1990-ээд оны эхэн үе бол нийгэм эдийн засаг доройтож, урлагийн бүхий л салбар уналтанд орон, хаалгаа барьж байсан үе билээ. Энэ хэцүү цаг үед жүжигчин Б.Батзаяа тэргүүтэй хэсэг нөхөд 1991 оны 10-р сарын 1-нд "Монголын нэг өдөр" нэртэй бүрэн хэмжээний хошин шоу хөтөлбөрийг Соёлын төв өргөөнд тоглосон юм. Энэ тоглолтоор монголын хошин урлагийн шинэ түүх эхэлсэн гэж хэлж болно. Уг тоглолтонд "хошин урлагийн загалмайлсан эцэг" гэгддэг МУГЖ Б.Батзаяа болон Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Амгалан, Л.Чаминчулуун, Д.Сосорбарам, Д.Жагдаг гэсэн шилдэг жүжигчид оролцож байв.
Тэр үеээс хойш өнөөг хүртэл олон олон хошин урлагийн нэрт мастерууд мэндлэн гарснаас хамгийн шилдэг гэсэн эрэгтэй жүжигчдийг та бүхэндээ танилцуулж байна. Өөрийн дуртай жүжигчиндээ саналаа өгөхөө мартуузай.
Н.Ариунболд буюу Бооёо 1972 онд төрсөн. Шинэ үе продакшны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2012 онд Монгол улсын гавъяат жүжигчин алдрыг хүртсэн юм.
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн жүжигчин Магсаржаламын Баярмагнай 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт төржээ. 1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргээд СУИС-ийн кино драмын ан…
Тайз, дэлгэц, хошин урлагийн нэрт жүжигчин, циркийн алиалагч, акробатч Дамбын Батсүх 1956 онд Улаанбаатар хотод төрсөн юм. Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль, Москвагийн цирк эстрадын дунд сургуулийг дүүргэсэн тэрээр 1996 онд Монгол …
Монгол улсын гавьяат жүжигчин (2011), Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Баттулга 1975 оны 11 сарын 6-нд Луушааны хөвүүн болон төржээ. Баттулга 1993 онд дунд сургууль, 1997 онд СУ…
Монголын хошин урлагийн авьяаслаг жүжигчин, Монголын соёлын тэргүүний ажилтан Цэвэгсүрэнгийн Батхуяг буюу Амбий 1969 оны гуравдугаар сарын 27-нд Дорнод аймагт мэндэлсэн бөгөөд “Шинэ үе” продакшнийг үүсгэн байгуулсан анхдагчдын нэг юм. Ард түмн…
Хошин урлагийн нэрт жүжигчин Дамбарэнцэнгийн Хүрэлхүү 1964 онд төржээ. "Шинэ үсгийн багш", "Ядуугийн зовлон", "Тагнуулч аав" зэрэг олон кинонд тоглосон тэрээр 2013 онд Монгол улсын гавъяат жүжигчин цолыг хүртсэн юм.
1975 оны арванхоёрдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод төрсөн тэрбээр 19 дүгээр хорооллын 32 дугаар байрны атамануудын нэг байж. СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөөд УДЭТ-т хуваарилагдаж очсон тэрбээр “Ромео, Жульетта”, “Тамгагүй төр”…
Хошин урлагийн акулуудын нэг П.Эрдэнэзаан 1972 оны 4-р сарын 1-ний өдөр төрсөн. Багадаа жүжигчин болно гэж бодож байгаагүй тэрбээр 1994 онд СУИС-ийг төгссөн. "Өнгөт инээд" хамтлагт таван жил ажилласны эцэст Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай нартай хамтран х…
2001 онд СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсноор түүний жүжигчин болох замнал нь эхэлжээ. Тэрбээр багын сэргэлэн адтай хүү байсан бөгөөд 2004 онд буюу хоёрдугаар курсээсээ “Шинэ үе” продакшнтай хамтарч тоглохоор болсон. 2012 онд МУСТА болсон авьяаслаг…
Жүжигчин Түвшинтөр буюу "Төтө" нь 1997 онд СУИС-д элсэн орж улмаар "Х-Түц" Продакшны жүжигчин болсон. 2013 онд "Эмоци" Продакшныг хамтран үүсгэн байгуулсан тэрбээр 2014 онд МУСТА цол хүртсэн.
Маск продакшны үүсгэн байгуулагчдын нэг Ж.Мөнхсайхан 1996 онд СУИС-ийг төгсөн УДЭТ-д элсэн орж зургаан жил ажилллаж улмаар "Өнгөт инээд" Продакшнд элсэн орсон. Сонирхолтой нь эмээгийн дүрийг гаргууд бүтээдэг Мөнхсайхан СУИС-д элсэн орох гэж 3 дах жил…
"Эмоци" Продакшны үүсгэн байгуулагч О.Тэмүүжин олон олон тайз, дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн шилдэг залуу жүжигчдийн нэг юм. Тэрбээр оюутан байхаасаа "Х-Түц" продакшнд харьяалагдаж ирсэн ч 2013 онд "Эмоци" продакшныг үүсгэн байгуулсан юм.&nb…
"Эрхэм элч" Продакшны захирал МУГЖ С.Лхагвасүрэн багаасаа буюу дөнгөж 2-р ангид байхдаа "Нэг ангийн хоёр" киноны нэг хэсэгт дүр бүтээж байсан. "Шинэ үе" Продакшнтай хамтран олон олон тайзны бүтээлд гол болон туслах дүр бүтээн үзэгчдийн хайртай жүжигч…
Жүжигчин Дэлгэрсайхан Говь-Алтай аймагт төрсөн бөгөөд Партизаны сангийн аж ахуйд 10 жилийн сургуулиа төгсөж 2003 онд КУДС төгссөн. "МАСК" продакшны жүжигчин.
