Арав.мн

Монголын шилдэг уран сайхны кино (1980-1989)

Монголын шилдэг уран сайхны кино (1980-1989)

Монгол улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөөд 80 гаран жил болж байна. Анх 1935 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32-р хурлаар ерөнхий сайд П.Гэндэн, нэгдүгээр орлогч сайд Х.Чойбалсан, хоёрдугаар орлогч сайд Г.Дэмид, нарийн бичгийн дарга н.Өлзий-Очир нарын гарын үсэг бүхий тогтоолоор “Монгол кино” үйлдвэр байгуулагдсан билээ. Ингэснээр Монголын кино урлагийн түүхэн хуудас эргэж эхэлжээ.
Энэ удаа 1980-1989 оны хооронд бүтээгдсэн кинонуудын танилцуулгыг хүргэж байна. Хамгийн дуртай кинондоо саналаа өгөөрэй.


01

Гарын таван хуруу

"Гарын таван хуруу" кино нь 1983 оны бүтээл юм. Энэхүү кино нь Зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн. Энэхүү кинонд ээж нь нас барснаар гэр бүлийн тэргүүлэгчээр том охин Сүрэн үлдэж, дөрвөн өнчин дүүгээ хү…

+3
Чадраабалын Лодойдамба шдээ
+2
1980-1989 on gejugaashdee Tungala g tamir 1971-1973 biluudee
Ч.Лодойдамба биш бил үү? Админ аа!
-2
ene ch sain kino shuu. Tungalag tamir haana bnaa

02

Тань руу нүүж явна

"Тань руу нүүж явна" кино нь 1984 оны  бүтээл юм. Ганц  хүүгээ алдсан  хөгшний зовлонг ойлгож, тэднийтэй айлсан буухаар нүүн ирж буйгаар дамжуулан монгол гэр бүлийн уламжлалт ёс заншил, хүний жудагийн тухай өгүүлжээ. Найруулагч –…

-1
10 aas deesh udaa lav uzsen. TV asaagaad ene kino garch baival suuj baigaad l uzchihdeg yum. Shawshank redemption iig bas
+3
Үзэх тоолондоо нулимс дуслуулдаг сайхан кино шүү...
+2
хүнд хүн л эрхэм юм шүү дээ. ямар ч сайхан үе байгаав дээ.
+2
uiladl uzdeg

03

Гарьд магнай

"Гарьд магнай" кино нь 1983 оны бүтээл юм. Монголын уламжлалт эрийн гурван наадмын нэг үндэсний бөхийн онцлог шинж чанар, зан төрх, ахуй амьдралын онцлогийг залуу бөхийн үйл явдлаар дамжуулан харуулжээ. 191О-аад оны эхэн үе. Далайцэрэн хүү багад…

+5
shn kino daanch moligo Ochir uhchdeg haramsaltai

04

Би чамд хайртай

"Би чамд хайртай" нь 1985 оны бүтээл юм. Дунд сургуулиа төгсөж байгаа охид хөвгүүд хүүхэд насны гэнэн томоогүй зан үерхэл, нөхөрлөлөөрөө амьдралын  ээдрээт нугачаа үүсгэж түүнийг хэрхэн туулж байгаа тухай өгүүлжээ. Найруулагч-Бэгзийн Балжи…


05

Мандухай сэцэн хатан

"Мандухай сэцэн хатан" нь 1988 оны бүтээл юм. Энгуд отгийн Цоросбай Чинсангийн охин, ХV зууны уед Монголын улс төрийн эв нэгдлийг  бэхжүүлэхийн төлөө тэмцсэн төрийн зутгэлтнууд дотроос шалгаран товойсон биет хун Мандухай цэцэн хатны амьдрал…


06

Мартагдсан дууль

 "Мартагдсан дууль" нь 1989 оны бүтээл юм. Жаргалмаа охиныг гэртээ байх үед нь орон сууцны засварчин Санги ирж усны хоолой засах зуур ганцаар уйдсан охин түүнд өөрийн зурсан зургаа үзүүлэн тэд танилцана. Ээлжит үзлэгийн үеэр тэднийд ээжтэй …


07

Илүү сартай зун

"Илүү сартай зун" нь 1987 оны бүтээл юм. Хөвсгөл нуурын эргийн жижигхэн сууринд амьдарч байсан цайлган сэтгэлтэй тусархаг залуу, Ганаагийн дүрээр тухайн үеийн монголын нийгэмд бугшсан хүнд суртлыг шүүмжлэхийн зэрэгцээ сайн санааны хүчээр сэтгэли…

