчүү болон элсэгийн зүйлүүд өчнөөн олон янз байдаг болохоор тус бүрээр нь ялган таньдаг болтол багагүй хугацаа өнгөрөх байх даа"
07
Гурван хумст тоншуул – Eurasain three-toed Woodpecker (Picoides tridactylus)
Улаанбаатар, Богд уул, Зайсангийн ам 2017.12.08
"Ноднин хавар “Улаанбаатар 2” буудлын арын модон дунд камер дуран үүрсэн хэдэн гадаадын хүн энэ тоншуулын зургийг буулгах гээд хайж явахтай нь таарч билээ, сонирхолтой шүү, хаа холоос зөвхөн шувуу ажиглах гэж манай улсад зочилдог хүмүүс бас байдаг гэхээр"
06
Гангар хун - Whooper Swan (Cygnus cygnus)
Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг 2017.04.07
"Шинэ авто худалдааны цогцолборын дэргэдэх тогтоол усанд хос хун ирж зусдаг болоод удаж байгаа тухай хүнээс сонссон юм. Ноднин хавар нэлээн эрт ирчихсэн байгаа харагдсан, зун нь 5 хөөрхөн дэгдээхэй дагуулчихсан хөвж явсан даа"
05
Цэнхэр цанцаахай (нисгэл ангаахай) - Azure-winged Magpie (Cyanopica cyanus)
Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг 2017.07.18
"Энэ шувуу хотын ойролцоох жимсний мод буттай газруудад өвөл зунгүй амьдардаг юм билээ. Үүрнээсээ буусан боловч хараахан нисч сураагүй, эцэг эхийгээ идэш тэжээл авчирах гээд явсан хойгуур тэр хавиараа өөрөө юм олж идчих санаатай оролдоод байж байдаг нөхрийг "нисгэл ангаахай" гэнэ гэж сонссон"
04
Хадуур элсэг - Curlew Sandpiper (Calidris ferruginea)
Багануур, Гүнгалуутай 2017.07.14
03
Бөртөт шийхнүүхэй - Olive-backed Pipit (Anthus hodgsoni)
02
Ооч ёл - Bearded vulture (Gypaetus barbatus)
Тэрэлж, Горхи 2018.02.11
"Нутгийн атаман хэрээ гуай хаана ч, хэнтэй ч хэрүүл хийгээд явж байхдаа сийхгүй овгор гар даа "
01
Алаг хайргач - Ruddy turnstone (Arenaria interpres)
Булган аймгийн Баяннуур сум 2017.07.26
"Алаг хайргач хэмээх энэ шувуу гол, нуурын эрэг дагуух чулуунуудыг сөхөж үзээд явдаг нь элдэв хорхой шавьж олж зооглох санаатай байгаа нь тэр юм гэсэн. Угаасаа англи нэрний утга нь ч үүнийг илэрхийлсэн байна билээ"
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.