Титаник хөлгийн олонд дэлгэгдээгүй ховор зургууд
Титаник бол түүхэн дэх хамгийн алдартай хөлөг онгоц билээ. Тус хөлөг онгоц зөвхөн үлэмж том хэмжээ, үзэмж тансаг байдлаараа алдаршаагүй юм.
1912 оны 4-р сарын 15-ы өглөө Титаник хөлөг Нью-Йорк хотыг зорих замдаа мөсөн уул мөргөж осолджээ. Уг ослоос болж 1500 орчим хүн амь үрэгдсэн байдаг.
Доорх зургуудыг Титаник хөлгийг сүйрсний дараа өөр хөлөг онгоцноос авчээ. Хэдэн арван жилийн өмнөх гунигт явдлыг гэрчлэн харуулсан гэрэл зургуудыг хамтдаа сонирхоцгооё.
26
Дэлхийн хамгийн том хөлөг онгоц
1912 онд Титаник хөлгийг бүтээх хүртэл хүн төрөлхтөн тийм аварга том хэмжээтэй нэг ч хөлөг онгоц хараагүй байсан билээ.
Тус хөлөг онгоц нь 882 тохой буюу 268,83 метр урттай байсан бөгөөд онгоцыг гэрэлтүүлэхийн тулд 10000 орчим гэрлийн чийдэн хэрэглэж байжээ. Харин өнөө цагийн хамгийн том зорчигч тээврийн хөлөг онгоц 1188 тохой буюу 362 метр орчим урттай.
25
Аймшигт үхэл дагуулсан сүйрэл
Титаник хөлөгт 2224 зорчигч байснаас зөвхөн 710 хүн л амьд үлджээ. Тиймээс уг сүйрлийг далайн түүхэнд тохиолдсон хамгийн их гамшиг дагуулсан сүйрлүүдийн нэгт тооцдог.
Түүнчлэн хөлгийн тавцан дээр байсан 109 хүүхдийн 53 нь далайн ёроол руу живж одсон билээ.
24
Там руу явах тасалбарын үнэ
Титаник хөлгийн нэг дүгээр зэрэглэлийн тасалбар 4350 ам.долларын (өнөөдрийн ханшаар 50000 гаруй ам.доллар) үнэтэй байсан бол хоёр дугаар зэрэглэлээр зорчих тасалбар 1750 ам.долларын үнэтэй байжээ. Харин гурав дугаар зэрэглэлээр зорчих тасалбар ердөө 30 ам.доллар байсан аж.
Зохиолч Морган Робертсон Титаник хөлөг сүйрэхээс 14 жилийн өмнө Титаны сүйрэл (The Wreck of the Titan) нэртэй ном хэвлүүлж байжээ. Уг зохиолд дэлхийн хамгийн том Титан нэртэй хөлөг онгоц мөсөн уул мөргөж сүйрсэн тухай гардаг байна.
22
Багийн ихэнх гишүүд нь эрчүүд байв
Хөлгийн удирдлагын багт нийт 885 хүн байсны 23 нь л эмэгтэй байжээ.
Титаник хөлгийг эрчим хүчээр хангахын тулд өдөр бүр зургаан зуу гаруй тонн нүүрс шатаадаг байв. Гурван аварга том зуух руу галчид завсар чөлөөгүй нүүрс хүрздэн хийх бөгөөд халуун галаар төөнөх үлэмж том зуухны галыг өрдөх нь тамыг санагдуулам байжээ.
Титаник хөлөг дөрвөн том яндантай байсан бөгөөд тэдний гурав нь хөдөлгүүрийн утааг гадагшлуулах зориулалттай байсан бол нэг нь агааржуулалтын хоолой байжээ.
19
Хөлгийн багийн ажилчдын үхэл
Хөлөг дээр үйлчлэгч, цэвэрлэгч, зөөгч зэрэг 421 хүн ажиллаж байснаас 60 хүн л сүйрлээс амьд үлдсэн гэдэг.
18
Ачаа зөөгч хөвгүүдээс нэг нь ч амьд үлдээгүй
Түүнчлэн Титаник дээр ажиллаж байсан ачаа зөөгчид ихэвчлэн 14 орчим насны хөвгүүд байсан бөгөөд зорчигчдын ачаа барааг зөөж, тэдэнд санаа тавих үүрэгтэй байсан тэдгээр ажилчдын нэг нь ч амьд үлдээгүй байна.
17
Мөсөн уулыг хамгийн анх харсан хүн
Мэдээлэгч мөсөн уул байгаа тухай анхааруулахад хамгийн анх харсан хүн бол Уильям Мкмастер бөгөөд тэрбээр онгоцыг эргүүлэх тушаал өгч байжээ. Гэвч ихэнх хүмүүс Титаник хөлөг мөсөн уултай мөргөлдөхөд сүйрэхгүй гэж итгэж байв.
Титаник хөлгийн ахмад Эдвард Ж. Смит тэтгэвэртээ гарахын өмнөх хамгийн сүүлийн аялалдаа гарчээ. Тэр хөлгийн багийнхандаа хандан, “За, хөвгүүд ээ. Эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг чадахаараа анхаарч, өөрсөндөө санаа тавиарай” гэж хэлсэн нь түүний сүүлчийн үг байжээ.
