АВТО МАШИН

Автомашин зохион бүтээхээсээ өмнө бид морийг уналгандаа хэрэглэдэг байв. Мориор хол явахад удаан бас тав тухгүй байдаг. Автомашин зохион бүтээснээр тээвэрлэхэд боломжгүй том зүйлсийг ч зөөх боломжтой болж зах зээлд тэсрэлт хийсэн юм . АНУ-ын иргэн Хенри Фордын үйлдвэр анх дундаж орлоготой иргэн авч унаж болохуйц авто машиныг худалдаалж эхэлсэн. Фордын Т загвар 1908 онд худалдаанд гарахаас өмнө зөвхөн баячууд л машин унадаг байв. Автомашин бидний эрх чөлөөтэй, тав тухтай аялах замыг нээж өгсөн билээ. Хэрэв өнөө цагт зөвхөн морин тэрэг л ашигладаг байсан бол хичнээн хэцүү байхыг төсөөлөхөд ч бэрх.