Гариг дэлхийг 4.5 тэрбум жилийн өмнөбүрэлдэж эхлэх үед Ангараг гаригтай ижил хэмжээний аварга том чулуулаг дэлхийтэй ирж мөргөлдсөнөөс үүссэн их хэмжээний тоос, хэлтэрхийнээс cap үүссэн гэж мэргэжилтнүүд үздэг.
Сарны харанхуй тал гэж юү вэ? Дэлхийн цорын ганц дагуул үнэхээр бидний дагуул уу, эсвэл манай гаригийн “ихрийн өрөөсөн” үү? Саран дээр очоод ирсэн мод одоог хүртэл ургаж байгааг та мэдэх үү?
Гариг дэлхийг 4.5 тэрбум жилийн өмнөбүрэлдэж эхлэх үед Ангараг гаригтай ижил хэмжээний аварга том чулуулаг дэлхийтэй ирж мөргөлдсөнөөс үүссэн их хэмжээний тоос, хэлтэрхийнээс cap үүссэн гэж мэргэжилтнүүд үздэг.
Cap дэлхийн адил тэнхлэгээ эргэдэг атлаа бидэнд нэг л талаа харуулдаг мэт үзэгддэг. Түүнийг нь бид сарны харанхуй тал хэмээж, тэнд нь ер бусын нууц буй мэт санадаг билээ. Харин энэ нь олон сая жилийн өмнө дэлхийн татах хүчний нөлөөгөөр сарны тэнхлэгээ эргэх хурд удааширсантай холбоотой. Сар манай дэлхийг тойрон эргэх хугацааныхаа дийлэнхийг дэлхий болон нарны хоорондох зайд өнгөрөөх тул нарны гэрэл туссан хэсэг нь бидэнд харагдаж, харанхуй татсан хэсэг нь үл үзэгдэнэ. Гэвч энэ нь сар биднээс “биеийнхээ” аль нэг хэсгийг нууж буй хэрэг биш, гагцхүү бид л түүнийг нь харж чадахгүй байгаад хамаг учир оршино. Гэхдээ сар өөрийн тэнхлэгээ эргэхийн сацуу дэлхийг тойрох явцдаа бидэнд бүх л хэсгээ ээлжлэн харуулах тул олон зууны турш хэлэгдэж ирсэн сарны “харанхуй тал” гээч зүйл үнэндээ огт байхгүй юм.
Өдгөө дэлхий дээрургаж буй 400 гаруй мод сарнаас буюу сарны тойрог замаас “иржээ”. 1971 онд “Аполлон-14” хөлгийн нисэгч Стюарт Руса сарны тойрог зам руу модны 500 орчим үр авч явсныг хөлгийн аяллын дараахан АНУ-ын өнцөг булан бүрт тараан суулгасан байна. Хэдий тэдгээрийн зарим нь ургаж төлжөөгүй ч эдүгээ Цагаан ордны өмнө болон Бразил, Швейцарь, Японд хүртэл америкчуудын эдгээр орны төрийн тэргүүн нарт бэлэглэсэн сарны модод ургаж байна.
Сарны гадарга дээрх галт уулын тогоо мэт зүйлс 4.1-3.8 тэрбум жилийн тэртээх сансрын аварга чулуулаг, жижиг гаригуудын мөргөлдөөний ул мөр юм. Тэрхүү “сансрын дайн”-ы ул мөр өөрчлөгдөж, балраагүй нь хоёр шалтгаантай. Нэгд, cap геологийн хувьд идэвхгүй тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, уулс нуруудын өөрчлөлт зэрэг нь дэлхийнх шиг гадаад өнгө төрхийг нь хувиргахгүй. Хоёрт, гадаргыг нь өөрчлөх, элээх гаднын хүчин зүйл, тухайлбал салхи, бороо зэрэг агаар мандлын үйл явц саран дээр үгүй юм.
Сарыг дэлхийн цорын ганц дагуул гэдэг ч 1999 онд эрдэмтэд дэлхийн татах хүчний бүсэд гурван миль буюу таван км-ийн голчтой нэгэн солир илрүүлжээ. Круитни гэгдсэн тэрхүү биет морины тах мэт хэлбэртэй дэлхийн тойрог замыг 770 жилд нэг тойрдог бөгөөд судлаачдын таамаглаж буйгаар ирэх 5000 гаруй жилийн турш дэлхийн нууц дагуул байх гэнэ.
Cap өөгүй дугуй юм уу, бөмбөрцөг адил бөөрөнхий биш. Харин өндөг шиг хэлбэртэй юм. Төв нь геометрийн хувьд яг төвд нь бус төвөөсөө 1.2 миль буюу хоёр км-ийн зайд байна.
“Аполлон” хөтөлбөрийнхөн олон аяллынхаа дүнд сарыг геологийн хувьд үхмэл бишболохыг тогтоосон байдаг. Тэд сарны гүнд газар хөдлөлт болдгийгхүртэл илрүүлсэн бөгөөд энэ нь дэлхийн татах хүчтэй холбоотой аж. Газар хөдлөлтийн нөлөө заримдаа гадарга дээр нь хүртэл ажиглагддаг байна. Судлаачид мөн сарны цөмийг дэлхийнхтэй адил буцлам халуун байх гэж таамагладаг ч энэ талаар эцэслэн хийгдсэн судалгаа одоогоор алга. НАСА-ийн cap судлалын “Prospector” хөлөг 1999 онд сарны цөмийг сарны нийт жингийн 2-4 хувьтай л тэнцэх жижигхэн болохыг тогтоосон бөгөөд энэ нь манай гаригийн нийт жингийн 30 хувийг бүрдүүлдэг дэлхийн цөмтэй харьцуулахад өчүүхэн бага юм.
Хэмжээний хувьд Дэлхийн ван гаригаас том сарыг үхмэл дагуул гэхээсээ гариг гэж тооцдог эрдэмтэд бас бий. Тэд cap, дэлхий хоёрыг хос гаригийн тогтолцоотой гэж үздэг байна. Дэлхийн ван Харон хэмээх дагуултайгаахос гаригийн холбоотой байдаг аж.
Далай тэнгисийн түрлэг сартай холбоотой. Сарны татах хүч дэлхийн усан мандлыг татдаг. Бүтэн болон шинэ cap гарах үед cap, нар, дэлхий гурав нэгэн шугам дээр“зогсож” таардаг тул татах хүчний нөлөөгөөр далайн давалгаа энгийн үеийнхээс өндөрсдөг байна. Харин cap дэлхийд хамгийн ойр ирэх үед давалгаа илүү өндөр байх бөгөөд энэ үеийг хаврын түрлэг гэнэ. Энэ үзэгдэл далай тэнгисээс гадна дэлхийн тэнхлэгээ эргэх хурдад нөлөөлдөг. Cap дэлхийн эргэх эрчийг “хулгайлдаг” тул дэлхийн тэнхлэгээ эргэх хурд 100 жил тутамд 1.5 миллисекундээр саарч байгаа гэх судалгаа бий.
Сар жилээс жилд дэлхийгээс холдож байна. Дэлхийн эргэлтээс хумсалдаг эрчим хүчээ cap жил бүр 3.8 см-ээр “нүүхэд” ашигладаг. Судлаачдын тогтоосноор cap бүрэлдэх үедээ дэлхийгээс 14 мянган миль буюу 22530 км-ийн зайтай байжээ. Харин уг зай өдгөө 280 мянган миль буюу 450 мянган км болоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.