Даль хагдрах цагаар

"Даль хагдрах цагаар" нь 1989 оны бүтээл юм. Энэ кинонд хотоос ирсэн өвөөгөө баярлуулах хүсэлтэй хүүгийн тухай өгүүлнэ. Норов өвгөн хотоос ирсэн Зуунайтай элдэв явдлын тухай ярилцах зуур “Амьд явахад их л юм үзлээдээ. Харин алтан аяганаас л ус ууж үзсэнгүйдээ” гэх үгийг Галхүү тун ч нухацтай хүлээн авав. Үүнээс хойш хүү алтан аяга олж өвөөгөө баярлуулах хүсэлд автана. Гэтэл хажуу айлд ортол зэс аяга байгааг олж хараад тэсэлгүй тэр аягыг авна. Аяга алга болсноор гэмгүй хүн хүртэл хэрэгт сэжиглэгдэж хэрэг мандаж хүүгийн хүсэл биелдэггүй.

Найруулагч  –  Н.Нямдаваа Зохиогч – Б.Чимэддорж 

Зураглаач – Н.Зундуй 

Зураач – П.Цогзол 

Хөгжмийн зохиолч – З.Хангал

Дууны найруулагч – Б.Самбуу

Нүүр хувиргагч – П.Ичинхорлоо

Эвлүүлэгч – Т.Наранцэцэг 

Гол дүрд:

Норов – Л.Лувсан 

Галхүү – Э.Мөнх-эрдэнэ