+2
галаа биз дээ

08

Гэрлэж амжаагүй явна

"Гэрлэж амжаагүй явна" кино нь 1981 оны бүтээл юм. Энэ кинонд уул уурхайн үйлдвэрийн бүтээн байгуулалт, залуу удирдах ажилтны арга барилын тухай инженер Гансүх, түүний найз бүсгүй Сүрэн нарын харилцаагаар өгүүлсэн бөгөөд залуусын амьдралын үзэл …

+2
Энэ одоо улаан цайм худлаа шаахаа болимоор байх юм Жигжидсүрэн гуайн киног яахаараа Бунтар болж таарах уу Тэр гарын таван хуруу дээр бас алдаатай л давхиж явна
зав гарвал үзнэ ээ

09

Ацаг шүдний зөрүү

"Ацаг шүдний зөрүү" нь 1985 оны бүтээл юм.  Ардын хувьсгал ялсны дараа хөгжлийн шинэ замд орсон Монгол орныг эдийн засгийн хувьд унагахыг гадаад дотоодын дайснууд санаархаж, элдвийн хорт явуулга хийж байсныг харуулсан адал явдалт кино. Сан бэйси…


10

Ирж яваа цаг

"Ирж яваа цаг" нь 1986 оны бүтээл юм. Социалист нийгмийн үед хөдөө аж ахуйн салбарт хүнийг ах дүү нэрээр зарцлах, улмаар залуу хүмүүсийн хайр сэтгэлийг үл ойшоон эртний ёсоор богтлон бэр буулгах сэтгэлгээ бий болсныг шүүмжлэн үзүүлжээ. Найруула…

шатав нь авнуу готов нь авнуу хамаа алга сда

11

Хэцүү даалгавар

"Хэцүү даалгавар" нь 1988 оны бүтээл юм. Тракторчин Равжир дээд боловсролтой болвол цалин хөлс нэмэгдэж, амьдрал ахуй нь дээшилнэ гэж тооцоолжээ. Ингээд дээд боловсролын Дипломтой болохоор зориг шулуудан багш Сандаг дээр очиж, учраа хэлтэл түүнд…


12

Ард Аюуш

"Ард Аюуш" нь 1984 оны бүтээл юм. Энэ кинонд Ардын хөдөлгөөний нэрт тэмцэгч Алдар Аюушийн амьдрал тэмцлийг уран сайхны хэлбэрээр тусган харуулсан бүтээл.

+1
70аад оны кино шиг л санах юм ард аюуш бас тэр мөнгөн буйл наяад онд хар цагаан кино цөөхөн хийсэн бдаг юм шдэ

13

Мөнгөн буйл

"Мөнгөн буйл" нь 1985 оны бүтээл юм. Хүмүүс амьдралын төлөө өөрт байгаа хүч чадал, авьяасаар амь зуулгаа дэвжээхдээ үнэнч цагаан хөдөлмөр эсвэл арга мэх, арилжаа наймаагаар тэмцдэг билээ. Энэ тухай ашиг унац сайт наймаа нь шатах эрсдэл ихтэй, ха…


14

Би нисэх дуртай

"Би нисэх дуртай" нь 1987 оны бүтээл юм. Энэ кинонд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа эмэгтэй нисгэгчийн эр зориг авхаалж самбааг Заяагаар төлөөлүүлэн үзүүлэхийн зэрэгцээ нислэгийн дотоод дэг журмыг нягт нямбай биелүүлж байгаа ажилтнуудын үйл ажи…

Сайн кино Нисгэгч бүсгүй дүрээ маш сайн бүтээсэн. Залуу сайхан насаа их гоё дүрээр мөнхөлсөн. Өөрөө л тийм сайн хүн байх аа гэж би бодсон. Киног сая цагаан сараар бүр анхаарч үзээд их гоё мэдрэмж төрлөө. Өмнө нь нилээн хэд үзсэн, гоё кино гэж мэднэ. Сая бүр илүү мэдэрч үзлээ… Нисгэгч бүсгүй зүгээр л байгаараа гайхамшиг… Сэтгэл нь, харц нь, мэдрэмж нь, хайр нь…гайхалтай Ямар гоё дүр вэ…Ийм бүсгүй маш ховор шүү дээ… Яг л очир алмаз шиг, ховор үнэтэй…Танихгүй хүн бол шил гэж андуурна…их эмзэг…ийм нандин сэтгэлийг таньж, даах хүн ч ховор доо… Мөнгөн эмчийн дүр, нисгэгч бүсгүйн мөн чанрыг бүр их тодотгосон бна. 2 гол зүйл дээр: 1. Хэнийг хайрлахаа судалж байж хайрлах гэж хэлдэг.. 2. Онгоцны ослын буултанд, 2-лаа явах уу гэхэд: 2-лаа юу гэж ? Энэ 2 зүйл дээр Нисгэгч бүсгүй, Мөнгөн эмч 2-ын мөн чанар тод илэрдэг.
+1
Хангалын хөгжим тасархай

