CS:GO-ийн хамгийн их үнэд хүрдэг Skin-үүдийн нэг бол яах аргагүй AWP | Dragon Lore харин Dragon Lore-ууд дундаа "JW"-ийн sticker-тэй Souviner AWP | Dragon Lore Factory new онцгой үнэд хүрсэн байдаг.
Эхлэх үнэ: $20,000
Дэлхий нийт Video тоглоомыг E-Sport хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрснөөс хойш чамгүй олон жил болжээ. E-Sport-ын томоохон төрлүүдийн нэг CS:GO буюу бидний мэдэх Counter-Strike тоглоомон доторх virtual бодит бус хэрэгсэл хэр их үнэ хүрдгийг та мэдэх үү? Таны төсөөлснөөс хэд дахин их тоо гарна гэдэгт 100% итгэлтэй байна. Ингээд та бүхэнд CS:GO-ийн хамгийн үнэтэй 10-н хэрэгслийг танилцуулж байна.
CS:GO-ийн хамгийн их үнэд хүрдэг Skin-үүдийн нэг бол яах аргагүй AWP | Dragon Lore харин Dragon Lore-ууд дундаа "JW"-ийн sticker-тэй Souviner AWP | Dragon Lore Factory new онцгой үнэд хүрсэн байдаг.
Эхлэх үнэ: $20,000
CS:GO тоглодог хүн бүрийн хүсэл бол өөрийн гэсэн хутгатай болох . CS:GO-ийн хутганы үнэ бодит мөнгөөр дор хаяж $50-с эхлэдэг бол 98%-ийн Цэнхэр Gem-тэй "StatTrak™ Karambit | Case Hardened"-ийн үнэ ойролцоогоор $22,500-д хүрсэн байдаг. Яг энэ хутгыг CS:GO-ийн шилдэг тоглогчдын нэг Hiko хэрэглэдэг байсан.
Уг жагсаалтын 8-р байранд "AK 47 | Case Hardened" Factory new орсон байна. Уг AK47 дээр 2 ширхэг Titan Holo sticker наагдсан байдаг бөгөөд хамгийн шилдэг float-тэй "AK 47 | Case Hardened" юм.
Эхлэх үнэ: $25,000
Дөрвөн ширхэг Ibuypower-ийн Holo sticker-тэй "StatTrak™ M4A4 | Howl" Factory new жагсаалтын 7-р байранд оржээ. Мэдээж хэрэг энэ M4A4 | Howl нь бусдаасаа ялгарах зүйл нь хамгийн шилдэг float-тэй юм.
Эхлэх үнэ: $26,000
StatTrak-тай цоо шинэ улаан өнгийн Bayonet-ээр тоглохыг хүсвэл танд ойролцоогоор $30,000 хэрэгтэй болно.
Уг жагсаалтанд AK 47| Case Hardened хоёр дахь удаагаа орж байна. Энэ удаагийх өмнөхөөсөө илүү гарах хоёр зүйл байна. Тэр бол StatTrak болон sticker-үүд. 4 ширхэг Titan багийн Holo Sticker-тэй "StatTrak™ AK47 | Case Hardened" Minmal Wear-ийн үнэ ойролцоогоор $35,000
Мөн л хоёр дахь удаагаа "Souviner AWP | Dragon Lore" энэ жагсаалтанд орж байна. FaZe Clan, SK багуудын sticker мөн Gabriel "Fallen" Toledo-ийн sticker-тэй Dragon Lore хамгийн шилдэг float-тэй юм. Уг бууг худалдан авахын тулд та ойролцоогоор $37,000 төлөх шаардлагатай.
" StatTrak™ M9 Bayonet | Crimson Web Factory new хутгыг $45,000 оор худалдаж авсан ч та залилуулаагүй шүү" гэж алдарт тоглоомчин, youtube-чин McSkillet хэлжээ. Харин таны бодлоор та бодит бус зүйлд $45,000 зарцуулах уу?
CS:GO-чид улаан өнгөнд дуртай бололтой. Энэ удаад өөр нэгэн Crimson Web орсон нь StatTrak Karambit байлаа. Энэ хутга ойролцоогоор $50,000 үнэ хүрсэн.
Жагсаалтын 1-р байранд Karambit | Case Hardened оржээ. Hiko-ийн барьж байсан Karambit-аас ч цэвэрхэн #1 float-тэй "Karambit | Case Hardened" ойролцоогоор $100,000 буюу 240 гаруй сая төгрөгийн үнэ хүрэх гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.