Аялал эхэлсэнээс хойш дөрөв хоногийн дараа аяллын багийнхан аюулт мөсний тухай зургаан удаа ахмадад илтгэжээ. Гэвч тэд аяллаа цааш үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь аймшигт үр дагавар авчирсан билээ.
15
Хөлөг дээр дуран байгаагүй
Мөн хөлөг дээр алсын барааг харах үүрэгтэй усан цэрэгт ямар ч дуран байгаагүй аж. Хэрэв дуран байсан бол осол болохоос урьтаж мөсөн уулыг харах боломжтой байжээ.
14
Эцсийн мөч хүртэл хөгжмөө тоглосоор байсан хөгжимчид
Титаник кинон дээр хөлөг онгоц живж байхад найрал хөгжимчид хөгжмөө тоглосоор байгаа тухай гардаг. Энэ бол уран сайхны хэтрүүлэг биш юм. Айж балмагдсан зорчигчдыг тайвшруулахын тулд эцсийн мөч хүртэл хөгжмөө тоглосоор байсан хөгжимчдийн зураг.
13
Шийдвэр гаргах цаг байгаагүй
Сүйрэл болохоос ердөө гучин секундийн өмнө мөсөн уулыг олж харсан учир хөлгийг өөр тийш залуурдах ямар ч боломжгүй байв.
12
Аврах завь хангалтгүй байсан
Аврах завины хүрэлцээ муу байснаас маш олон хүн амиа алдсан билээ. Тухайн үед хөлөг дээр байсан аврах завинуудад ердөө 1178 хүн л багтахаар байжээ.
Аварга том хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдсөний дараа далайн усанд бүрэн живэх хүртэл 2 цаг 40 минутын хугацаа өнгөрчээ.
Титаник хөлгийн үлдэгдэл одоо 12500 тохой буюу 3810 метрийн гүнд бий.
10
Цогцоснуудыг уснаас гаргах хөлөг онгоцнууд
Титаник сүйрсний дараа нас барагсдын цогцосыг уснаас гаргахаар найман хөлөг онгоц ирж байжээ.Харин тус зураг нь амьд үлдэгсдийг сэтгэл түгшин хүлээж зогсоо хүмүүсийн зураг юм.
09
Одоо амьд үлдсэн хүн байхгүй
Титаник хөлгийн сүйрлээс амьд үлдсэн сүүлчийн хүн болох Элизабет Гладис Милвина Дин гэгч эмэгтэй 2009 онд ертөнцийн мөнх бусыг үзжээ.
Түүнийг нас барсаны дараа чандрыг нь Титаник хөлөгт анх гэр бүлийн хамт суусан Саутхемптоны зогсоол дээрээс хийсгэсэн байна. Анх Титаник хөлөгт суух үедээ Гладис балчир хүүхэд байжээ.
07
Нэг дүгээр зэрэглэлийн зоогийн газар
Хөлөгт зөвхөн нэг дүгээр зэрэглэлийн зорчигчдод үйлчлэх тансаг зоогийн газар байсан бөгөөд тус зоогийн газар 66 ажилтантай байснаас хоёр эмэгтэй зөөгч, нэг зохион байгуулагч залуугаас бусад нь бүгд сүйрлийн үеэр амиа алджээ. Тэдгээр нас барагсдын дотор зоогийн газрын эзэн Гатти ч мөн байв.
Титаникийн дотоод заслыг Лондонгийн таван одтой Риц зочид буудлын дотоод засалтай адил хийсэн бөгөөд үнэхээр үзэмж төгс байжээ.
Титаник хөлгийн үлдэгдлийг олох үнэхээр амаргүй ажил байсан бөгөөд 1985 онд Роберт Баллад гэгч хүн олж илрүүлсэн билээ.
04
Титаникийн үлдэгдлийг очиж үзэх боломжтой
Титаникийн үлдэгдэл дээр очиж үзэхийг хүсвэл Deep Ocean Expeditions компанид захиалга өгч болох аж. Тус үйлчилгээ нь 59000 ам.долларын үнэтэй бөгөөд таныг далайн гүнд буй Титаник хөлөг дээр хүргэж өгөх юм.
03
Өөр нэгэн Титаникийг бүтээсэн эр
Клайв Палмер гэгч энэ эрхэм Титаник хөлгийг бүрэн хуулбарлан шинээр зохион бүтээжээ. Уг хөлгөө Титаник-II гэж нэрлэсэн байна.
Титаникт суусан хамгийн баян зорчигч болох IV Жон Жекоб Астор нь тухайн үед 85 сая ам.долларын хөрөнгөтэй байсан бөгөөд энэ нь одоогийн 2 тэрбум ам.доллартай дүйцэх аж. Тэрбээр хөлөг онгоц живэх үед бие давхар эхнэрээ аврах завинд суулгаад өөрөө амиа алджээ. Эхнэр нь амьд үлдсэн байна.
01
Ер бусын үнэтэй хөлөг онгоц
Титаник нь түүхэн дэх хамгийн том төдийгүй хамгийн үнэтэй хөлөг онгоц юм. Титаникийг бүтээхэд 7.5 сая ам.доллар зарцуулжээ. Хөлөг онгоцны зангууг аврахын тулд 20 морь ашигласан бөгөөд хөлгийг бүтээх явцад хоёр ажилчин нас баржээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.