15

Жаргал даахгүйн зовлон

"Жаргал даахгүйн зовлон" кино нь 1982 оны бүтээл юм. Жаргал цэнгэлдээ ташууран сайн эхнэрийн хайр халамжийг даалгуй, архинд донтон зоргоороо авирлаж яваа Самдангийн амьдралаар ёс суртахууны сэдвийг хурцаар хөндөн  гаргажээ. Найруулагч-Дэжидийн&…


16

Үлгэр дууссан хойно

"Үлгэр дууссан хойно" нь 1987 оны бүтээл юм. Хөдөөний бөглүү нэгэн тосгонд хотоос ирэх дарга, төлөөлөгчдийн сургаар социалист уралдаанд авсан амлалт, үүрэг даалгавраа хэрхэн давуулан биелүүлснээ тайлагнах хөлгүй их найр наадамд бэлдэж дарга нара…

+3
сэтгэлгээний эрх чөлөөнд огцом эргэлт хийсэн гүн ухааны агуулгатай кино.
gaihaltai kino

17

ГАЗАРЧИН

"Газарчин" кино нь 1983 оны бүтээл юм. Олон зуун жилийн тэртээ хөх толбот Монголчуудын өвөг болох Америк тивийн уугуул иргэд улаан арьст Индианчуудын тухай өгүүлэхдээ тэдний адуу малд эрэмгий зоригтойг харуулахын зэрэгцээ нутаг усанд нь халдан довтол…


18

Ховор хүмүүс

"Ховор хүмүүс" нь 1987 оны бүтээл юм. Кинонд нэгдлийн даргад тохиолдох бэрхшээл, янз бүрийн тулгамдсан асуудлын тухай уран хошигнол егөөдлөөр өгүүлдэг. Найруулагч-Найдангийн Нямдаваа Зохиогч -Шагдайн Цэнд -Аюуш  Зураглаач – Жигжидийн&nbs…


19

Эргүүлэг

"Эргүүлэг" нь 1989 оны бүтээл юм. Хүмүүжлийн эерэг, сөрөг нөлөөнд автагдсанаас хүүхэд, залуучуудын оюун санаа хэрхэн өөрчлөгдөж байгааг ёс заншил, өв уламжлалаа умартан улан дороо гишгэсэн хэсэг залуусын үйл явдлаар дамжуулан үзүүлжээ. Найруула…


20

Ингэх гээд байсан юм

"Ингэх гээд байсан юм" кино нь 1983 оны бүтээл юм. Нас тогтсон нэгэн эр хоёр залуутай хуйвалдан бугын халуун цус уухаар тохиролцож хүслээ гүйцээнэ. Тэдний бусармаг явдлыг ойн цагдаа мөрдөж, өөрийн зүгээс авах ёстой арга хэмжээг авна. Хулгайн анч…


21

Зарлаагүй дайны оршил

"Зарлаагүй дайны оршил" нь 1984 оны бүтээл юм. 1939 онд Манай улсын Дархан хил рүү Японы армийн цэргүүд  халдан түрэмгийлэхэд манай хилчин дайчид эх орныхоо дархан хилийг харийн түрэмгийлэгчдээс хэрхэн хамгаалж байгааг үзүүлжээ.


