Т.Өсөх-Ирээдүй
Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага юм.
Амжилт:
- 2002 онд Сэлэнгэ аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
- 2006 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
- 2010 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг
- 2011 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол тус тус хүртсэн.