Арав.мн

Урт хугацааны эрлийн үр дүнд биологийн луужинг илрүүллээ

Урт хугацааны эрлийн үр дүнд биологийн луужинг илрүүллээ

Нэгэн үе амьтдыг дэлхийн соронзон оронг мэдэрч чадна гэсэн ойлголт үнэмшил муутай байсан бол одоо биологийн шинж чанарыг нь бүрэн тайлж чадаагүй ч гэсэн боломжтой гэдгийг нь олон туршилтаар тогтоогоод байна.Тэдгээрийн нэг төлөөлөл болох хятадын эрдэмтдийн “A magnetic protein biocompass” нэртэй 2015 оны 11 сард Nature Materials сэтгүүлд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлээр жимсний ялааны эсээс дэлхийн сул соронзон оронг мэдэрдэг биологийн луужин хэмээх зүү хэлбэртэй уургийн нэгдлийг илрүүлснээ зарлалаа. Энэхүү биолуужин нь хүн болон бусад амьд организмуудад уургуудийн нэгдэл хэлбэрээр оршдог бөгөөд үүний тусламжтайгаар шувууд, шавьж зэрэг амьтад хэрхэн соронзон оронг мэдэрдэг вэ? гэсэн урт хугацааны тайлаагдаагүй асуудлыг шийдвэрлэх боломж олгож байгаа юм.

Уг судалгаагаар соронзонд мэдрэмтгий “cryptochromes” буюу “cry” уургийн дутагдалтай жимсний ялаанууд соронзон оронд мэдрэмтгий чанараа алдаж зүг чигээ баримжаалах боломжгүй болж буйг ажигласнаас гадна Cry уургууд нь дангаараа луужин шиг ажиллаж чаддаггүй, соронзон орны туйлшралыг мэдэрдэггүй гэдгийг илрүүлжээ. Мөн жимсний ялаанаас Cry уурагтай харилцан үйлчлэлцдэг, төмөртэй холбогддог уургийг илрүүлж CG8198 гэж нэрлэсэн. Уг уураг нь төмөр ба хүхрийн атомуудыг холбон, жимсний ялааны хоногийн ритмд оролцдог байна. Энэ уурагнь Cry уурагтай хамтдаа нано хэмжээс бүхий зүү хэлбэр үүсгэдэг бөгөөд цөм хэсэгтээ саваа хэлбэртэй, түүний гадна талаар Cry уургууд хос хосоороо ороон байрлана.

Уг уургийн нэгдлийг электрон микроскопоор харахад сул соронзон оронд луужингийн зүүтэй ижил зарчмаар ажиллаж байсан. Гэхдээ энэ судалгаа нь соронзон оронг мэдэрдэг уургийн нэгдлийн механизмийг бүрэн тайлбарлах боломжгүй байгаа юм. Учир нь хятадын эрдэмтэд MagR буюу Cry уургуудыг тагтааны нүдний торлог бүрхэвчийн зарим эсэд байгааг илрүүлсэн боловч мөн өөр олон эсээс бага хэмжээгээр олсон нь эргэлзэхэд хүргээд байгаа юм. Тиймээс энэхүү судалгааг бататгах туршилт болох жимсний ялааны эд дэх MagR уургийг бүрэн идэвхигүй болгож, ялааны зүг чигээ олох чадварыг дахин шалгахаар төлөвлөж байгаа ажээ.


02

Белуга халимнууд нь дэлхийн сул соронзон орны тусламжтай зүг чигээ олдог


01

​ Биологийн луужингийн зүүний бүтэц

Төв хэсэгтээ полимержсэн MagR уураг (төмрийн атомын гогцоонуудын хамт, шар өнгөөр), тойроод ороомог хэлбэртэй Cry уургууд сүлжсэн байна (цэнхэр өнгөөр)

Бэлтгэсэн: Биофизикийн салбарын ЭШДаА Б.Дүүрэнбуян, ЭШДаА Э.Амарзаяа

Эх сурвалж:


8.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start