22

Сүүдэр

"Сүүдэр" нь 1986 оны бүтээл юм. Дайны хүнд хүчрийг хүүхдийн сэтгэл зүрхээр дамжуулан хэцүү цагийн хар сүүдэр хүнийамьдрал, хувь заяанд ямар энэрэлгүй тусч, эмгэнэлт мөрөө үлдээдэг тухай өгүүлнэ. Найруулагч-Бэгзийн Балжинням Зохиогч – Соро…

Дэлхийн хаана ч хэн ч үзсэн энэ киног ойлгоно

23

Говь хянганд тулалдсан нь

"Говь хянгад тулалдсан нь" 1981 оны бүтээл юм. 1945 оны чөлөөлөх  дайнд Монголын ардын арми, 3өвлөлтийн улаан Цэргийн хамт ЗХУ-ын баатар, армийн генерал Плиевийн Удирдлагаар Хянганы нуруунд мөр зэрэгцэн тулалдаж, Хятадын зуун Хойд Нутгийг ч…


24

Нандин эрдэнэ

"Нандин эрдэнэ" нь 1986 оны бүтээл юм. Зохиолч  Дэм6ээгийн Мягмарын хүмүүсийн үзэл санааны зөрчил, ёс суртахууны доголдол, бэртэгчин үзэл, хүнлэг чанарын хоорондох ширүүн өрсөлдөөнийг өгүүлсэн “Нандин эрдэнэ” жүжгийн сэдвээр хийгдсэн кино. …


25

Хүний хүн

"Хүний хүн" нь 1987 оны бүтээл юм. Бүхнийг мөнгөөр хэмжих болсон цаг үед ёс суртахууны доголдол илэрч байгааг хөндөж, залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлсэн энэ кинонд хүн чанартай, сайхан сэтгэлтэй хүн хохирох болсныг шүүмжлэн үзүүлжээ. Найруу…


26

Намар нахиалсан мод

"Намар нахиалсан мод" нь 1986 оны бүтээл юм. Ардын хувьсгалын дараах жилүүдэд хөдөө орон нутагт олон зуун сүм хийдийг тарааж, хүрээ хийдэд шавилан сууж байсан банди нарыг бичиг үсэгт сургахаар ардын сургуулиуд хэрхэн байгуулагдаж байсан тухай өг…

Бодит түүхэнд тулгуурласан кино болохыг би сайн мэднэ
сайн байна уу киног нь хаанаас үзэж болох вэ

27

Сахиус уу, сахиул уу

"Сахиус уу, сахиул уу" кино нь 1983 оны бүтээл юм. Монголын Чекистүүдийн үйл ажиллагааг адал явдлын хэлбэрээр харуулсан кино. Найруулагч: Бадрахын Сумхүү Зохиогч: Гоньдын Дүйнхэржав, Бадрахын Сумхүү  Зураач: Одонгийн Нямдаваа  Зура…

Энэ кинонд би 2-ч удаа үзэгдээд өнгөрдөг билээ кк

28

Санаж яваарай

"Санаж яваарай" нь 1984 оны бүтээл юм. Энэ кинонд ажилчин залуучуудын амьдрал, үерхэл нөхөрлөлийн тухай өгүүлжээ. Ерөнхий найруулагч  – Ж.Сэлэнгэсүрэн Зохиогч – Ч. Энхээ , Я.Энхээ  Зураглаач – Л.Шаравдорж  Зураач – Б.Төмөрбат …

+1
ene goy kino shd

29

Бид мартахгүй

"Бид мартахгүй" нь 1985 оны бүтээл юм. Чуулалт хаалгын даваанд байгуулсан японы бэхлэлтийг эзлэн авах даалгаврыг амжилттай биелүүлэн эх орон, эрх чөлөөнийхөө төлөө шантралгүй тэмцэж цэл залуу 23 насандаа алтан амиа алдсан Өвөрхангай аймгийн Төгр…


30

Хөх өвсний нуур хөлгүй

"Хөх өвсний нуур хөлгүй" нь 1989 оны бүтээл юм. Хүн төрөлхтөн бидэнд гадаад их далай мэт санагдах атал угтаа нялх хүүхэд бүрэлдэн бүтэж, дуу  хадаан мэндэлдэг шиг өсч өндийж ургаж төлждөг мод бут, ургамал, цэцэг навч, үр жимс, гол горхи, ну…


31

Загийн алим

"Загийн алим" нь 1984 оны бүтээл юм. Хотын сургуулийн нэг ангийн сурагчид малчин болохоор шийдэн хөдөөг зорьж хүнд хүчир амьдралын дунд бие биенээ ойлгон дэврүүн сэтгэлээр жигүүрлэн байгаа залуусын мөрөөдөмтгий амьдралыг харуулжээ. Найруулагч- …