Хошин урлагийн "Х-Түц" продакшны жүжигчин Т.Бархүү 1981 онд төрсөн. Нийслэлий 13-р дунд сургуулийг төгсөж улмаар Испанийн эдийн засгийн сургуульд явсан хэдий ч удалгүй сургуулиасаа гарч СУИС-д элсэн орсон гэдэг. Сургуулиа төгсмөгцөө "Х-Түц" продакшнд…
Монголын урлагийн дунд үеийн төлөөлөл болсон “Шилдэг өнгө” продакшны жүжигчин МУСТА Г.Золбоот 1989 онд УБДС-ийн кино драмын ангид элссэнээр түүний урлагийн хүн болох тэр дундаа жүжигчин болох гараа нь эхэлсэн. Анхны бүтээл нь “Бүлээн нурам” кино…
Л.Сөрөлт 2006 оноос хойш хошин урлагийн салбарт ажилласан. Тэрбээр 2014 онд МУСТА цол хүртсэн.
Жүжигчин МУСТА Баттөмөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрж өссөн. Тэрбээр СУИС-ийг төгсөөд анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр хоёр жил, дараа нь “Харцага” кино урлагийн дээд сургуульд багшилж байсан. Харин хожим нь "Х-Түц" п…
"Х-Түц" продакшний захирал, жүжигчин 1987 онд 23 дугаар сургууль төгссөн. Анх Театрт байхдаа жүжигчин Одончимэг, Аглуу нартай хамтран тоглолт хийж үзье гэж шийдэж "Х-Түц" нэртэй тоглолтыг анх хийсэн нь одоогийн "Х-Түц" продакшнг байгуулах эхлэл байса…
Жүжигчин Ц.Ганбаяр 2002 онд СУИС-д элсэн орж 2006 онд төгссөн. Оюутан байхаасаа "Шинэ үе" Продакшнд элссэн тэрбээр 2011 онд МУСТА цолыг хүртсэн.
Тайз, дэлгэцийн алинд ч инээд бэлэглэн, алга ташилтаар шагнуулдаг авьяаслаг жүжигчдийн нэг Б.Баатархүү 1971 онд Эрдэнэт хотод төрсөн. Тэрбээр 1993 онд СУИС-д элсэн орж 2000 оноос "Инээдмийн Түц" буюу одоогийн "Х-Түц" продакшнд элсэн орсон бөгөөд тус …
Б.Батзаяа нь 1958 онд төрсөн. 1974 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсэн орж ердөө 16 насандаа "Хөдөөгийн баясгалан" кинонд тоглож байв. "Хошин урлагийн загалмайлсан эцэг" гэгддэг МУГЖ Б.Батзаяа 1991 оны 10-р сарын 1-нд …
Монголын цирк болон хошин урлагийн нэрт төлөөлөгч. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан.
Жүжигчин "Аси" буюу Алтансүх нь Баянхонгор аймгийн уугуул бөгөөд 10 гаруй киноны ерөнхий болон туслах найруулагч, уран сайхны 30 гаруй, хошин урлагийн 60 орчим тоглолтод гол болон туслах дүр бүтээсэн гайхалтай жүжигчин. Тэрбээр 1994 онд СУИС-д…
Жүжигчин Г.Алтаншагай Хэнтий аймгийн унаган хөвгүүн юм. 2001 онд Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид ороод 2006 онд төгссөн. Сургуулиа төгсөөд драмын театрт ажиллах болсон тэр одоо "Мөрөөдлийн Театр"-т Жүжигчин Эрхэмбаяр, Навчаа, "Банш" Батаа…
"Овжин охид" киноны Сампилын дүрээр алдаршсан Ц.Ганзориг "МАСК" продакшны жүжигчин.
Жүжигчин Г.Эрхэмбаяр буюу Эрхэмээ 1982 оны 7 дугаар сарын 16-нд төрсөн. Тэрээр СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцахаар шалгалт өгөөд тэнцээгүй. Гэсэн ч энэ мэргэжлийг орхилгүй “Зохиомж” дээд сургуульд орж 2003 онд төгссөн. 2011 онд Жүжигчин Алта…
"Шилдэг өнгө" хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Л.Дэмидбаатар 1970 онд төрсөн. Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын анги гэж байх үед элсэн орж СУИС байгуулагдсан жил буюу 1992 онд төгссөн. 2016 онд МУГЖ цол хүртсэн.
“Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ” зэрэг дэлгэцийн шилдэг киноны дүрээрээ үзэгч олонд танигдсан “Өнгөт инээд” буюу “Шилдэг өнгө” хамтлагийн жүжигчин тэрбээр 2016 онд МУГЖ болсон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.