Арав.мн

Аутизмын тухай 10 баримт

Аутизмын тухай 10 баримт

Аутизмыг таниулах сард зориулан бэлтгэв. 
С.Тэнгис 

Эх сурвалжууд:
https://nationalautismassociation.org/resources/autism-fact-sheet/
https://www.acf.hhs.gov/ecd/10-facts-about-asd



10

Аутизмыг олон шинж тэмдгүүдийн нийлмэл байдлаар тодорхойлж оношилдог учраас Аутизмын хүрээний эмгэг (АХЭ)гэж албан ёсоор нэрлэдэг.



09

Үндсэн шинж тэмдэг нь харилцааны бэрхшээл боловч харилцаанд шаардагддаг ихэнх хүмүүст энгийн хэвшил болсон харилцааны сэтгэлгээ хожуу эсвэл өөрөөр хөгжсөнтэй холбоотой.



08

Яг адилхан шинж тэмдэгтэй АХЭ-тэй хүн бараг байдаггүй, хүн тус бүрт өөр өөр шинжүүд илэрдэг. Ийм учраас оношлоход нарийн аргачлал шаардана.



07

Аутизм нь бүрэн эдгэхгүй боловч сайжирч хэвийн харилцаанд орох боломжтой. Эрт оношлох тусмаа магадлал өндөр.



06

Эрэгтэй хүүхдүүдэд 4 дахин илүү тохиолдох магадлалтай.



05

АНУ-д хамгийн анх энэ эмгэгийг оношилсон бөгөөд өнөөдөр 54 хүүхэд тутмын нэг нь АХЭ-тэй хэмээн оношлогдож байна.



04

Аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн 40 хувь нь ярьж чаддаггүй бол 25-30 хувь нь ойролцоогоор 3 нас хүртлээ үг хэлж чаддаг байснаа больдог.



03

Харилцааны бэрхшээлийг шийдэх зорилготой төрөл бүрийн хэрэгслүүд байдаг бөгөөд Монголд шувуу апп хөгжүүлсэн байдаг.



02

АХЭ-тэй хамт харшил, астма, хоол боловсруулах тогтолцооны болон нойрны эмгэгүүд хавсрах тохиолдол түгээмэл байдаг.



01

Аутизмтай хүүхдүүд, иргэд бусад хүүхдүүдтэй адил сургуульд суралцах зэрэг нийгмийн харилцаанд оролцох боломжтой, гагцхүү бусад нь өөрийг нь ялгаж анхаараад байгаа үед л тавгүйтэх нь нэмэгддэг.



10

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start