32

Хачин хүн

"Хачин хүн" нь 1989 оны бүтээл юм. Социалист нийгмийн үеийн зарим албан хаагчдын дунд оршиж байсан хүнд суртлын хор уршгийн тухай өгүүлэх энэ кинонд өөрийн байгууллагын дутагдлыг сонинд бичсэн Харцагыг "хачин хүн” хэмээн нэрлэсэн тухай өгүүлнэ. …


33

Фронтод явах өргөдөл

"Фронтод явах өргөдөл" нь 1985 оны бүтээл юм. Монгол-Оросын ард түмний нөхөрлөл, эх орны дайны хүнд цаг үед улам бэхжиж байсныг харуулахдаа монголын жирийн малчин ард өөрийн биеэр фронтод явж байлдах санал өргөдлөө гарган хөөцөлдсөөр фронтод бэл…


34

Амьдралын нахиа

"Амьдралын нахиа" нь 1988 оны бүтээл юм. “Сархад савнаасаа бусдыг дийлнэ” гэсэн ардын зүйр үг байдгийн нэгэн тод жишээг энэ киногоор өгүүлжээ. Үр хүүхдээ өсгөн эв найртай амьдарч байсан нэгэн гэр бүлийг эмгэнэлийн хар үүл бүрхсэн нь гэрийн эзэн …


35

Хуучин сүм

"Хуучин сүм" кино нь 1982 оны бүтээл юм. Цагдаагийн байгуулагын ажилтны хүнд хэцүү ярвигтай ажлыг олон түмэнд ойлгуулах, тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгуулага, ард түмний холбоог хэрхэн бэхжүүлж ажиллах тухай өгүүлжээ. …


36

Их замын тоос

"Их замын тоос" нь 1985 оны бүтээл юм. Дондог ахлагчтай тээврийн жолооч нарын аж амьдрал, өөдрөг ажил үйлсийг  харуулж, тэдний хамтач үйл ажиллагаа болон үр хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэрхэн санаа тавьж байгаа тухай өгүүлсэн ёс суртахууны сэд…

миний аав тээврийн жолооч оо

37

Сэрүүн дуганы мөхөл

"Сэрүүн дуганы мөхөл" нь 1989 оны бүтээл юм. Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн “Сэрүүн дуганы мөхөл” туужийн сэдвээр бүтээсэн энэхуу кинонд 1930-аад оны сүүлээр хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж үгүй болсон Монголын эртний уламжлалт зан үйл,…


38

Харуул занги

"Харуул занги" нь 1986 оны бүтээл юм. Зохиолч Д.Намдагийн “Харааны хонхорт” нэрт жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кинонд төрийн түшээ хүн улс эх орон, газар шорооныхоо төлөө чин үнэнчээр хэрхэн зүтгэж байгааг үзүүлжээ. Зохиогч- Д.Намд…


39

Ирэх хаврын цэцэг

"Ирэх хаврын цэцэг" нь 1986 оны бүтээл юм. 1980-аад оны үеийн ажилчин залуусын хайр сэтгэл, хөдөлмөр бүтээл, шинэ цаг, шинэ эринд тэмүүлсэн хүсэл мөрөөдөл, шударга ёс, хүний мөн чанарын тухай өгүүлсэн кино юм. Ерөнхий найруулагч   –  …

Андуурсан юм болов уу
Энэ кинонд Алтан-өлзий ах ямар хамаатай билээ?

40

Уул усны үр сад

"Уул усны үр сад" нь 1988 оны бүтээл юм. Байгаль орчин, ан амьтан, үзэсгэлэнт газар нутаг, уул усаа шүтэн дээдэлж, хайрлан хамгаалж үр шимийг нь хүртэн амьдрах нь бидний үүрэг гэдгийг хойч үедээ ухамсарлуулан Хүн байгаль хоёрын шүтэлцлийн тухай …

odoo boltol setgelees gardaggui kino. TV geer busad kino shig olon gardaggui n haramsaltai
+2
Энэ цаг үед зайлшгүй хүмүүст хүргэх ёстой сайн бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн. шилдэг кионод дэвшиж байгаад дэмжиж байна.

