Н.Батсуурь

Намсрайжавын Батсуурь 1987 онд Увс аймагт төрсөн. Увс аймгийн Ховд сумын уугуул. Жүдо бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын арслан цолтон. Тэрбээр эхийн талаасаа буюу Ховд аймгийн Дарви сумын уугуул Олхонууд Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалайн зээ дүү юм.

Амжилт:

  • 2007 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн.
  • 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн наадамд улсын харцага Ө.Даваабаатараар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.
  • 2013 онд  баяр наадмын зургаагийн даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунан барилдаж даван "Улсын харцага"  хүртсэн.
  • 2014 онд баяр наадамд улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж "Улсын арслан" цол хүртсэн.
  • 2015 онд улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн.
  • 2016 онд улсын харцага Б.Пүрэвсайханаар найм даван шөвгөрч чимэг нэмсэн.