Р.Пүрэвдагва
Ренчинбямбын Пүрэвдагва (1985-11-21) нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, үндэсний бөхийн Улсын арслан юм. Бөх билэгт дэвжээний бөх.
Амжилт:
- 2008 онд Архангай аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн.
- 2009 онд Архангай аймгийн наадамд үзүүрлэсэн.
- 2010 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж Хурц чимэг хүртсэн.
- 2012 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
- 2014 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг
- 2016 онд Улсын наадамд 9 давж үзүүрлэн Улсын арслан цол хүртэв.