41

Байлдааны даалгавар

"Байлдааны даалгавар" нь 1985 оны бүтээл юм. Халх голын фронтод байлдаж байгаа аавтайгаа уулзах гэж  гэрээсээ оргосон  бага сургуулийн сурагч Цогоо хүүд  тохиолдсон цэргийн хуарангийн амьдралыг тусган харуулжээ.  Найруулагч-Бадам…

Фильм про Халхин-Гол
huuhed bhdaa uzeh aimaar durtai bailaa

42

Саруул талын ерөөл

"Саруул талын ерөөл" нь 1984 оны бүтээл юм. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, зохиолч, яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нагацдоржийн 1920-1930-аад оны үеийн амьдрал уран бүтээлийн талаар өгүүлдэг. Зохиогч – С.Дорждооров  Ерөн…

зохиолч нь Дорждооров биш ээ Дашдооров

43

Тэмцлийн оч

"Тэмцлийн оч" кино нь 1982 оны бүтээл юм. 1921 оны ардын Хувьсгалын эхэн үед Монголын нутагт бугшиж байсан гамин цэргийн үлдэгдлийг хөөн устгах үйлсэд Хөдөөгийн ард иргэд хэрхэн нэгдэн тэмцэж байсныг харуулжээ. Найруулагч-Равжаагийн Доржпа…


44

Үүр цайхын өмнө

"Үүр цайхын өмнө" кино нь 1983 оны бүтээл юм. Цагаан дээлт Дамдины хүү болон түүний үе тэнгийн багачууд тэр үеийн монголын ядуу зүдүү хүнд бэрх амьдралыг хэрхэн туулж байгаааг энэхүү кинонд үзүүлжээ. Найруулагч: Халтарын Дамдин Зохиогч: Дүрэви…


45

Хатанбаатар

Хатанбаатар кино нь 1981 оны бүтээл юм. Эх орныхоо тусгаар тогтнол, зон олныхоо эрх чөлөөний төлөөх тэмцэлд тодрон гарсан Монгол цэргийн домогт жанжин Хатанбаатар Магсаржавын түүхэн үйл амьдралд тулгуурлан бүтээсэн, түүх хувьсгалын сэдэвтэй туульсийн…


46

Мандах нарны туяа

"Мандах нарны туяа" нь 1987 оны бүтээл юм. Их жанжин Д.Сүхбаатарын Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож эхэлсэн идэр залуу  насны түүхэн амьдралыг тусган харуулсан бүтээл. Найруулагч-Халтарын Дамдин 3охиогч -Пүрэвийн Хорлоо  3ураглаа…


47

Гийнгоо

"Гийнгоо" кино нь 1983 оны бүтээл юм. Уг киноны зохиогчийг Өмнөговь аймгийн Баян овоо суманд ажиллаж байхад нэгдлийн дарга нь “Манай сумын хүүхдүүд зуны амралтаараа эмнэг даага сургаад, сургасан даагаараа хичээлийн шинэ жилийн нээлтээр уралддаг …


48

Галын урсгал

"Галын урсгал" нь 1985 оны бүтээл юм. Энэ кинонд хуучирсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэн засварлаж байгаа явцыг нэгэн чүдэнзний үйлдвэр дээр харуулж хуучин сэтгэлгээтэй хижээл даргын 3үрхэнд дурлалын гэгээ татуулсан Туяа инженерийн тухай өгү…


49

Алтан шонхор

"Алтан шонхор" нь 1989 оны бүтээл юм. Монголын гол омог болох Нирун аймгийн онгон шүтээн “Алтан шонхор”-ыг булаан авахаар халдан довтолсон харь омгийн Моохой нарын эсрэг Будан мэргэн тэргүүтэй Нирунчууд тэмцэн босч омог аймгийнхаа нэр төрийг сэргээн …


50

Намрын халуун өдрүүд

"Намрын халуун өдрүүд" нь 1985 оны бүтээл юм. Энэхүү кинонд 1924 онд хуралдсан MAXH-ын 3-p их  хурлын түүхэн баримтанд тулгуурлан хувьсгалч болъшевикуудын талыг баримтлагч Чойбалсан, Ренчино Элбэгдорж нар (Каминторны төлөөлөгч) намын дарга,…


51

Даль хагдрах цагаар

"Даль хагдрах цагаар" нь 1989 оны бүтээл юм. Энэ кинонд хотоос ирсэн өвөөгөө баярлуулах хүсэлтэй хүүгийн тухай өгүүлнэ. Норов өвгөн хотоос ирсэн Зуунайтай элдэв явдлын тухай ярилцах зуур “Амьд явахад их л юм үзлээдээ. Харин алтан аяганаас л ус у…

