Арав.мн

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 тааз

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 тааз

Дэлхий дээр үзэсгэлэнтэй уран барилга, сүм хийдүүд олон бий. Хүзүүгээ бага зэрэг сунгаад харвал тэдгээр барилгын гоо үзэсгэлэнг улам тод олж харах боломжтой билээ.


10

Саммеззано цайз, Итали

Италийн Флоренц хотын ойролцоох уг мартагдсан цайзын энэхүү гоёмсог дээврийг тогосны өднөөс санаа аван бүтээсэн бөгөөд эцэс төгсөлгүй мэт үргэлжлэх хээ, гоёл чимэглэл нь харсан бүхнийг зүүд мөрөөдлийн ертөнцөөр аялж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Уран барилгач Флоренца Панциатичигийн бүтээсэн уг цайз нь Мавритан хэв маяг бүхий цайз юм. Гэвч язгууртан гаралтай итали уран барилгач, ургамал судлаач, гүн ухаантан, улс төрч Флоренца урьд нь Левант болон Зүүн Азид очиж байгаагүй аж. Этгээд чамин, дахин давтагдашгүй энэхүү гайхалтай таазыг 1843-1889 оны хооронд урлажээ.


09

Эли Католик сүм, Кембриджшайр

1334 онд язгууртан гаралтай модны дархан Уилъям Харлеу найман талт хэлбэртэй цамхагийн таазны төв хэсгийг царс модон дэнлүүгээр чимэглэсэн нь дундад зууны үеийн уран барилгын бүтэц, загварыг илэрхийлэх гайхалтай жишээ болж байв. Цамхагийг шалнаас нь тааз хүртэл чимэглэсэн дэнлүү, найман талт од хэлбэрийн таазны төв хэсгийн сийлбэр зэрэг нь Христийн цог жавхланг илэрхийлдэг аж. 


08

Солна Сентриум метроны буудал, Стокгольм

Стокгольмын Солна Сентриум худалдааны төвийн Blue Line метроны буудал нь 1975 оноос хойш ашиглагдаж байгаа аж. Зураач Anders Åberg, Karl-Olov Björk нар газар доорх суурь чулуулаг шөнийн цагт улаан өнгөөр гэрэлтдэг болохыг олж илрүүлжээ. Метроны буудал шидтэний агуйг санагдуулам харагддаг бөгөөд 1957 оноос өөр олон уран бүтээлчид метрон дээр зураг зурж, шудрага ёсны тухай үг, тайлбар бичих болсоноор уг метроны буудал хамгийн урт уран зургийн галларей болжээ.


07

Гранд Централ нисэх буудал, Нью Иорк

12 ордны тэмдэг бүхий уг таазыг нисэх буудлаар үйлчлүүлэх мянга мянган зорчигчдын тамхины утаанаас ялгарах никотины бохь бүрхэн зузаан бүрхүүл тогтож, дээрх зураг нь харагдахгүй болсон байжээ. Таазыг дундад зууны үеийн одон орны газрын зурагнаас санаа авч хийжээ. Таазыг 1998 онд цэвэрлэж, сэргээсэн байна.


06

Шейх муслим сүм, Исфахан

1598 онд Шейх Аббас Персийн нийслэл Исфаханд нүүж иржээ. Тэрбээр шашны болон энгийн иргэдэд зориулсан гайхамшигтай барилга барихаар шийдсэн байна. Гэвч тухайн үед зөвхөн шавар тоосгыг л барилгын материал болгон ашиглах боломжтой байсан нь шинэ барилга үзэмж муутай харагдах муу талтай байв. Гэвч шейхийн уран барилгачид шатаасан мозайк хавтангаар барилгын өнгөлгөөг хийж үзэсгэлэн төгс болгожээ. 


05

Haesley Nine Bridges гольфийн клуб, Хойд Солонгос

Япон уран барилгачийн хийсэн уг бүтээл нь цаас болон цаасан хайрцаг ашиглаж хийгдсэнээрээ алдартай билээ. Уг гольфийн клуб нь 2010 онд нээгдсэн бөгөөд багана, тааз, дээвэр бүгдийг нь ижил материалаар хийжээ. 


04

Хейдар Алиева төв, Азербайжан

Шалнаасаа тааз хүртэл тасралтгүй долгиотсон дотоод засал бүхий энэхүү соёлын төв нь 2012 онд нээгджээ.  Уран барилгач Заха Хадид геометрийн хувьд нарийн төвөгтэй харагдах уг өрөөг цагаан царс модоор урлаж, гангаар өнгөлсөн байна.  Уг бүтэц нь өрөөг жингүйдэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг аж. 


03

Сан Панталон, Венец

Энэ барок загварын мөргөлийн сүмийн барилга нь хараахан дуусаагүй юм. 17-р зууны сүүл үед 443 м.кв таазыг тосон будгаар будаж, далавчит сахиусан тэнгэр, алтлаг өнгийн тэнгэр, диваажингийн цагаан гэрэл зэргийг дүрсэлсэн зураг зуржээ. Уг сэтгэл хөдөлгөм бүтээлийг Жиан Антониа Фумиани туурвисан байна. 19-р зууны Английн нөлөө бүхий шүүмжлэгч Жон Раскин уг зургийг энгийн , бүдүүн бараг хэмээн шүүмжилч байсан ч түүний буруу байсан юм.


02

Диваажингийн сүм, Бээжин

Диваажингийн сүм нь Мин гүрний үед баригдсан үлэмж том цогцолбор юм. 38 метр өндөр уг сүмийг барихад нэг ч ширхэг хадаас ашиглаагүй бөгөөд багана, дээвэр, тааз гээд бүх хэсгийг нь эвлүүлж углуургадан барьжээ.  Өнгө бүр нь аз, баяр хөөр, эд баялаг болон эзэн хааны сүр жавхланг илэрхийлдэг аж. Уг сүм нь 1889 онд шатсан ч 2008 оны Бээжингийн олимпийн наадмын үеэр сэргээн засварлаж, нээжээ.


01

Сент-Стивен Уолбрук, Лондон

Уг сүм нь хэдийгээр даруухан бүтэцтэй боловч дотроо 17-р зууны үеийн Европын уран барилгын гайхамшгийг агуулж байдаг. Найман ширхэг Коринт загварын багана, нуман цонх, бөмбөгөр орой зэрэг нь уран барилгын төгс зохицол юм. Уран барилгач Кристофер Врен анх загварыг нь Гэгээн Паулын католик сүмд зориулан гаргажээ. Гэвч сүмийн удирдах зөвлөл зөвшөөрөөгүй учир уг сүмийг барьсан аж.


9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start