энэ киног яаж олж үзэх вэ

52

Нарны унага

"Нарны унага" нь 1984 оны бүтээл юм. Социалист нийгмийн аж үйлдвэрлэлийн томоохон салбар болох уул уурхайн ажилчдын ажил, амьдралын онцлог, үе дамжсан ажилчин ангийн ухамсар хэрхэн төлөвшиж буйг үзүүлжээ. Ерөнхий найруулагч –  Г. Жигжидсүр…


53

Багын найз

"Багын найз" нь 1983 оны бүтээл юм. Уг кинонд хүүхдийн аливаа зүйлийн учир утгыг нээж байгаль ертөнцийг танин мэдэх их хүсэл эрмэлзлэлийг харуулахын хамт тэдний нөхөрлөл, чин зоригийг үзүүлжээ. Найруулагч –  Ц.Цэрэндорж Зохиогч  –  Б…


Саналын статистик (Нийт санал: 3968)

  • Гарын таван хуруу
    218 (5%)
  • Тань руу нүүж явна
    192 (5%)
  • Гарьд магнай
    147 (4%)
  • Би чамд хайртай
    137 (3%)
  • Мандухай сэцэн хатан
    125 (3%)
  • Мартагдсан дууль
    107 (3%)
  • Илүү сартай зун
    94 (2%)
  • Гэрлэж амжаагүй явна
    91 (2%)
  • Ацаг шүдний зөрүү
    87 (2%)
  • Ирж яваа цаг
    85 (2%)
  • Хэцүү даалгавар
    83 (2%)
  • Ард Аюуш
    83 (2%)
  • Мөнгөн буйл
    81 (2%)
  • Би нисэх дуртай
    80 (2%)
  • Жаргал даахгүйн зовлон
    79 (2%)
  • Үлгэр дууссан хойно
    79 (2%)
  • ГАЗАРЧИН
    78 (2%)
  • Ховор хүмүүс
    78 (2%)
  • Эргүүлэг
    78 (2%)
  • Ингэх гээд байсан юм
    78 (2%)
  • Зарлаагүй дайны оршил
    77 (2%)
  • Сүүдэр
    77 (2%)
  • Говь хянганд тулалдсан нь
    76 (2%)
  • Нандин эрдэнэ
    76 (2%)
  • Хүний хүн
    76 (2%)
  • Намар нахиалсан мод
    75 (2%)
  • Сахиус уу, сахиул уу
    74 (2%)
  • Санаж яваарай
    74 (2%)
  • Бид мартахгүй
    74 (2%)
  • Хөх өвсний нуур хөлгүй
    74 (2%)
  • Загийн алим
    74 (2%)
  • Хачин хүн
    73 (2%)
  • Фронтод явах өргөдөл
    73 (2%)
  • Амьдралын нахиа
    72 (2%)
  • Хуучин сүм
    72 (2%)
  • Их замын тоос
    72 (2%)
  • Сэрүүн дуганы мөхөл
    71 (2%)
  • Харуул занги
    70 (2%)
  • Ирэх хаврын цэцэг
    70 (2%)
  • Уул усны үр сад
    51 (1%)
  • Байлдааны даалгавар
    51 (1%)
  • Саруул талын ерөөл
    50 (1%)
  • Тэмцлийн оч
    47 (1%)
  • Үүр цайхын өмнө
    47 (1%)
  • Хатанбаатар
    45 (1%)
  • Мандах нарны туяа
    38 (1%)
  • Гийнгоо
    37 (1%)
  • Галын урсгал
    36 (1%)
  • Алтан шонхор
    35 (1%)
  • Намрын халуун өдрүүд
    19 (0%)
  • Даль хагдрах цагаар
    17 (0%)
  • Нарны унага
    15 (0%)
  • Багын найз
    (0%)

7.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


.... АРГАГҮЙ л БЭГЗИЙН БАЛЖИННЯМ юм даа ... Кино зохиолч , зураглаач , найруулагч аль ч талаасаа оролцсон бүхэн нь саналавсан байна , аргагүй л мэргэжилийн хүн байсан юм болов уу , аль эсвэл авьяас байсан бололтой ...
Эхний 10 киног ахиад бүүр тухтай үзмээр санагдчихлаа
киноны алтан үе байжээ. Үнэхээрийн хэд ч үзээд уйддаггүй сургамжтай, мэдүүштэй, монгол кинонууд байна даа. Сүүлийн үеийн кино гэж нэг их орилж хашгирсан, уйлж унжсан юмнууд байх юма
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start